Jump to content

VI Фелипе (Испанийн хаан)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
VI Фелипе хаан

VI Фелипе (исп. Felipe VI de Borbón y Grecia, Фелипе Хуан Пабло Альфонсо де Тодос лос Сантос де Бурбон и Гресиа; 1968 оны 1-р сарын 30-нд Мадрид хотод төрсөн) — 2014 оны 6-р сарын 19-нөөс Испанийн хаан.

1977 - 2014 онд Астурийн, Жероны болон Вианы хунтайж, Монбланы гүн, Серверийн ван, Балагерын сеньор.

Тэрээр эцэг I Хуан Карлос хаан ширээнээс буусны дараа 2014 оны 6-р сард Испанийн хаан ширээнд суусан.

Тэрээр 1968 оны 1-р сарын 30-нд Мадрид хотын "Нуэстра Сеньора де Лорето" эмнэлэгт төрсөн. Фелипе төрөх үед түүний эцэг эх хоёр охинтой байсан: гүнж Елена (1963 оны 12-р сарын 20-нд төрсөн) болон гүнж Кристина (1965 оны 6-р сарын 13-нд төрсөн).

Хунтайж Фелипе Мадрид хотын «Санта Мария де лос Росалес» (Santa María de los Rosales) дунд сургуулийг 1984 онд төгссөн. Дараа нь 1 жил Канадад "Lakefield College School" сургуульд сурсан.

1985 оны 9-р сараас 1988 оны 6-р сар хүртэл Сарагоса дахь Цэргийн академи, Марин дахь Далайн цэргийн хүчний сургууль болон Сан-Хавьер дахь Агаарын цэргийн академид сурчээ.

1988 оны 10-р сараас 1993 оны 6-р сар хүртэл тэрээр Мадридын Автономит Их Сургуульд хууль эрх зүй, эдийн засгийн чиглэлээр суралцсан.

1995 оны 5-р сард тэрээр Жоржтауны Их Сургуульд (АНУ) олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.

Испанийн төрийн тэргүүний хувьд тэрээр дэлхийн олон оронд албан ёсоор айлчилж, Ойрх Дорнод, Хойд Африк, Латин Америктай харилцах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлууд, соёлын асуудлуудаар яриа хэлэлцээ хийж байсан.