Jump to content

Winner

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(WINNER-с чиглүүлэгдэв)
위너 / Виннэр
WINNER
Зүүнээс: Yoon, Mino, Hoony, Jinu
Зүүнээс: Yoon, Mino, Hoony, Jinu
Товч танилцуулга
Үндсэн нэрСолонгосоор 위너 → Вино
Бусад нэрангли латинаар Winner
Маягтай бичихWINNER
Бүрдсэн газарӨмнө Солонгос
Дуулдаг хэлсолонгос япон
Зах зээлӨмнө Солонгос, Хятад, Тайвань,
болон дэлхийн олон орон
УрсгалK-pop , Mandopop , R&B , dance
Танил үе2014 оноос - одоо
ХөтөчYG Entertainment
Гишүүн (4)Kang Seung-yoon
Kim Jin-woo
Lee Seung-hoon
Song Min-ho
Цахим хаягyg-winner.co.kr

Дуу хөгжмийн авьяас чадварыг хөгжүүлэх, дуу хураах Өмнөд Солонгосын "YG Entertainment" компани WINNER хэмээх (Виннэр; сол. 위너) хамтлагийг 2014 онд байгуулсан. Тус хамтлаг анх таван гишүүнтэйгээр ( Seungyoon, Jinwoo, Seunghoon, Mino, Taehyun) үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2016 оны 11р сарын 25ны өдөр Nam Taehyun эрүүл мэндийн шалтгаанаас болон хамтлагаас гарсанаар үйл ажилгаагаа дөрвөн гишүүнтэйгээр (Yoon, Hoony, Mino, Jinu) үргэлүүлж байна.

Хамтлаг анх 2013 оны WIN: Who is Next реалити шоун дээр "Team A" нэртэйгээр танилцуулагдан гарч ирсэн. Team A болон тэдний өрсөлдөгч Team B нар аль аль нь YG Entertainment-ын бэлтгэгчид байсан ба Big Bang-ийн дебютээс хойш найман жилийн дараах анхны дэбютээ хийх YG-ын эрэгтэй хамтлагт орохын тулд бие биенийхээ эсрэг өрсөлдөж байсан юм. Шоуны төгсгөлд олон нийтийн санал хураалтын[1] гурван удаагийн ялалтын дараа Team A-д "WINNER" гэдэг нэрийг өгсөн.

Хамтлаг 2014 оны 8р сарын 12нд анхны дуунаа гарган албан ёсны дебютээ 8р сарын 17ны өдөр хийсэн. 2014оны 8сарын 15нд '2014 YG Family Concert'-д оролцон, өөрсдийн Солонгос дахь анхны тоглолтоо хийсэн. Тэдний анхны нэвтрүүлэг нь 8сарын 17нд Inkigayo дээр байсан юм. 9сарын 10нд хамтлаг Японд дэбютээ хийсэн.[2] Тэдний гаргасан дэбютийг 2014оны хамгийн шилдэг Кпоп дэбют байсан гэж үздэг.[3]

Анх 2010онд хамтлагийн ахлагч Kang Seungyoon (Yoon) , Superstar K2 дуулах тэмцээнд оролцож эцсийн дөрөвт багтсан. Дараа жил нь тэр YG Entertainment[4] -тай гарын үсэг зурж, анх удаагаа High Kick: Revenge of the Short Legged.[5] олон ангит драманд тоглосон. Тэрээр хэлэхдээ миний хувьд олон энтэртаймент дуучин болооч гэж байсан ч YG намайг бэлтгэгч бол гэж хэлсэн нь ихэд сонирхол татаж би гарын үсэгээ зуралцсан. Хэрвээ би энд ороогүй бол хамаагүй эрт дебвтээ хийх байсан гэж ээ. 2013 онд тэр "It Rains" [6] гэх мэт олон дуу гаргаж, соло дэбютээ хийсэн. Мөн түүнээс хойш хэд хэд драманд тоголсон ба үүний нэг нь 2016 онд хамтлагийн гишүүн Жинүтэй хамтран тоголж гол дүр бүтээсэн "Love for thousand more" гэх вэб драма юм. Yoon YG stage-д мөн давхар харьялагддаг.

Lee Seunghoon (Hoony) 2012онд K-Pop Star 1 реалити дууны шоунд оролцож байсан ба дөрөвдүгээр байранд орж, түүний рэп чадвараас гадна бүжиг дэглэх чадвар нь ихэд үнэлэгдэж 5сарын 16нд YG Entertainment-тай гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр Ян үахиралтай хамтлагаас хамгийн ойр байдаг нь ба компаний орлогч дарга гэдэг нэртэй. [7]

Song Minho (Mino) underground rapper "Mino" нэрийн дор өөрийн хөгжмийн гараагаа эхлүүлж, Block B-ын Zico, Kyung, P.O болон SPEED-ын Taewoon нартай хамтран ажиллаж эхэлсэн. Анхандаа тэр Block B-д дэбют хийх зорилготой байсан ч хувийн шалтгаанаар дэбютээс өмнө хамтлагийг орхисон.[8] 2011 онд тэрээр BoM хамтлагийн нэг хэсэг болох Y2Y Contents Company-ы дор дэбютээ хийсэн ч BoM-г хоёр жилийн дараа татан буулгаж, дараа нь 2013оны сонгон шалгаруулалтаар YG Entertainment-д орсон.

Kim Jinwoo (Jinu), YG-д орохоосоо өмнө Joy Dance Plug-ын бүжгийн академид байсан ба тэр үед Big Bang-ийн Seungri түүнийг харж агентлагтаа авчирч, 2010оноос эхлэн бэлтгэгдэж эхэлсэн.[9] Тэрээр анх орохдоо наймуулаа байсан ч бүгд нэг нэгээрээ шантарсаар ганцаараа үлдсэн ба YG entertainment-н хамгийн удаан бэлтгэгдсэн дуучин билээ. Түүний дуулалтаас гадна нүүр царай нь ихэд танигдсан ба 2016 онд "The Little Prince" жүжигт тоголсоор тайзны урлагийн дэбвтээ хийсэн билээ.Дэбютээс хойш хэд хэд драманд тоголсон ба тэндээс "The Magic Cellphone" гэх вэб драманд шол дүр бүтээсэн ба мөн 2016 онд хамтлагийн ахлагч гишүүн Ёоонтэй хамтран тоголсон "Love for thousand more" гэх вэб драма юм. Jinu YG stage-д мөн давхар харьялагддаг.

Харин Nam Taehyun 2011оны сонгон шалгаруулалтаар агентлагт элсэн орсон. Анх тэрээр Jinwoo-тай хамт 2011оны 'YG Family Concert' дээр арын бүжигчин хийдэг байсан. Түүнийг бэлтгэгч байхад хүмүүс яаж орж ирсэнг нь ихэд гайхдаг байсан ба энэ нь түүний дуулах арга барил YGE-с тэс өөр намуухан байсантай холбоотой байжээ. 2016 онд хамтлагаас гарч өөрийн бие даасан амьд хөгжмийн хамтлагийг байгуулж "South Buyers Club" хэмээх агентлагийг албан ёсоор 2017 оны 3р сарын 30нд байгуулж хамтлагтаа South Club хэмээх нэр өгчээ.


2013-2014 он WIN: Who Is Next болон дэбют

[засварлах | кодоор засварлах]

Хамтлаг 2013оны 10сарын 25ны пиналын ангийн үеэр Team A түрүүлж, "WINNER" нэрийн дор дэбютээ хийх нь зарлагдаж, 10сарын 28нд хоёр дуу гаргаж мөн 11сарын 15нд Big Bang-ийн Япон дахь dome тоглолтын нээлтийг гүйцэтгэсэн юм.[10] 11сарын 9нд хамтлагийн гишүүд Taeyang-ийн "Ringa Linga" дууны клипэнд арын бүжигчидээр тоглож,[11] 12сарын 13нд Mnet-дээр цацагдах арван ангитай реалити шоу WINNER TV-г эхлүүлсэн.[12]

2014онд Seungyoon болон Mino нар Yoon Jong Shin-ын March project-д хамтран ажилласан.[13] Winner-ын албан ёсны дэбют 2014 S/S цомогтойгоор 8сарын 12нд гарсан юм.[14] Энэ өдөр YG Entertainment-ийн хувьцааны үнэ 6.57% -иар өссөн байна.[15] Тэд 8сарын 17нд Inkigayo дээр анхны үзүүлбэрээ үзүүлж, дараа нь M! Countdown дээр цомын эзэн болж, хамгийн хурдан ялалт байгуулсан эрэгтэй хамтлаг болсон юм.[16] Мөн хамтлагийн албан ёсны фен клубын нэр 'Inner Circle' гэж мэдэгдсэн байна.[17] Цомог гарсаны дараа "Color Ring", "Empty"(Team B-ын B.I хамтран зохиосон) дуунуудаа MV-ны хамт гаргасан [18][19][20] бөгөөд цомог нь Billboard World Albums чартын нэгт орсон юм.[21][22] 8сарын 30нд Mino-ийн соло дуу "I'm Him" MV-ны хамт гарж [23], 9сарын 10нд хамтлагийн 2014 S/S: Japan Collection болох Япон дах промошн эхэлсэн ба 9сарын 11нд анх удаа Японд соло тоглолтоо эхлүүлж [24], 10сарын 11нд Токиод аялан тоглолтоо амжилттай дуусгасан.[25] 2014оны 12сарын 9нд Fuse телевизийн зүгээс '13 Top Breakout Artists of 2014' жагсаалтыг зарласан бөгөөд Winner #11т жагссан нь уг жагсаалтанд Өмнөд Солонгосын ганцхан уран бүтээлч байсан тэд юм.[26] 12сарын 17нд Dazed Digital-ын 'top 20 K-pop tracks of 2014' жагсаалтанд "Color Ring" 10т багтсан байна.[27]

2015оноос одоо: соло үйл ажиллагаа болон EXIT

[засварлах | кодоор засварлах]

2015онд хамтлагийн гишүүд соло үйл ажиллагаагаа идэвхижүүлж, хамтлагийн үйл ажиллагаа түр завсарласан. Taehyun хэд хэдэн кинонд тоглож [28][29][30], Seungyoon мөн вэб драманд дүр бүтээсэн [31][32], Jinwoo Хятад-Солонгосын драманд тоглосон[33], мөн Mino Mnet-ын рэп тэмцээн Show Me the Money-д оролцсон.[34] Тэмцээний үеэрх "Fear" дуу нь амжилттай байсан ба сая гаруй дижитал борлуулалт болон шоуны хамгийн их татагдсан дуу болсон.[35]

2016онд хамтлагийн анхны хувилбар "Pricked (사랑가시)" нэртэй Mino болон Taehyun нарын 'warm-up' дуэт байсан юм. Энэ нь промошн биш хэдий ч Сингапур, Тайланд болон Бруней зэрэг есөн орны чартын MelOn дээр #2, iTunes дээр #1т жагссан.[36] Хамтлагийн албан ёсны эргэн ирэлтийн тийсэр Lee Hi, Zion.T, Epik High, Taeyang, G-Dragon зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан нь онцлог байсан юм.[37] Мини цомог EXIT : E 2сарын 1нд нээлтээ хийсэн ба тэдний дэбютээс хойш 18 сарын завсарлагааны дараах эргэн ирэлт нь энэ байсан. "Exit Movement" цувралын эхний цомгийн "Baby Baby" "Sentimental" дуунуудаар хамтлаг промошноо хийсэн. "Exit Movement" цуврал хөтөлбөр нь EXIT : X, EXIT : I, EXIT : T зэрэг нэртэйгээр энэ жилийн турш гарах төлөвтэй байна.[38] Промошны үеэр Taehyun Actor's School нэртэй Park Shin-yang-ын хөтөлдөг телевизийн нэвтрүүлэгт оролцож, 4сард Winner хамтлагаараа JTBC-ын Half-Moon Friends шоунд оролцсон.

Хамтлагаас гол хоолой Taehyun гарсаны дараагаар хүмүүсийн дундах хүлээлт улам ихсэн гол хоолойгүй хамтлагийн шинэ дуу ямар байх тухай ихээхэн хүлээлт үүсээд байсан ба үүнтэй зэрэгцэн тэдний эргэн ирэлт хийх мэдээлэл цацагдсан юм. Фэнүүдийн хувьд нэг жил 2сарын дараах иргэн ирэлт нь ихээхэн ач холбогдолтой байсан ба Winner 4р сарын 4ны өдрийн 4н цагт 444 гэсэн тоог агуулан 'Really Really' 'Fool' хэмээх хоёр дуутайгаар эргэн ирсэн билээ. Хоёр дууг хамтлагийн ахлагч Yoon зохиосон ба Fool хэмээх дуу нь өмнөх гишүүд Taehyun-д зориулагдсан хэмээн мэдээлэлжээ мөн тэд шинээр эхлэхээ бэлэгдэн реппэр Mino-с бусад нь нэрээ өөрчлөн гарч ирсэн. Really Really дууны хувьд цоо шинэ урсгал байсан ба уянгын дуу гаргадаг хамтлагийн хувьд ийм дуу ихээхэн шинэчлэлд болсон. Цацагдсанаас хойших 24н цагийн дотор Really Really дуу 24н улсын iTunes-д нэгт бичигдэн хамгийн олон оронд 1т бичигдсэн жагсаалтын 2т орсон байна. Мөн тус дуугаараа 5н удаагийн шагналыг Inkigayo болон Melon-c авчээ.

Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр, газар
монгол анхдагч монгол анхдагч
Сынюн/Yoon 승윤 Кан Сын-юн 강승윤 1994 оны 1 сарын 21 (1994-01-21) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Өмнөд Солонгос
Жинү/Jinu 진우 Ким Жин-Ү 김진우 1991 оны 9 сарын 26 (1991-09-26) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Өмнөд Солонгос
Сынхүн/Hoony 승훈 И Сын-хүн 이승훈 1992 оны 1 сарын 11 (1992-01-11) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Өмнөд Солонгос
Минху/Mino 민호 Сун Мин-ху 송민호 1993 оны 3 сарын 30 (1993-03-30) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Өмнөд Солонгос

Солонгосын discography

[засварлах | кодоор засварлах]

EXIT : E (2016)

  • Fate Number For (2017)
  • 2014 S/S: Japan Collection (2014)
Бие даасан
  • WINNER 2014 Zepp Tour in Japan
  • Worldwide Inner Circle Conference: WWIC (2015)
  • WINNER Japan Tour 2015
  • WINNER 2016 EXIT Tour
  • WINNER EXIT Tour in Japan 2016
Хамтарсан аялал
  • YG Family – YG Family 2014 World Tour: Power (2014)
Дэмжсэн
  • Big Bang Japan Dome Tour (2013) - (нээлтийн үйл ажиллагаа)
  • 2NE1 AON: All or Nothing World Tour (2014) - (зочин)
  • Epik High EPIK HIGH 'Parade 2014' Concert Tour (2014) - (зочин)
  • Epik High EPIK HIGH 'Now Playing' Concert (2015) - (зочин)
Он Нэр Телевиз Гишүүн Тайлбар
2013 WIN: Who is Next Mnet Бүгд (Team A нэрээр) 10 ангитай
2013-2014 WINNER TV Mnet Бүгд 10 ангитай
2014 Yoo Hee-Yeol's Sketchbook KBS2 Бүгд 243р анги (9сарын 19)
Weekly Idol MBC Every 1 Бүгд 169р анги (10сарын 22)
2015 Show Me The Money 4 Mnet Mino бүх анги, ZiPal баг (6сарын 26- 8сарын 28)
2016 Yoo Hee-Yeol's Sketchbook KBS2 Бүгд 2сарын19
Sugar Man JTBC Seungyoon, Taehyun, Mino 21р анги, Je t'aime гүйцэтгэсэн (3сарын 8)
Happy Camp Hunan Бүгд Хятадын алдартай шоу (3сарын 19)
Running Man SBS Mino, Taehyun 294р ангид Girls Day-ийн Hyeri-тэй хамт (4сарын 10)
Half Moon Friends JTBC Бүгд 12 ангитай WINNER-ийн анхны хийсэн шоу (4сарын 23- 7сарын16)

WINNER 10 хүүдэд (4-7настай) 15өдөр хичээл заана [39]

The Collaboration Tencent

SBS MTV

Seungyoon, Mino 10 ангитай (6сарын 30 – одоо хүртэл) Солонгос болон Хятад улсын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах тал дээр анхаарч, уран бүтээлчид хоорондоо хамтарч үзүүлбэр үзүүлдэг [40]
2017 Weekly Idol MBC Every week Бүгд 301р анги
Thinking of Oppa MBC Бүгд 2017оны 5р сарын 20
My Little television MBC, daum tvPot Бүгд 2017оны 4р сарын 2нд болон 2017 оны 4р сарын 15нд
New Journey to The West Naver TV cast Mino Season 3: 2017 оны 1р сарын 8с 2017оны 3р сарын 12н хүртэл

Season 4: 2017оны 6р сарын 13 - ...

Animal Farm SBS Бүгд өөрсдийн амьтдын хамт 2017оны 6р сарын 18нд өглөөний 9:30
Он Нэр Телевиз Гишүүн Дүр Тайлбар
2015 Midnight's Girl / Girl of 0 AM Naver

MBC Every1

Taehyun Gong Ji Dan гол дүр, 8 ангид
Late Night Restaurant SBS Minwoo туслах дүр, 20 ангид
Under The Black Moonlight Sohu Kang Woo гол дүр, 9 анги, Солонгос Хятадын компаниуд 2015 онд хамтран үйлдвэрлэсэн, гэхдээ эхний анги нь 2016оны 5сарын 24нд цацагдсан
We Broke Up Naver Seungyoon Ji Won-Yeong гол дүр 10 ангитай Dara-тай хамт (6сарын 29- 7сарын 19). 2015онд хамгийн их үзсэн вэб драм
Magic Cell Phone Sohu Jinwoo Tae-Ji гол дүр, 10 ангитай, жүжигчин Park Min Ji-тай хамт (2016оны 7сарын 13нд эхний анги). Солонгос Хятадын компаниуд 2015 онд хамтран үйлдвэрлэсэн
Love For Thousand More Naver TV cast Seungyoon/Yoon Yoo Jun-woo гол дүр, 10н ангитай, Krunk Soul хамтлагийн ахлагчийн дүрээр тоголсон
Jinwoo//Jinu  Hyung-sik туслах дүр, Krunk Soul хамтлагийн гол хоолойн дүр
Он Нэр Телевиз Гишүүн Тайлбар
2016 WINWIN TV (승승TV) V Live TV Seunghoon, Seungyoon, Jinwoo WINNER-ын 2Seung хөтөлсөн VLIVE дээр цацагддаг

анхны анги 2016оны 7сарын 5нд цацагдсан (пүрэв гариг бүрийн 10pm цагт)

  1. 이지영 기자 (October 25, 2013). "'WIN' 강승윤 속한 A팀, 최종 우승...'WINNER'로 데뷔". My Daily via Nate News (Korean хэлээр). My Daily via Nate News. Татаж авсан: October 26, 2013. {{cite web}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  2. "YG Entertainment's Winner set to debut in Japan". Kpopstarz.com. Archived from the original on 28 Гуравдугаар сар 2017. Татаж авсан: 5 November 2014.
  3. "가요전문가 28인 선정, 올 최고 신인은(연말설문)". Татаж авсан: 11 March 2015.
  4. "Kang Seung Yoon Opens Up About Why He Chose Record Label YG Entertainment: They Insisted That He Got Better". Kpopstarz.com. Archived from the original on 2 Дөрөвдүгээр сар 2017. Татаж авсан: 5 November 2014.
  5. "New pictures of Krystal and Kang Seung Yoon from 'High Kick 3'". Allkpop.com. Татаж авсан: 5 November 2014.
  6. "Kang Seung yoon to dominate daily music charts with his new single "It Rains"". My.entertainment.yahoo.com. Archived from the original on 19 Аравдугаар сар 2014. Татаж авсан: 5 November 2014.
  7. "'K-Pop Star' contestants Lee Ha Yi, Lee Michelle, and Lee Seung Hoon sign with YG Entertainment". Allkpop. Татаж авсан: 24 June 2014.
  8. "MTV Match Up – Block B with Mino". Twitter.com. Татаж авсан: 5 November 2014.
  9. "승리 "YG 데뷔하려면, 빅뱅 뛰어넘어야 해요"". 오마이스타. 2013-08-29. Татаж авсан: 2016-05-06.
  10. "Team A to release 4 songs and open up for Big Bang's Japanese Tour". Translated by allkpop. allkpop. October 25, 2013. Татаж авсан: October 26, 2013.
  11. "Ringa Linga – Taeyang MV". Youtube.com. Татаж авсан: 5 November 2014.
  12. "WINNER to Follow YG's Star Making System... On 'Winner TV'". Kpopstarz.com. Archived from the original on 2 Дөрөвдүгээр сар 2017. Татаж авсан: 5 November 2014.
  13. 한국경제TV 김지원 기자 (Kim JiWon) (March 20, 2014). 강승윤 윤종신 콜라보 기대감 폭발, 인증샷만 봐도 `두근 두근`. 한국경제TV (Korea Economic TV) (Korean хэлээр). WowTV. Татаж авсан: March 19, 2014. {{cite web}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  14. "WINNER to Hold a Launching Show for Their Awaited Debut". Soompi.com. Archived from the original on 31 Долдугаар сар 2017. Татаж авсан: 5 November 2014. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  15. "Entertainment Stock Hits 15 Daily Limit On news Of Louis Vuitton Investment". Koreabizwire.com. Татаж авсан: 5 November 2014.
  16. "WINNER Grabs First Music Show Win on "M!Countdown" - Soompi". Soompi. Archived from the original on 31 Гуравдугаар сар 2017. Татаж авсан: 5 November 2014.
  17. "Korean Inner Circle fansite". Archived from the original on 2020-11-01. Татаж авсан: 2016-08-02.
  18. "WINNER finally make their big debut with 'Empty' MV + '2014 S/S' album sampler". Allkpop.com. Татаж авсан: 5 November 2014.
  19. "Winner Drops MV For Second Title Track "Color Ring"". Allkpop.com. Татаж авсан: 5 November 2014.
  20. "WINNER's 'Empty' surpasses 1 million views". Daebakkpop.com. Archived from the original on 6 Аравдугаар сар 2015. Татаж авсан: 5 November 2014.
  21. "Winner's Debut Album Ranks No.1 on Billboard's World Album Chart". Mwave.interest.me. Archived from the original on 6 Аравдугаар сар 2015. Татаж авсан: 5 November 2014.
  22. "WINNER debut #1 on Billboard World Album Chart". Ph.celebrity.yahoo.com. Татаж авсан: 5 November 2014.
  23. "WINNER's Mino is Suave in Teaser for Solo MV "I'm Him" - Soompi". Soompi. Archived from the original on 31 Долдугаар сар 2017. Татаж авсан: 5 November 2014. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  24. "Winner to Officially Debut in Japan and Launch 1st Japanese Tour". mwave.interest.me. Archived from the original on 2016-03-03. Татаж авсан: 2016-01-01.
  25. "위너, 첫 日 투어... :: 네이버 뉴스". M.news.naver.com. Татаж авсан: 5 November 2014.
  26. "13 Top Breakout Artists of 2014". Fuse. December 2014. Татаж авсан: 2016-01-01.
  27. "The top 20 K-pop tracks of 2014". Dazed. Татаж авсан: 2016-01-01.
  28. "Nam Tae Hyun to debut as an actor!". Allkpop. March 2015. Татаж авсан: 11 August 2015.
  29. "WINNER's Nam Tae Hyun will be a foodie in his first-ever TV drama". AllKPop. Татаж авсан: 11 August 2015.
  30. "WINNER's Nam Tae Hyun cast as one of the main leads in new drama". AllKPop. Татаж авсан: 11 August 2015.
  31. "2NE1's Dara and WINNER's Kang Seung Yoon to be in a loveline on upcoming web drama 'We Broke Up'". AllKPop. Татаж авсан: 11 August 2015.
  32. "지난해 최고 인기 웹드는 '도전에 반하다'<컨스TV> (2015's Most Watched Web-Dramas)". Naver. Татаж авсан: January 8, 2016.
  33. "WINNER's Kim Jinwoo to be in Chinese-Korean drama "The Magical Cell Phone"?work=Soompie". Archived from the original on 7 Аравдугаар сар 2015. Татаж авсан: 14 September 2015.
  34. "WINNER's Mino to compete in 'Show Me the Money' Season 4!". AllKPop. Татаж авсан: 11 August 2015.
  35. "국내 대표 음악 차트 가온차트!". gaonchart.co.kr. Татаж авсан: 2015-10-11.
  36. "WINNER回归先行曲《PRICKED》登各大榜单No1 - 粉丝网星闻". news.ifensi.com. Archived from the original on 2017-04-04. Татаж авсан: 2016-05-06.
  37. "The Real "monster" WINNER is Set to Make a Comeback [Welcome back WINNER③]". YG LIFE. Татаж авсан: 2016-05-06.
  38. "YG Family on Twitter". Twitter. Татаж авсан: 2016-05-06.
  39. "[Exclusive] WINNER's TV show "Half-moon Friends" will be first broadcast on April 23". Татаж авсан: 2016-07-20.
  40. "YG Signs a Deal with China's Tencent and Weying, which is Expected to Create a Great Synergy Effect". Татаж авсан: 2016-07-29.