Wi-Fi

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(Wi-fi-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт

Wi-Fi бол өндөр хурдны интернетийн холболтуудыг багтаасан компьютерийн сүлжээгээр дамжуулан утасгүй интернетийн өгөгдлийг солих цахим хэрэгслийг зөвшөөрдөг түгээмэл технологи юм. Wi-Fi Холбоо нь Харилцаа холбоо, цахим төхөөрөмжийн хувийн нийгэмлэг` (IEEE)-ийн 802.11 стандартад суурилсан ямар ч утасгүй дотоод сүлжээгээр (WLAN) Wi-Fi-ийг тодорхойлдог. Хэдийгээр хамгийн орчин үеийн WLAN-ууд эдгээр стандартуудад сууриллагддаг боловч Wi-Fi гэдэг нэр томьёо нь ерөнхий Англи хэл дээр “WLAN”-тай ойролцоо утгаар хэрэглэгддэг. Wi-Fi-ийг ашиглах хэрэгслүүд(хувийн компьютер(pc), дүрс бичлэгийн тоглоомын хэрэгсэл, ухаалаг гар утас, дижитал камер, таблет, дижитал дуу бичлэг тоглуулагч зэрэг ) утасгүй хандалтын цэгээр(AP эсвэл hotspot) дамжуулалж байгаа интернет буюу сүлжээний нөөцтөй холбогдож болно. хандалтын цэг нь байшин дотор 20 метер орчим(65фит) бүст болон гадна талын хэсэг бүст байдаг. Хандалтын цэгийн хамаарал радио долгиониыг хязгаарлдаг жижиг өрөөг шиг орон зайд болон том талбайг бүрхэж чадна.

Түүх[засварлах]

802.11 технологийн гарал үүсэл ISM brand-ийг лицензгүй хэрэглэхийн тулд чөлөөлсөн АНУ-ын Харилцаа холбооны комисс буюу Federal Communication Commission(FCC)-аар 1985 онд журамлагдан бий болсон. IEEE нь харилцаа холбоо, утасгүй сүлжээний хөгжилд тэргүүн шугамд явсаар байгаад 1991 онд анхны утасгүй сүлжээний чуулга уулзалт зохион байгуулсан. Тухай үед 1мбит/c хурдиай хэд хэдэн хэрэгсэл, төхөөрөмжүүд гаргасан ба IEEE 802.11 нэгдэл нь утасгүй сүлжээний нэгдсэн стандартыг боловсруулах ажилдаа орсон бөгөөд анхны IEEE 802.11 стандарт 1997 онд батлагдсан.

Утасгүй сүлжээний хэрэглээ[засварлах]

Wi-Fi LAN-тай холбогдохын тулд компьютер утасгүй сүлжээний интерфэйс хянагчаар хангагдах шаардлагатай. Компьютерийн холболт болон интерфэйсийн хянагчийг төв гэж нэрлэдэг. Бүх төвүүд салангид радио давтамжтай харилцаа холбооны сувгийг хуваалцдаг. Энэ сувганд дамжуулагчийг бүс доторхи бүх төвүүдээр хүлээн авдаг. Техник хангамж best-effort delivery mechanism буюу хамгийн хүчтэй хүргэлтийн механизм гэж нэрлэсэн дамжуулагчийг хүргэдэг хэрэглэгчийн сигнал байдаггүй. Төв бүр боломжит дамжуулагчийг авдаг радио давтамжтай харилцаа холбооны сувгийг байнга зохицуулдаг.

Интернет хандалт[засварлах]

Wi-Fi-ийг ашиглах боломжтой хэрэгслүүд утасгүй сүлжээний бүс дотроо интернетэд холбогдож болно. Hotspot буюу нэг болон хэд хэдэн хандалтийн цэгийн хүрээг цөөн жижиг өрөөнөөс том талбай руу сунгаж болно. Илүү том бүст хүрээ нь хучилттай хүрээтэй хандалтын цэгийн багцыг шаарддаг. Wi-Fi хувийн гэрт, дээд хэмжээний гудамж орчимд, хараат бус компаниудад үйлчилгээг хангадгаас гадна олон нийтийн газарт Wi-Fi hotspot-ийг хураамжгүйгээр сурталчилгааны зориулалттай суурилуудаг. Онгоцны буудал, зочид буудал, ресторанууд зэрэг байгууллага болон компаниуд үйлчлүүлэгчдэд ихэвчилэн өөрсдийгөө сурталчилах зорилгоор үнэгүй Wi-Fi орчингоор хангадаг. Үйлчилгээг хангахийгээ хангахийг эвсэл бүр бизнесээ идэвхижүүлэхийг хүссэн хувь хүн болон эрх мэдэлтэнгүүд заримдаа тодорхой бүст үнэгүй Wi-Fi хандалтийг үүсгэдэг.

Давуу талууд ба эрсдлүүд[засварлах]

Давуу тал[засварлах]

Wi-Fi нь сайжууралдсан хөдөлгөөнөөр хангагддаг. Байгуулага дотор ажилчид зөөврийн компьютерээ утастай кабел ашиглан холбогдох тухайд санаа зовох зүйлгүй. Байгууллагын ажиллачид болон байгууллагад зочилж ирсэн зочдын хувьд интернэтэд холбогдоход Wi-Fi нь ямар ч техникийн асуудал үүсгэхгүй. Сүлжээний хаягийг хайх богино хайлтын дараа компьютер сүлжээг холбодог. Компьютер нь холболтын тохиргоог хадгалдаг бөгөөд ахиад ямар ч үед сүлжээг идэвхижүүлэх үед Wi-Fi-ийн дохиог таниж автоматаар холбогддог. Бид сүлжээний кабелийг эсвэл холбогчийг салгах хэрэгтэй болоход суурин сүлжээг суулгахаас илүү утасгүй сүлжээ нь илүү бага зардалтай байдаг. Ямарч ПХ шаардлагагүй зөвхөн энгийн үйлдлийн систем л шаардагдана.

Эрсдэлүүд[засварлах]

Wi-Fi хэрэглээний эрсдэл: Утасгүй сүлжээгий долгионууд нь байшингийн хананаас гадагши нэвтэрч тардаг. Хэрэв хэрэглэгчийн сүлжээ хамгаалалтгүй бол энэ нь хэд хэдэн эрсдлийг авчирдаг. Хэрэглэгчийн сүлжээнд зөвшөөрөлгүй хүний халдлага ирнэ. Хувийн нууц: таны сүлжээн дэх нууц өөрчлөгдсөн мэдээллүүд алдагдана. Хэрэглэгчийн үндсэн сүлжээг муутгах аюултай.