VI Луи
"Тарган" хочтой VI Луи (франц. Louis VI Le Gros, l’Eveillé буюу le Batailleur; 1081 оны 12-р сарын 1-нд Парис хотод төрж, 1137 оны 8-р сарын 1-нд нас барсан) — Капетин угсааны 5 дахь Францын хаан (1108—1137). I Филипп хаан болон Голландын Берта нарын ууган хүү. Луи хааны үед Францад хааны эрх мэдлийг бэхжүүлэх ажил эхэлсэн байна. Тэрээр хаант засаглал дор дотоод нэгдмэл байдалд хүрч, улмаар түүний үр удам цаашид улс орноо нэгтгэх нөхцөл, үндэс суурийг тавьсан юм.
VI Луи бол Капетин угсааны хамгийн чухал төлөөлөгчдийн нэг юм. Дотоод тэрслүү вассалуудыг дарж, гадны дайснаа няцааснаар тэрээр өмнөх үеийнхний үед хамгийн доод цэгтээ хүрсэн хааны эрх мэдлийг дээшлүүлж чадсан юм. Луи хаан 1124 онд Ромын эзэн хааны эсрэг хийсэн аян дайныг Францад урьд өмнө нь мэдэгдээгүй байсан эх оронч үзлийн анхны илрэл гэж үздэг байна.