V Шарль (Францын хаан)

Мэргэн Ухаант хэмээх V Шарль (франц. Charles V le Sage; 1338 оны 1-р сарын 21-нд Венсен хотод төрж, 1380 оны 9-р сарын 16-нд Парис хотод нас барсан) —1364 оноос Валуа угсааны Францын хаан. Францын хаан II Жан хаан болон анхны эхнэр Люксембургийн Бонна хатагтай нарын ууган хүү. 1356—1360 онуудад болон эцгийгээ Английн хорионд байх үед 1364 онд Францын регент буюу томилогдсон удирдагч байсан. V Шарль хааныг эрх мэдэлд байхад Зуун жилийн дайны эхний үе дууссан бөгөөд өмнөх хаадын үед алдсан газар нутгийг бараг бүрэн хэмжээнд буцааж авч улсын эрх мэдлийг сэргээж чадсан байна.
Дипломат харилцаанд туршлагатай бөгөөд боловсролыг дэмждэг байсан V Шарль хойч үеийнхэндээ "Мэргэн ухаант" хэмээн нэртэй үлджээ. Луврын ордон дахь түүний хувийн номын сан 973 номтой байв.