Jump to content

V Карл (Ариун Ромын Эзэнт Гүрний хаан)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
V Карл
Ариун Ромын Эзэнт Гүрний хаан
V Карлын хөрөг
V Карлын хөрөг, 1548 он
Ариун Ромын Эзэнт Гүрний хаан
V Карл
Хаанчлал1519 оны 6 сарын 28 –
1556 оны 8 сарын 3/1558 оны 2 сарын 24
Титэм зүүх ёслол
ӨмнөхI Максимилиан
ЗалгамжлагчI Фердинанд
Испанийн хаан
I Карлос
Хаанчлал1516 оны 3 сарын 14 – 1556 оны 1 сарын 16
ӨмнөхI Хуана (Кастиль, Арагоны хатан хаан)
ЗалгамжлагчII Филипп
Хамтран төр барьсанКастилийн Хуана (1555 он хүртэл)
Австрийн их ван
I Карл
Хаанчлал1519 оны 1 сарын 12 –
1521 оны 4 сарын 21
ӨмнөхI Максимилиан
ЗалгамжлагчI Фердинанд
Төрсөн1500 оны 2 сарын 24
Ариун Ромын Эзэнт Гүрэн, Недерланд, Фландерс
Өнгөрсөн21 9 сарын 1558(1558-09-21) (58 насалсан)
Испани, Кастилийн титэм, Юсте хийд
Оршуулга
Испани, Эль Эскориал
Эхнэр/нөхөрПортугалын Изабел (г. 1526; d 1539)
Хүүхэд
Гэр бүлХабсбург
ЭцэгI Филипп (Кастилийн хаан)
ЭхI Хуана (Кастиль, Арагоны хатан хаан)
ШашинКатолик
Гарын үсэгV Карл's signature

V Карл (1500 оны 2 сарын 24-нд төрсөн – 1558 оны 9 сарын 21-нд өнгөрсөн) 1519-с 1556 онд Ариун Ромын Эзэнт Гүрний хаан, Австрийн их ван, 1516-с to 1556 онд Испанийн хаан (I Карлос), 1516-с to 1554 онд Сицили Неаполийн хаан, 1506-с 1555 онд Нидерландын захирагч ноён, Бургундын ван байсан. Авсртийн Хабсбург овгийг угсаа залгамжилж, Европт Ариун Ромын Эзэнт Гүрэн, түүний уугуул нутаг Австри, Бургунд, Испанийн хаант улс,Сицилийн хаант улс, Неаполийн хаант улс, Сардины хаант улсыг багтаасан өргөн уудам нутгийг захирч байв. Америк тивд Испани, Германы колончлолыг үргэлжлүүлсэн. Карлын мэдлийн нутгаас "Нар үл жаргах эзэнт гүрэн" гэх хэлц анх гарчээ.

I Филипп, Кастилийн Хуанагийн хүү болж мэндэлсэн. Эцгээсээ Нидерландыг өвлөж, эхтэйгээ Испани болон түүний харьяа нутгийг хамтран захирч байсан. 1519 онд өвөг эцэг I Максимилиан нас барахад Ариун Ромын Эзэнт Гүрний хаанд өргөмжлөгдсөн.

Өөрийн эзэмшлийн өргөн уудам нутагт 40 аялал хийж, амьдралынхаа багагүй хугацааг зарцуулсан. Харьяа нутаг нь элдэв дайн дажингүйгээр өвлөгдсөн ирсэн боловч Протестант шинэчлэл, Османы эзэнт гүрний эзлэм түрэмгийлэл, Францын зөрчил зэргээс улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж олон арван дайн хийсэн. Дайнаа Герман Италийн банкируудаас зээл аван санхүүжүүлж, Шинэ Испани, Перугаас олборлосон мөнгөөр эргэн төлөлт хийж байв. Үүний уршгаар Испанийн үнийн хувьсгал буюу их инфляци болсон.

1521 онд Ромын пап X Леотой холбоотон болж, Мартин Лютерийг хууль бус хэмээн зарласан. Тухайн жил Францын хаан I Франсуа Хабсбургтай дайн зарлаж Италийн дөрвөн жилийн дайныг эхлүүлсэн. 1525 оны Павиагийн тулалдаанд Хабсбург ялалт байгуулж I Франсуаг олзолсноор дайн дууссан. 1527 онд тухайн үеийн Ромын пап VII Клементэд шаардлага хүргүүлэхээр Ром руу 2 түмэн цэрэг хөдөлгөв. Карл Ром руу дайрч болохгүй гэсэн тушаал өгсөн байсан боловч, цалин хөлсөө аваагүй цэргүүд тушаалыг үл тоон Ром руу дайран орж тонуул дээрэм хийсэн. 1529 онд Вена хотыг Османы бүслэлтээс чөлөөлж VII Клементээр Италын болон Ариун Ромын Эзэнт Гүрний хаан хэмээн зөвшөөрөгдсөн. 1535 онд Милан, Тунисыг эзэлсэн боловч хэдхэн жилийн дараа Унгарын хаант улсын Буда хотыг Османуудад алдаж, Алжир луу хийсэн аян дайн бүтэлгүйтсэн. Шинэ Ромын пап III Паултай олон хэлэлцээр хийсний эцэст 1545 онд анх Трентийн зөвлөлийг хуралдуулж Протестантыг буруу шаав. Харин энэ үед Протестантыг урсгалд ороод байсан Ариун Ромын эзэнт гүрний ханхүү ноёд Шмалькальдены лиг байгуулан Францын II Анри хаантай холбоо тогтоож Карлын эсрэг Франц, Османы эвсэлтэй нийлэв.

1555 онд V Карл арга буюу Аугсбургийн гэрээ байгуулж улмаар 1556 онд хаан ширээнээсээ буусан. Ингэснээр түүний эзэнт гүрэн II Филиппээр удирдуулсан Испанийн Хабсбург, I Фердинандаар удирдуулсан Австрын Хабсбург болон задарчээ. Тэрээр 1558 онд Эстремадурад байрлах Юсте хийдэд таалал төгсжээ.