V Мехмед

V Мехмед Решад (осман. محمد خامس, тур. Beşinci Mehmet, Reşat Mehmet,V Mehmed, Mehmed Reşad; 1844 оны 11-р сарын 2-нд Стамбул хотод төрсөн —1918 оны 7-р сарын 3-нд Стамбулд нас барсан) — 1909-1918 онуудад Османы эзэнт улсыг удирдаж байсан 35 дахь султан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Мехмед султан I Абдул Межидийн хүү болж төрсөн юм. Тэрээр эцэг, авга ах Абдулазизын засаглалын үед нэлээд эрх чөлөөтэй амьдралаар амьдарч байжээ. 1876 онд түүний эцэг нэгт ах II Абдул Хамид хаан ширээнд суусан байна. Уламжлал ёсоор Мехмед өв залгамжлагч болж, байнгын хяналтад байсан тул Абдул Хамид төрийн эргэлтээр засгийн эрхэнд гарсан том ах V Мурад шигээ бусдын хуйвалдаанаас ихэд айж байсантай холбоотой юм. Мехмед утсаар ч ярих эрхгүй байжээ. Мехмед энэ үед амь насныхаа төлөө байнга айдастай амьдарч байсан юм.
1909 оны 4-р сарын 27-нд Үндэсний ассамблей II Абдул Хамидыг огцруулж, угсаа залгамжлах хунтайж Мехмед Решад Эфендийг хаан ширээнд нь суулгахаар болсон. Абдул Хамидыг яаралтай галт тэргээр Салоники руу аваачсан байна. Ийнхүү V Мехмед 65 насандаа төрийн ажил хийх туршлагагүй, "залуу туркууд"-ын сүр хүч нэмэгдэж буй нөхцөлд хаан ширээнд суужээ. Тэрээр Османы эзэнт гүрний түүхэн дэх анхны Үндсэн хуульт хаан болсон онцлогтой юм. Тэрээр агуу визир, шейх уль-Исламыг томилох албан ёсны эрхээ хадгалсан боловч жинхэнэ эрх мэдэл нь залуу туркуудийн "Эв нэгдэл, дэвшил нам" (осман. إتحاد و ترقى / İttihâd ve Terakkî, тур. İttihat ve Terakki) -д байсан юм.