Jump to content

V Иван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

V Иван (орос. Иоа́нн (Ива́н) V Алексе́евич, 1666 оны 9-р сарын 6-нд Москва хотод төрж, 1696 оны 2-р сарын 8-нд Москвад нас барсан) — Романов угсааны Оросын царь, Алексей Михайлович царь, Мария Ильинична Милославская нарын хүү.

Тэрээр өөрийн төрсөн ах Царь III Фёдор Алексеевичийг нас барсны дараа I Пётртой хамтран захирагч гэж тооцогдож титмийг хүлээн авсан. Гэвч 1682-1689 онд бодит байдал дээр захирагч нь түүний эгч Софья Алексеевна байв. I Пётр эгч Софьяг засгийн эрхээс зайлуулсны дараа V Иван нас барах хүртлээ дүүгийнхээ албан ёсны захирагч гэж тооцогддог байсан боловч төрийн хэрэгт түүнийг огт оролцуулаагүй юм.

Тэрээр 1666 оны 9-р сарын 6-нд төрөөд 20-нд Москвагийн Кремлийн Дээд Аврагч сүмд загалмайлуулсан юм.

Түүний том ах Царь III Фёдор Алексеевич 1682 онд өв залгамжлагчаа үлдээлгүй нас барахад дараагийн залгамжлагч 15 настай Иван Алексеевич хаан ширээг залгамжлах ёстой байсан.

Иван хүү багаасаа өвчтэй байсан бөгөөд улс орныг удирдах чадваргүй гэж үздэг байсан тул Нарышкиныхан түүнийг огцруулж, түүний эцэг нэгт ах, Алексей Михайловичийн хоёр дахь эхнэр Наталья нарын 10 настай хүү Пётрыг Нарышкин нар дараагийн хаан болгон зарлахыг оролдож байв.