Wikipedia-н хэлэлцүүлэг:Хувийн мэдээллийн талаарх баримтлал

Page contents not supported in other languages.

Хувийн мэдээллийн талаарх баримтлалыг энд орчуулж тавих хэрэг байна уу? Сэргэлэн 09:43, 12 Тавдугаар сар 2008 (UTC)[хариулах]

Яваандаа бол тэгсэн нь дээр байх, гэхдээ одоохондоо бол Англи викигийнх шиг метавики руух холбоостой байхад болох байх --Чинээминий яриа 09:54, 12 Тавдугаар сар 2008 (UTC)[хариулах]

энэ өдрийн тэнд хэрхэн яж Википедиа гийн мэдээллийн санд мэдээлэл оруулдаг талаар тусламж өгнө үү

Оролтын дараалал[кодоор засварлах]

Голдуу, программ дискэнд байрлахдаа 2-тын тоон хэлбэрээр файл болон хадгалагдсан байдаг. Ерөнхийдөө, Программууд нь заавал санах ой болон процессуудыг авдаг.

Үйл явцын төлөвлөлтийн энгийн хэлбэр нь дарааллын диаграм юм. Хоёр төрлийн дараалал бий: ready queue(бэлтгэх дараалал) ба device queue(төхөөрөмжийн дараалал).

device queue(төхөөрөмжийн дараалал) энэ дотороо оролт гаралтын дараалал гэж байх ба оролтын дараалалыг авч үзвэл:

Шинэ үйл явц нь эхэндээ ready queue-д агуулагдана. Энэ нь ready queue биелэгдэхээ хүлээж байгаа ба CPU рүү дамжина. CPU ганц л удаа дамжуулах ба энэ нь биелэгдэж байгаа юм. Ингэхдээ нэг эсвэл олон үйлдэл хийгдэнэ Санах ойн зохион байгуулалтаас хамааран хэрэглэгдэх, процесс нь магадгүй диск болон санах ойн гүйцэтгэлийн явцад шилждэг байх. Процессууд нь дискэн дээр байрлах бөгөөд тэдгээр нь оролтын дарааллаас ирэх гүйцэтгэлүүдийг санах ойгоос авахыг нь хүлээдэг. Энгийн процедур нь оролтын дарааллаас сонгосон нэг процесс ба санах ойгоос ачаалалсан процесс юм. Мөн гүйцэтгэгдсэн процедур бол, зааварчилсан хандалтууд болон санах ойн өгөгдөл юм. Эцсийн эцэст, процессийн төгсгөл нь санах ойд хангалттай сул зай байх юм.

Ашигласан материал: Доорх холбоос дээр дарна уу.

Оролтын дараалал[кодоор засварлах]

Голдуу, программ дискэнд байрлахдаа 2-тын тоон хэлбэрээр файл болон хадгалагдсан байдаг. Ерөнхийдөө, Программууд нь заавал санах ой болон процессуудыг авдаг.

Үйл явцын төлөвлөлтийн энгийн хэлбэр нь дарааллын диаграм юм. Хоёр төрлийн дараалал бий: ready queue(бэлтгэх дараалал) ба device queue(төхөөрөмжийн дараалал).

device queue(төхөөрөмжийн дараалал) энэ дотороо оролт гаралтын дараалал гэж байх ба оролтын дараалалыг авч үзвэл:

Шинэ үйл явц нь эхэндээ ready queue-д агуулагдана. Энэ нь ready queue биелэгдэхээ хүлээж байгаа ба CPU рүү дамжина. CPU ганц л удаа дамжуулах ба энэ нь биелэгдэж байгаа юм. Ингэхдээ нэг эсвэл олон үйлдэл хийгдэнэ Санах ойн зохион байгуулалтаас хамааран хэрэглэгдэх, процесс нь магадгүй диск болон санах ойн гүйцэтгэлийн явцад шилждэг байх. Процессууд нь дискэн дээр байрлах бөгөөд тэдгээр нь оролтын дарааллаас ирэх гүйцэтгэлүүдийг санах ойгоос авахыг нь хүлээдэг. Энгийн процедур нь оролтын дарааллаас сонгосон нэг процесс ба санах ойгоос ачаалалсан процесс юм. Мөн гүйцэтгэгдсэн процедур бол, зааварчилсан хандалтууд болон санах ойн өгөгдөл юм. Эцсийн эцэст, процессийн төгсгөл нь санах ойд хангалттай сул зай байх юм.

Соёл cудлал[кодоор засварлах]

Соёл хэмээх ойлголт.

“Соёл” хэмээх үг нь олон янз ойлголт, санаа, сэтгэлгээг агуулдаг. Нийгмийн байгууламжууд соёлын функцээр дамжуулан /жишээ нь: ахуйн соёл, улс төрийн соёл, хөдөлмөрийн соёл, сурч боловсрох соёл г.м/ нийгмийг бүхий л салбарыг хөгжүүлдэг. Нөгөөтэйгүүр бид боловсон, мэдлэгтэй, чадварлаг, бусадтай таарамж нийлэмж сайтай, ажилдаа хариуцлагтай, ухамсартай, хүнийг соёлтой, өндөр соёлтой гэдэг. Мөн гоо зүй, урлаг, уран сайхны салбарын ажилтнуудыг бид соёлын ажилтнууд гэдэг. “Шинжлэх ухаан ба соёл”, “Эрүүл мэндийн соёл”, “Соёлын амьдрал”, “Соёлтой харилцах уу”, “Соёл бидний амьдралд”, “Соёлтой аж төрөхүй” г.м. гарчигтай шинжлэх ухаан, олон нийтийн мэдээллийн сэтгүүл, нэвтрүүлгүүд байдаг. Эндээс үзвэл соёл нь энгийн ухамсарын төвшинд үнэт зүйлсийн нийлбэр юм. Славян хэлнээ соёл хэмээх ойлголтыг “культура” гэдэг. Уг үгний үндсийг “культ” үгнээс гаралтай гэж оросын эрдэмтэн Н.Бердяев үздэг. “Культ” нь монгол хэлнээ хөрвүүлвэл “шүтээн” гэсэн үг. Н.Бердяев: “Культура родилась из культа. Истоки её сакральны” буюу “ Соёл нь шүтээнээс гаралтай бөгөөд соёлын эх далд чанартай”1. Эрдэмтэн Н.Рерих соёлыг гэрэл гэгээг дээдлэх, Германы эрдэмтэн В.Вундт (1832-1920) латин “colere” буюу арчлах (газрыг) гэж тус тус тайлбарласан. Эндээс ”cultus agri” газар тариалан хөдөө аж ахуйн соёл гэдэг ойлголт гарсан. В.Вундт “colere” гэдгээр амьдралыг тэтгэх, хүмүүнийг энэрэнгүй болгох асуудлыг авч үзсэн. Өрнийн ш/у-ны хөгжилд соёл хэмээх ойлголтын хөгжлийг дараахи түүхэн шатлалаар авч үздэг. Нэн эртний үе – Эртний үе – Дундад зууны үе – Шинэ үе – Орчин үе – Эдүгээ үе. Соёл гэдэг үгийн эрдэм шинжилгээний тодорхойлтууд нь шинэ үеэс эхлэн хурдтай нэмэгдсэн. Ж.нь: 1871-1917-ны хооронд эрдэмтэд А.Крёбер, К.Клакхон нар 7 байгааг илрүүлсэн, дараагийн 30 жилд 157 тодорхойлт ш/у-ны эргэлтэнд орсон. А.Моль “Соёлын нийгмийн динамик” зохиолдоо (1968 онд) 250 тодорхойлт байгааг тэмдэглэсэн. 1980 оны дундуур 540 гэж байсан бол 2000 он гарсаар 1000 гарлаа гэдгийг НҮБ-ын соёлын бодлого зохицуулалтын алба соёлын бодлогын координаторуудын олон улсын хурал дээр мэдэгдсэн билээ. Иймээс соёл нь өргөн олон янз юмс, үзэгдэл, ойлголтыг агуулсан абстракт төвшинд буй учир нэг утгаар, ойлголтоор тодорхойлогдохгүй юм. Соёл гэдэг ухагдахуун олон янз төрөл, үзэгдэлүүдийг агуулдаг, философи болон шинжлэх ухааны олон янз сургалт, судалгааны хандлагуудыг хэрэглэдэг учир танин мэдэхүйн , арга зүй, сэтгэлгээний хувьд өргөн, судлаж таньж мэдэхэд хүнд, аадармаатай ойлголт юм. --Baynmongol (talk) 13:24, 10 Арваннэгдүгээр сар 2014 (UTC) Соёлын тухай ойлголтын хөгжил. Соёлыг бие даасан нийгмийн үзэгдлийн хувьд өрнийн ертөнцөд ХҮШ зууны дунд үеэс буюу соён гэгээрлийн үед хамаатуулан үздэг. ХҮШ зууны турш өрнийн хэллэгэнд соёл “культура” “culture“ –г agri үгтэй хамт хэрэглэдэг байсан. Энд соёл нь үр тариалангийн соёл, газар тариалангийн соёл, хөвөн ургуулах соёл, өөрөөр ярих соёл, сахилгатай байх соёлоор ойлгогдож хэрэглэгдэж байв. Соён гэгээрлийн үеийн сүүл үед соён гэгээрүүлэгчид соёл байгалийг хооронд нь сөргүүлэн үзэж эхэлсэн. Жан-Жак Руссогийн зарчимаар соёл нь хүнийг байгалаас холдуулагч, хүн байгалийн, хүмүүс хоорондын жам ёсны холбоог сүйтгэгч, таслагч юм гэж үзсэн. “Соёлт ард түмэн, үндэстэн” гэдгийг “Ёс зүйн доройтолтой” “Хүнээ алдсан” гэж үзэж тэдэнтэй эсрэгцүүлэн “Ёс зүйн энгийн, ариун” хүй нэгдлийн омог аймгийхныг сөргүүлэн тавьж байв. Өрнийн цэвэр соёл судлалын мэдлэгийн үүсэл ХVШ зууны сүүл ХIХ зууны эхэн үеийн Германд харагддаг. Германы соён гэгээрүүлэгч Иоганн Готфрид Гердер (1744-1803) соёлыг хүний болон шинжлэх ухаан, гэгээрлийн түүхэн хөгжлийн үе шаттай холбон үзэж байв. “Эргэн тойронд, юм бүхэнд хүний оюун ухааны бүтээж буй харагдаж байна. Хүний оюун ухаан эцэс төгсгөлгүй боддог, бясалгадаг. Иймээс соёл нь энэ бүхнийг нийлүүлж, холдон хазайж буйг эргэн гольдоргонд нь оруулж үндэстэн ард түмнүүдийг хооронд нь эвлүүлж нийлүүлдэг…” . Германы өөр нэг эрдэмтэн Вильгельм фон Гумбольдт (1769-1859) энэ концепцийг дэмжиж байсан ба соёлыг хүний байгалаа захирах ноёрхол бөгөөд үүнийгээ шинжлэх ухаан, гар урлалын тусламжтайгаар хэрэгжүүлдэг гэж үзэж байв. Ийм тохиолдолд “соёл” нь “прогресс” ойлголттой нягт холбогдож байна. Немцийн сонгодог философийн загалмайлсан эцэг гэх Иммануил Кант (1724-1804) нь соёлыг оюун ухааны төгөлдөржилт гэж үзээд прогрессийг соёлын хөгжил мөн гэж үзэж байв. Германы эрдэмтэн Иоганн Готлиб Фихте (1762-1814) соёлыг оюун санааны тусгаар тогтнол болон эрх чөлөө гэж үзсэн. Хүмүүнлэг, гоо зүй, ёс зүйн үүднээс соёлыг хүн төрөлхтөн анхнаас нь нийгмийн амьдралын оюун санааны тал, улмаар гоо зүй, ёс зүйн үнэт зүйлсийн чухал хэсэг нь гэж үзсэн. Эдгээр эрдэмтдийн соёлын талаархи үзлүүд нь шинжлэх ухааны универсаль ойлголтыг хөгжүүлэх эхлэл болсон ба угсаатан зүй, угсаатан судлал, социологи, түүх г.м. төрлүүдийг шинжлэх ухааны үүднээс түлхүү үзэх зэмсэг нь болсон. Немцийн сонгодог философич, соён гэгээрүүлэгч К.Маркс (1818-1883) соёлыг түүний прогресс хөгжилтэй холбон үзэж байв. Соёлын дотоод гүнзгий агуулгыг материалын үйлдвэрлэлтэй холбон үзэн соёлыг материалаг чанартай, материаллаг үйлдвэрлэл анхдагч ба үйлдвэрлэл нь оюун санааны уламжлал болон прогресс үнэт зүйлсийг хуримтлуулдаг (соёлын аккумулляци) ба дамжуулдаг (соёлын трансляци). К.Маркс анх соёлыг нийгмийн бүхий л хүрээтэй холбоотой, хүн төрөлхтний түүхийг соёлоор дамжуулан нэгэн бүхэллэг прогресс болгодог гэдгийг нээжээ. Соёлын антропологи Хүмүүний бүтээсэн соёл нь олон талт хэвшинж бүхий хувилбартай байх боловч, нийт хүмүүн төрөлхтөнд соёлын нэгдмэл үндэс гэж буй. Энэ бол хүмүүнлэг чанар буюу сэтгэл-оюуны үнэт чанарыг эрхэмлэн дээдлэх үзэл юм. Уг утгаараа хүмүүний бүтээсэн соёлын бүх хувилбар өөр хоорондоо адил тэгш болохыг олон улсын “хүн судлалын” холбоо /ассоциаци/ бодитойгоор тунхагласан нь зүй ёсны хэрэг билээ. Эдгээр тэгш эрх бүхий олон үндэстний соёлыг тусгайлан судлах шинжлэх ухааны шинэхэн чиглэлүүд 19-р зууны 2-р хагасаас эрчимтэй ялгаран хөгжиж эхэлсэн. Энэ бол “ Хүн судлал” буюу антропологийн олон салбар, урсгал чиглэл юм. Нийгэм-хүмүүнлэгийн мэдлэгийн хүрээнд эрс өөрчлөлт гарч,энэ хүрээ нь тэр чигтээ хүмүүний тухай цогц асуудал руу хандах болсон нь үлс төрийн,нийгэм-сэтгэл зүйн,шинжлэх ухаан-танин мэдэхүйнзэрэг олон хүчин зүйлийн нөлөөтэй нягтхолбоотой явж ирэв.”Хүн судлалын” шинжлэх ухаан нь Өрнөд Европ болон Америкт туйлын өргөн хүрээ бүхий болж хөгжсөн ба үүний дотор “соёлын хүн судлал” онцгой байр суурийг эзэлж байна.Соёлын хүн судлалын түүхэн хөгжил. Америкийн эрдэмтэн Л.О.Уайт /1900-1975/ “Соёлын тухай шинжлэх ухаан” /1949/, “Соёлын эволюци” /1959/, “Соёлын тухай ойлголт” /1973/ бүтээлүүддээ соёл судлалыг бие даасан шинжлэх ухаан болохынх нь хувьд тууштай үндэслэж, улмаар үе үеийн эрдэмтэд судлаачид соёл судлалын судлах зүйл, бүтэу онцлог, судалгааны арга зүйг нарийвчлан тодотгосоор байна. Соёл судлалын ухааны үндсэн объект болох “соёл” схэмээх үзэгдлийн талаар өнөөдөр асар их мэдээлэл материал хуримтлагдсан бөгөөд түүний тухай тодорхойлолтын тоо хагас мянгад хүрч, судалгааны олон тооны хандлага чиглэл, соёлын загварыг нэгэнт буй болгоод байна. Эдгээр н ь соёлын үзэгдлийг шинжлэх ухааны янз бүрийн салбар өөр өөрийн судлах зүйлийн хүрээнд, өөр өөрийн өвөрмөц аргаар авч үзсэнтэй, тэрчлэн стүүнд хандах эрдэмтэн, судлаачдын субъектив сонирхол нөлөөлсөнтэй холбоотой зэрэгцээ, уг үзэгдэл өөрөө нарийн түвэгтэй олон тал онцлогтой, хамрах цар хүрээ өргөнтэйн улмаас голчлонэ шалтгаалсан гэж үзэх үндэстэй юм.Соёлын үзэгдлийг мөн түүх, археологи/хуучны судлал/, хүн судлал, угсаатны зүй, этнологи, шашин судлал, ёс зүй, сэтгэл сүдлал, хэл шинжлэл, урлаг судлал, социологи, улс төр судлал г.м. ш/у-ны олон салбар судалдаг ч тэдгээр нь соёлыг зөвхөн өөрийн цонхоор харж, өөрсдийнхөө үзэл баримтлал, онол дүгнэлтийг олонхидоо тус тусдаа боловсруулж иржээ. Энэ нь түүнийг өөр өөрсдийн судлах зүйлийн хүрээнд авч үзэж, өөрсдийн арга зүйгээр л судлана гэсэн хэрэг юм. Тухайлбал сэтгэл судлал сэтгэцийн үзэгдлийг соёлын судлагааны объект болгодог бол археологи нь нэгэн тодорхой цаг үед амьдарч байсан хүмүүсийн эдлэж хэрэглэж байсан зэр зэвсэг, сав суулга, гоёл чимэглэлийн зүйлс, байр сууц, хот суурингийн балгас, үлдэгдэл яс сэлтийг судалгааны баримт болгон ашигладаг байх жишээтэй. Иймэрхүү жишээг аль ч шинжлэх ухааны хүрээнд олж үзэж болно. Тусгаар ш/у-нуудын эдгээр салангид байдал, тэдгээрийн судалгааны эрэл хайгуулын эзгүйдэл, давхацал, онол баримтлалын ялгаа зөрчил зэрэг нь зарим тохиолдолд тэдгээрийг бүр эсрэг тэсрэг байр сууринд аваачих нь ч бий. Чухам ийм учраас эдгээр ш/у-ны тодорхой салбаруудын ололт амжилтыг “дунд шатанд” нэгтгэн дүгнэх, “соёл” хэмээх феномены мөн чанар, онцлог, түүний хөгжлийн зүй тогтлыг нээн илрүүлэх, интегратив чанартай, биеэ даасан тусгай ш/у-ны салбарыг буй болгох хэрэгцээ шаардлага “нийгмийн захиалгаар” зүй ёсоор урган гарсан юм. ХХ зууны сүүлээр ардчилал, зах зээлийн харилцаа өргөжин тэлж, улс орон, ард түмнүүд, тэдгээрийн соёл хоорондын холбоо харилцаа эрс өслөө. Даяарчлалын үйл явц эрчимтэй өргөжиж нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамран бүчиж авлаа. Угсаатны мөргөлдөөнүүд. Соёлын зөрчлүүд хүн төрөлхөтний нэгдлийн тухай хуурамч гуманизмыг таягдан хаяв. Соёл судлалаас арай эртхэн соёлын хүн судлал /этнологи/ үүссэн бөгөөд баруунд ш/у-ны тэдгээр салбарууд харилцан бие биеэ нөхөн гүйцээж, нягт холбойтойгоор эрчимтэй хөгжиж, соёл нийгэмд асар их үүрэгтэйг, тэрчлэн нийгмийн амьдралын бүхий л талд үйлчилж байдгийг тодорхой илтгэн харуулсаар байна. Соёлын нийгмийн үүргийг ухамсарлан ойлгосноор э/з, у/т-ийн хүчин зүйлийн гүйцэтгэх үүргийг туйлчилдаг үзэлд цохилт өгсөн байна. Э/з, у/т ч соёлын онцлогоор ихээхэн тодорхойлогддог болох нь тайлбарлагджээ. Нэг л хэлбэрийн э/з, эсвэл у/т нь өөр өөр хэв маягийн соёлтой нийгэмд янз бүрээр илэрдэг байна. Түүгээр ч барахгүй соёлын онцлог л чухамхүү тухайн э/з, у/т-ийг төрүүлдэг байна. Энэ бүгд нь соёл судлалын ш/у-ны нийгмийн болоод мэдлэгийн тогтолцоон дахь үүрэг, ач холбогдлыг тодорхой илтгэж байна. Өнөөдөр соёл судлал өөрийн судлах зүйл, судалгааны аргаа улам бүр тодотгож яваа хэдий ч өөрийн салаа мөчрүүдийг аль хэдийнээ бүрдүүлсэн юм. Соёл судлалын ш/у-ны салбарт соёл судлал, соёлын түүх, соёлын философи, соёлын э/з, соёлын газар зүй, культурометр, соёлын социологи, соёл судлалын сургаалийн түүх, соёлын сэтгэл зүй, соёлын экологи тэрчлэн музей судлал, номын сан судлал, хавсрага соёл судлал г.м.-ийн олон салбарыг нэрлэж болно. Соёл хоорондын ялгааг соёл судлалын “когнитив” болон “”сенсотип” ойлголтуудаар тайлбарлах тухай. Олон янз соёлыг танин мэдэх, сэтгээлгээгээр ойлгох, хүлээн зөвшөөрөх талаар түлхүү судалсан эрдэмтэд бол М.Г.Сегалл, Д.Т.Кемпбелл, М.Херсковиц, соёл сэтгэлгээний талаар М.Коулу, С.Скрибнер, соёлыг таниулах болон соёлын сэтгэлгээг хөгжүүлэх талаар М.Коулу, Ж.Глику, В.Д.Шарпу нар ихийг судлаж онолын дорвитой бүтээлүүдийг гаргасан билээ. Эдгээр эрдэмтдүүдийн үзэж байгаагаар уламжлалт сэтгэлгээн төвшиндөө байгаа нийгмийнхэн соёлыг ойлгох сэтгэлгээ нь логикийн өмнөх хэв маягтай бөгөөд энгийн соёлын хийсвэрлэлийг логикт ач холбогдлоор шийдвэрлэдэггүй. М.Коул, С.Скрибнер нар “хүй нэгдлийн логик”-кийг баталсан тухай олон янз сэтгэлгээ өнөөдрийг хүртэл алга байна гэжээ. М.Коул:”өрнө болон дорнынхон хүрээлэн буй орчин, ертөнцийн талаар объектив мэдлэг авахын тулд аль алин нь мэдээлэллийг цэгцлэх, ангилах, ойлголтын тогтолцоог үүсгэдэг байна. Сэтгэлгээний олон янзыг “сэтгэлгээний техник” гэж томъёлон олон янзаар тайлбарласан билээ.1-рт Экологи, ландшафтын өөр өөр нөхцөл байдал, 2-рт тухайн үндэстэн ястны соёлын тогтолцооны хүнд хөнгөн төвшин, 3-рт үнэт зүйлсийн тогтолцоо, баримжаалал, уламжлалт шүтлэгийн онцлогоос шалтгаалсан. Онцгой ач холбогдолыг хэл соёлд болон ертөнцийг танин мэдэхэд ихээр нөлөөлдөг гэсэн үзэл эзэлдэг. Энэ үзэл баримтлалыг уг үзлийг дэлгэрүүлэгч америкийн эрдэмтэн, хэл шинжээч Сэпир Уорфын нэрээр нэрлэсэн. Сепирын үзлээр хэл нь зөвхөн утгыг илэрхийлээд зогсохгүй бидний сэтгэлгээ утга санаагаа илэрхийлэх хэлбэр шалтгаалдаг гэсэн. Мөн Сепир нь бид хэлээр дамжуулан ертөнцөө бүтцэлдэг. Мөн соёлын олон янз ойлголт сэтгэлгээ нь тухайн ард түмнүүдийн хэл зүй дүрмээс шалтгаалан орчин тойрно ертөнцөө хүлээж авах, таних аргууд нь өөр өөр байдаг гэсэн. Энэ үзэл нь соёл судлалд “социолингвистик” чиглэл болон хөгжсөн. Эрдэмтэн Х.А.Виткин, Ж.Берри, Р.Болтон, М.Коул болон бусад соёлын антропологуд нь соёл доторх танин мэдэх, сэтгэхийн олон янзыг тайлбарласан байдаг. Энэ тал дээр эрдэмтэн Виткины боловсруулсан “когнитив” онол онцгой ач холбогдолтой юм. Когнитив загвар нь хүний оюун ухаан-аналитик үйл ажиллагааг тодорхойлох, хүлээн авах г.м. тодорхойлдог. Эрдэмтэн нь үндсэн 2 төрлийн когнитив загварыг цохон тэмдэглэсэн байдаг: артикуляр болон глобал. Эртний Египт, Месопотамийн соёл. Хүн төрөлхтний эртний үеийн соёлын нэг томоохон төв нь Египтийн соёл байлаа. Эртний Египтийн соёлыг МТӨ 4 мянган жилийн сүүлчээс МТ 332 он хүртэл үргэлжилсэн гэж үздэг. МТӨ 4 мянган жилийн сүүлчээр Египт улс бий болсон бөгөөд Нил мөрний хойд, өмнө хэсэгт олон мужуудад хуваагдсан 40 шахам хот бий болж хөгжжээ. МТӨ 4 дэх мянган жилийн хоёр дахь хагаст улс төрийн хоёр томоохон нэгдэл гарч ирсэн бөгөөд нэг дэхь нь Буто төвтэй хойд ханлиг, нөгөө нь Нехен нийслэлтэй өмнөд ханлиг хоёр бүрэлдэн тогтсон байв. МТӨ 3 мянган жилийн эхээр өмнөд Египтийн Мина хааны ялалтаар нэгдсэн Египт улс бүрэлдэн тогтсон юм. Тэрээр шинэ улсынхаа анхны нийслэл болох Мемфес хотын анхны хамгаалалтын хэрэм ханыг босгосон нь тэр үеийнхээ том ололт байв. Эртний Египтийн соёлын түүхийг: - Династийн өмнөх үе /МТӨ 4000 жилээс/ - Эртний үе /МТӨ 3000 жилээс/ - Дунд үе /МТӨ 3000 жилийн сүүлээс 2000 жил/ - Шинэ үе /МТӨ 2000 жилээс МТӨ 1000 жил/ гэж хуваан үздэг. Эртний Египт улсыг “гол мөрнийг дагасан иргэншил”-ийн сонгодог жишээ гэж үздэг бөгөөд энэ нь Египт улсын оршин тогтноход Нил мөрөн шийдвэрлэх үүрэгтэй байсан явдалтай холбоотой. Үржил шимтэй хөрстэй Нил мөрний хөндийд хөгжиж байсан газар тариалангийн аж ахуй нь нэгдмэл шинж чанартай явагддаг байсан учраас нэгдмэл төвлөрсөн улс бий болоход чухал түлхэц болсон аж. Нил мөрний гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг үнэлэн эртний Грекийн түүхч Тородод Египт орныг Нил мөрний билэгдэл гэж нэрлэх бүрэн үндэстэй гэж бичсэн байна. Египтийн соёл нь бүхэлдээ далд шүтээний /сакраль/ шинжтэй соёл байлаа. Египтчүүд өөрийн эх орноо дээд тэнгэрүүд бүтээсэн гэж үздэг. Тэд шүтдэг бүх бурхадаа ертөнцийн зүй зохицол, хэв журам, хууль ёс, хот суурин, хаад ноёдыг бүтээсэн төдийгүй гар урлал, бичиг үсэг, мэдлэг ухааныг бүтээдэг гэж үздэг. Бурхадыг шүтэн бишрэхийн хамтаар Египтчүүдийн амьдралд бурханчлагдсан хаан Фараон чухал үүрэг гүйцэтгэж байв. Египтчүүд хааныгаа зөвхөн газар дэлхийн эцэг төдийгүй дээд тэнгэр нарны бурхан Ра-гийн элч хэмээн үздэг байсан. Фараон хаан Египтийн шашны бүх үйл ажиллагааны төв болж байв. Иймээс Фараон нь улс орныхоо хөгжил цэцэглэлтийг хангах, элдэв ёслол, зан үйлийг гүйцэтгэгч дээд төлөөлөгч, хүмүүсийн дунд амьдрагч газрын бурхан хэмээн үнэлэгддэг байжээ. Дээд тэнгэрээс бурханчлагдсан хаан нас барсны дараа түүнийг Осирис бурхантай адилтган үзэж Фараоны хэмжээгүй эрхт засаг, үхэшгүй мөнхийн үзэл санааны илрэл болгон Египтийн олон гайхамшигт пирамидуудыг босгосон юм. Египтчүүд зэрлэг амьтад болон гэрийн тэжээмэл амьтад, түүгээр барахгүй засаг шувуу зэрэг амьтдыг шүтэж байсан нь тэдний шашны төсөөлөлд онгонд шүтэх үзэл гүнзгий шингээстэй байсныг харуулж буй хэрэг мөн. Египтийн хөгжлийн түүхэн хувьслыг ажихад Фараоны хаанчлалаас өмнө хөгжингүй газар тариалантай, МАА-тай мөн нэхмэлийн гар урлалтай, дарс үйлдвэрлэдэг орон байсан нь түүхийн баримтаас тодорхой харагддаг. Энэ үед мөн үйсэн дээрхи бичиг үйлдэж байсан нь бичгийн соёл өргөн тархах бололцоог бий болгосон байна. Энэ нь хүн төрөлхтний соёлын хөгжилтөнд гарсан том ололт байлаа. Иймээс ч Египтчүүд эртний хаадын үеэ өөрсдийн соёлын түүхийн алтан үе гэж нэрлэдэг. Дунд хаанчлалын үед өмнөх үеийн соёлоо уламжлан авч явжээ. Тухайн үед Египтчүүд металл хайлуулах арга ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, хүрэл зэвсгийг өргөн ашиглаж эхэлсэн. Мөн шил боловсруулах урлал ч бий болжээ. Анагаах ухааны хөгжилд занданшуулах болон муми үйлдэн хийх ажиллагаа тодорхой амжилтанд хүрч улмаар хүний биеийн анатомын болон физиологийн талын мэдлэгийн хүрээнд ч багагүй амжилт олсон. Дунд хаанчлалын уран сайхны соёлд урлагийн төрөл дотроос уран барилга, уран барималын урлаг хөгжиж байв. Пирамидыг чулуугаар бус тоосгоор барих болсон. Энэ үед пирамидаас гадна сүм хийдийн барилга хүчтэй хөгжсөн. Бунхан хийгээд сүмүүдийг олон тооны багануудаар болон маш их гоёмсог чимэглэлтэйгээр нүүрэн талыг үйлддэг болсон байна. Дунд хаанчлалын үеийн соёлын бас нэг томоохон ололт нь утга зохиол юм. Гол бүтээлийн нэгд Синухетийн түүхийг нэрлэж болно. Уг бүтээлд хүн сүнстэйгээ харилцаж түүнийг шүтсэн тухай, хүний амьдралд тохиох сайн муу зүйлийн тухай, уй гашууд автсан хүний гутранги үзлийн тухай зэрэг амьдралын эрээн барааныг өгүүлсэн байдаг. Жинхэнэ роман юм. Шинэ хаанчлалын үед төмрийг хатаах шинэ технологи гарч ирснээр барахгүй арьс ширийг боловсруулах, суурь машиныг ч бүтээсэн нь том амжилт байсан. Усан төхөөрөмжийн системийг бий болгосноор газар тариалан болон цэцэрлэгжүүлэлт эрчимтэй хөгжсөн. Энэ үеийн хамгийн алдартай дурсгал нь Фивах дахь Карнакын болон Луксорын сүмийн барилга юм. Дээрхи сүмийн барилгууд нь олон баганат уран барилгын гайхамшигт цогцолбор байсан. Утга зохиол, тэр дундаа үргэлжилсэн үгийн олон төрөл зүйлийн утга зохиолд амжилт гарчээ. Хамгийн гайхамшигтай бүтээл нь шашин шүтлэгийн утга зохиолын дурсгал болох “Мөнхрөгсдийн ном” /Книга мертвых/ юм. Энэ номыг үндсэндээ шашны амьдрал зан үйлийн нэвтэрхий толь гэж хэлж болно. Эртний Египтийн соёл өнөө хүртэл үнэ цэнээ алдаагүй байгаа билээ. Грекийн аугаа их сэтгэгч Платон Египтийн соёлыг “Хүн төрөлхтний бүх соёл ба иргэншлийн эх нь юм” гэж хэлжээ. Месопотамийн соёл. Месопотамийн /хоёр мөрний ч гэж нэрлэдэг/ соёл нь үүссэн цаг хугацаагаараа Египтийн соёлтой үндсэндээ давхцдаг. Месопотамийн соёл нь Тигр, Евфрат хоёр мөрний хөндийд МТӨ 4000 жилийн тэртээгээс МТӨ VI зууны дунд үеийг хүртэл оршиж байсан соёл юм. Египтийн соёлтой харьцуулж үзвэл Месопотамийн соёл нэгэн төрлийн бус олон төрлийн соёлыг нэгтгэж байдгаараа онцлог ялгаатай. Өөрөөр хэлбэл олон угсаатан, ястнуудын харилцан бие биедээ уусан шингэсэн үйл явцын дунд бүрэлдэж тогтсон олон талтай соёл болно. Хоёр мөрний хөндийн өмнө хэсэгт нь: шумерчууд, аккадчууд, вавилончууд, халдейчууд оршин нутаглаж байсан бол хойд хэсэгт нь ассирчууд, хурритчууд, арамейчууд нутаглаж байжээ. Энэхүү олон угсаатан, ястанууд дотроос Шумерчууд, Вавилончууд, Ассирчуудын соёл нь бусдаасаа илүү өндөр хөгжлийг олж чадсан. Шумерийн соёл. Шумерчуудын үүсэл гарлын тухай асууда одоо хүртэл тодорхойгүй байгаа юм. Шумерчууд МТӨ 4000 жилийн үеээс хоёр мөрний өмнөд хэсэгт суурьшиж, энэ сав нутгийн дараах үеийн соёл ба иргэншлийн эх үндсийг тавьж өгчээ. Энэ нь гол мөрнөөс хамааралтай соёл байснаараа Египтийн соёлтой адил юм. Шумерийн хойд хэсэгт орших семитчүүдийн хот Аккад МТӨ 14-13 зууны үед хөгжлөөрөө тэргүүлэх байр сууринд гарч ирсэн ба улмаар шумерийн газар нутгийг өөрийн засаг захиргаанд оруулж чадсан. Улмаар Аккад хэл нь шумер хэлийг шахан гаргаж, нийт Месопотамийн газар нутаг дээрх гол хэл болжээ. Тиймээс ч Аккадын үеийг зарим судлаачид шумер-аккадыг соёл гэж нэрлэх тал бий. Шумерчуудын соёлын асуудалд тэдний бичиг үсгийн соёлын ач холбогдлыг онцгойлон анхаарч үзэх ёстой. Шумерчуудийн боловсруулсан “шаантаг бичиг” /дүрс үсэг/ нь тухайн үедээ хамгийн боломжтой, хамгийн үр дүнтэй бичиг болж байсныг өнөөгийн судлаачид өндөр үнэлдэг. Шумерчуудийн уран сайхны соёлд уран барилгын урлаг чухал байр суурийг эзэлдэг. Шумерийн уран барилга, Египтийн уран барилгаас ялгагдах гол ялгаа нь түүнийг чулуугаар биш тоосгоор барьж байсанд оршино. Энэ үеийн уран баримал нь уран барилгынхаа хөгжилд хараахан хүрч чадаагүй байсан гэж судлаачид үздэг ба гол төлөв шүтлэг бишрэлийн зориулалтын шинжтэй байжээ. Вавилоны соёл. Хоёр үндсэн хэсэгт хуваан үздэг. 1-р үе. МТӨ 2000 жилийн эхний хагасыг хамаардаг 2-р үе. МТӨ 1000 жилийн дунд хүртлэх үеийг хамаардаг. Хаммурап /МТӨ 1792-1750/ хааны үед Вавилон улс өөрийн хөгжлийн дээд шатандаа хүрсэн гэж хэлж болно. Тухайн үеийн соёлын үнэт зүйлсээс хоёр чухал дурсгал одоо ч үнэ цэнэтэй хэвээр үлджээ. Нэг дэхь нь эртний дорно дахины хууль эрх зүйн сэтгэлгээний гайхамшигт дурсгалт зүйл болох “Хаммурапийн хууль” бөгөөд 282 зүйлээс бүрдэх уг хууль нь Вавилоны нийгмийн амьдралын бүхий л талыг хамарч чадсанаараа гайхамшигтай юм. Хоёр дахь дурсгалт зүйл нь Хаммурап хааны өөрийн дүрийг бүтээсэн хоёр метр гаруй өндөр баримал. Энэхүү баримал нь дээд тэнгэрийн билэгдлийг илэрхийлж, чулуун баганан дээр бүтээсэн бөгөөд түүний хажууд Хаммурапийн хуулийн гол зарчмуудыг бичсэн байдгаараа онцлогтой. Шинэ Вавилон Навуходепосоре /МТӨ 605-562/ хааны үед Вавилоны соёл хөгжлийнхөө өндөр шатанд хүрсэн гэж үздэг. Учир нь түүний хаанчлалын үед дэлхийн долоон гайхамшгийн нэг Семирамидын “дүүжин цэцэрлэг” байгуулагдсан юм. Энэхүү гайхамшгийг хайр дурлалын билэгдэл гэж үздэг. Дээрх гайхамшигтай энэ зэрэгцэхүйц бас нэг дурсгалт зүйл бол Вавилоны цамхаг болно. Эл цамхаг нь Вавилончуудын шүтлэгийн гол тэнгэр болох Мардука бурханы сүм байрлаж байгаа тэр орчинд босгогдсон бөгөөд Месопотамийн хамгийн өндөр /90 метр/ цамхаг юм. Шинжлэх ухааны салбарт Вавилончууд багагүй зүйлийг хийж бүтээсэн. Ялангуяа одон орон судлал ба математикийн салбарт тэдний бүтээсэн ололтуудыг онцлох хэрэгтэй. Тэд дэлхийг тойрон эргэх сарны хугацааг магадлалтай үнэнээр тооцон гаргаж ирсэн бөгөөд нарны хуанли, од, тэнгэр, газрын зургийг зохиосон нь тухайн үеийнхээ шинжлэх ухааны том ололт байлаа. Вавилоны одон орон судлаачид зурхайн ухааны мэдлэгийг үүсгэж, математикчид нь арифметик ба геометрийн үндсийг тавьж, түүгээр ч үл барам зэрэг дэвшүүлэх, язгуур гаргах болон газар хэмжих геометрийн хэмжигдэхүүнийг тэд бүтээсэн. Ассирийн соёл. Месопотамийн үеийн гурав дахь хүчирхэг хот улс нь Ассир юм. Ассир нь МТӨ 3000 жилийн тэртээгээс үүсч, МТӨ 2000 жилийн 2-р хагаст хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн. Ассирчуудын уран барилга уран сайхны соёлын томоохон ололт нь байв. Ассирчуудын уран барилгын дурсгалд II Саргона хааны ордны цогцолбор болон Ашшурбанапалын ордны барилгыг нэрлэж болно. Дээрхи ордны барилгын гадны талын ханан дээрх чимэглэлүүд нь дайн тулааны үйл явдал, ан гөрөө, шүтлэг бишрэлийн зүйл, хаадын амьдрал зэрэг олон зүйлсийг товойлгон дүрслэх аргаар үзүүлснээрээ онцлогтой. Ассирчуудын товойлгон дүрслэх урлаг дэлхий дахины хэмжээнд одоо ч өндөр үнэлэгддэг юм. МТӨ VII зуунд Ассирын сүүлчийн хаан Ашшурбанапал 2500 үг бүхий шаантиг бичгээр бүтээсэн бүхэл бүтэн хүснэгт бүхий номын санг байгуулжээ. Энэ номын сан тухайн үедээ Ойрхи Дорнодын хамгийн том номын сан байлаа. Уг номын санд хоёр мөрний сав нутагт хамаарагдах түүх соёлын дурсгалын бараг бүх материал тэмдэглэгдсэн гэж хэлж болно. Тиймээс ч энэхүү номын санг Месопотамийн соёлын агуу их ололт гэж зүй ёсоор үнэлж үздэг.[хариулах]

Дундад зууны үеийн Дорно дахины соёл: Энэтхэгийн соёл. Энэтхэгийн соёл. Дундад зууны Энэтхэг бол нэн эрт цагаас үндэс суурь нь тавигдсан хөгжингүй соёлтой орон байлаа. Тус орны дундад зууны соёл маш олон хүчин зүйлийн нөлөөн дор бүрэлдэн тогтсон юм. Тэдгээр хүчин зүйлийн дотроос гол зүйл нь гаднын буюу мусульманы нөлөө байсан билээ. Мусульманчуудын ноёрхлын энэтхэгийн ард түмний ухамсар төрж, энэтхэгийн шашин, соёлын нийтлэг төлөвшиж тогтсон юм. Ражпутийн үе. Дундад зууны Энэтхэг орон VII зууны босгыг алхахдаа гуптуудийн эзэнт улсыг устгасан нүүдэлчин-эфталитүүдын цөөн жилийн ноёрхлын дараа буй болсон олон жижиг тархай бутархай улсуудад хуваагдсан байлаа. Гуптүүдийн үеийг Энэтхэгийн соёлын алтан үе гэж үздэг байсан. Гэвч муж районууд тусгаарлан салж, феодалын төвүүдийн соёл уналтад орсон нь далайн боомтын худалдаа хөгжсөнөөс болоогүй юм. Гаднаас орж ирсэн ард түмэн нутгийн хүн амтай нийлсний үр дүнд ражпутүүдийн хэмээх угсаатны нэгдэл буй болсон. /Рапужтүүд гэдэг бол дундад зууны энэтхэгийн цэрэг-феодалын каст юм. Орч/. Улс орны тархай бутархай байдал, түүний оршин суугчдын кастын тэгш бус байдлыг эртний энэтхэгийн олон төрлийн шүтлэгийг өөртөө нэгтгэсэн индуизмын шашин хөхиүлэн дэмждэг байсан юм. Индуизм нь Энэтхэг орны бутралын үед буддизмыг бүрэн давж гарсан билээ. Зүүн өмнөд Азийн орнууд руу шахагдсан буддизмын сүүлчийн голомтууд X-XII зуунд Кашмир, Бихар, Бенгалид бүрмөсөн унтарч, XII зуунд Энэтхэгт буддизм бүр алга болсон билээ. XIII зуунд хүрч иртэл энэтхэгийн соёлд асар том нөлөө үзүүлсэн үзэл суртлын төв нь Мадураи хот байлаа. VIII зуунд мусульманы байлдан дагуулагчдын мөрдлөгөөс зугадаж орогнол эрсэн парсууд /персүүд/ Энэтхэгт ирж суурьшсан. Тэднийг Дундад зууны Ираны мусульман шүтлэгт эзэн хаад буруу номтон гэж зарласан байна. Энэтхэгт индуизм батжин тогтоход индуист шүтлэгийн гурван гол бурханы нэг болсон Шиваг шүтдэг шиваизм, мөн бүх Энэтхэг даяар шиваизмын сүм байгуулахыг хөиүлэн дэмжиж байсан философич Шанкарачарын /788-820/ үйл ажиллагаа тодорхойлогч үүрэг гүйцэтгэжээ. ХI зуунд философич Раманужа /?-1137/ бурханыг хайрлах үзэл санааг гол болгож, аливаа ёслол, мөргөл, тайлагчгүйгээр бурхантай шууд харьцаж болно гэж нотлон бхакти хэмээх шашны урсгалыг онолын талаар үндэслэсэн байна. Энэ нь вишнуизмын шүтлэг Вишну бурхан, /түүний хамгийн өргөн дэлгэрсэн дүр болох Кришнаг шүтдэг/ хөгжихөд түлхэц болсон. Дундад зууны эхэн үеийн Энэтхэг орны шашны амьдралын онцлог нь Их эх дагиныг /Дэви/ шүтдэг нэн эртний шүтлэгээс эхтэй тантризм /”тантра”-систем, уламжлал, текст/ өргөн дэлгэрч байсанд оршино. Шива бурханы гэргийн дүрээр индуист шашны албан ёсны бурхдын чуулбарт орсон энэхүү домог зүйн дүр Энэтхэгт өргөн дэлгэрсэн бөгөөд ялангуяа Бенгали, өмнөд хэсэгт онцгой шүтэгдэж байлаа. Тантризм нь орчлон ертөнцийг хүний биетэй адилтган, эмэгтэй хүнийг бурханчилж, онцгой хүндэтгэлт эмэгтэйчүүдийн хувьд эрхэм дээд зорилгын үүднээс нийгмийн болон шашны ердийн хориг цээрийг хамааруулдаггүй байв. Гол төлөв шашны үндэс бүхий баяр ёслолоос Энэтхэгийн соёлын яруу сайхан олон өнгө аясыг олж харж болно. Тус оронд эрт цагаас өнөө хүртэл сарны хуанлийг хэрэглэж ирсэн бөгөөд энэ учраас шинэ саран, тэргэл саранг ариун нандин утга учиртай гэж үзнэ. Намар, 11-р сарын эцсээр тэргэл сартай шөнө энэтхэгчүүд шинэ сарны баярыг тэмдэглэдэг. Тэрчлэн ариун модны баяр, могойн баярыг тэмдэглэнэ. Бас Ганга, Ямуна хоёр мөрний уулзварт ирж, 1-р сараас эхлэн бүтэн сарын турш тэмдэглэдэг онцгой баяр бий. Олон баяр нь ямар нэгэн бурханд зориулагдах ба уг баярын үеэр баяр бишрэлийн үг хэлж, өргөлийн дуулал өргөж, ариун судраас уншиж сонсгодог байжээ. Индуист шүтлэгтний гурван том баярын нэг нь Холи хэмээх хамгийн өнгөлөг сайхан баяр юм. Тэр нь хаврын /3, 4-р сар/ тэргэл сартай өдөр тохионо. Тэр бол Кришна бурханд зориулсан хавар цаг, цэцэглэн дэлгэрч буй байгаль дэлхийн баяр юм. Ражпутийн үед Энэтхэгийн олонхи районд утга зохиол орон нутгийн хэлээр хөгжиж байсан. “Махабхарата”, “Рамаяна” туульсыг санскрит хэлнээс тэдгээр хэлнээ орчуулсан нь орон нутгийн хэлний хөгжил, илэрхийлэх чадварын өсөлтөд чухал үе шат болсон ажээ. Санскрит хэл дээр Дундад зуунд үндсэндээ яруу найраг амжилттай хөгжиж байв. Энэ чиглэлийн хурц тод дээж нь Бенгалийн Рампала хааны ордонд шадарлан сууж байсан Сандхьякар Нандины /1077-1119/ бичсэн “Рамачарита” хэмээх найраглал юм. /даалгаварт өгөх/ Мөн энэ үеийн утга зохиолд хүрээлсэн тууж хэмээх хэлбэр томоохон байр суурь эзэлж байв. Энэ төрлийн тууж нь баатрууд болон нэг сэдвээр холбогдсон олон жижиг өгүүллэгээс бүрддэгээрээ онцлог билээ. Тэр нь хэрэг дээрээ нэг нэрийн дор янз бүрийн сонин хачин үйл явдал, түүх, ёгт үлгэр, оньсого тааврыг нэгтгэсэн эмхэтгэлийн шинжтэй байдаг. Тэдгээрийн дотроос 1063-1081 оны хооронд яруу найрагч Самадевагийн зохиосон “Сайн санааны сургаал”, “Үлгэрийн далай”, “Гучин хоёр модон хүний үлгэр” зэргийг онцлон дурдах хэрэгтэй. Бурхдыг алдаршуулах индуизмын хэрэгцээг үндэс болгон сүм дуганы аврага том цогцолборуудыг барьж байгуулах болжээ. IX зууныг хүртэл үндсэндээ нэг бол агуй хонгилын сүм, эсвэл цул хаданд ухаж сийлсэн сүмийг байгуулж байсан. Түүнээс хойш сүм дуганы цогцолборыг зассан чулуу өрж, хамгийн олон янз хэлбэрээр барих болжээ. Тус орны хойд хэсэгт сүм дуганыг гонзгой дугараг хэлбэртэй байгуулж, орой дээр нь лянхуа цэцгийн хэлбэртэй шүхрэн хийцийг байрлуулдаг байв. Харин өмнөд хэсэгт сүм дуганыг тэгш дөрвөн талт пирамид хэлбэртэй барьдаг байв. Хойд ба өмнөд нутгийн барилга байгууламжууд нь хэрэглэж буй материалаараа бас ялгаатай байлаа. Хойд нутагт шохой чулуу, өмнөд хэсэгт элсэн чулуу, боржин, гантиг чулуу хэрэглэнэ. IX-XII зууны уран барилга уран барималаар өвч чимэглэгдсэн байдаг учраас сүм дуган нь өөрөө уран барималуудын суурь мэт харагддаг нь түүний онцлог байлаа. Делийн султант улсын үе. XII зуунд Энэтхэгийн хойд хэсэгт мусульман шашинтны томоохон улс-Делийн султант улс бүрэлдэн тогтжээ. Тэнд дундад азийн түрэг угсааны мусульман шашинт цэргийн эрхтнүүд зонхилох байр эзэлж байв. Төрийн шашин нь суннит чиглэлийн ислам, албан ёсны хэл нь перс хэл байлаа. Энэ улс бараг 300 жил оршин тогтнож байгаад 1526 онд Кабулын эзэн захирагч Төмөрийн угсааны Бабурын цэргийн шахалтад автагдан нурж унасан билээ. Энэ үед Энэтхэг орон исламын ертөнцийн тойрогт татагдан орсон. Гэхдээ индуист ба мусульман шүтлэгтнүүдийн хооронд ширүүн тэмцэл явагдсаар байсан ч урт хугацаанд хамт амьдарч байсны улмаас тэдгээрийн үзэл санаа, ёс заншил, аж төрөх ёс харилцан бие биедээ нэвтэрсээр байсан ажээ. Чухамхүү мусульманы төр улсын үед тус оронд энэтхэгийн бүх шашны нийтлэг ухамсар бүрэлдэн тогтож, түүний тусгал болсон хинду хэмээх нэр томъёо буй болжээ. XIII-XVI зууны Энэтхэгийн утга зохиолд томоохон ахиц гарсан нь Делийн султант улсын дотор фарси /перс/ хэмээх төрийн шинэ хэл мөрдөгдсөнтэй холбоотой юм. Энэ хэлээр албан хэрэг хөтөлж, яруу найргийн зохиол бичигдэж байв. Тухайн үеийн нэртэй яруу найрагч нь перс, урду хэлээр зохиол бүтээлээ бичдэг, “Хамсе” болон бусад олон зохиол бүтээсэн Амир Хосров Дехлеви /1253-1325/ билээ. Фарси хэлээр бичигдсэн үргэлжилсэн үгийн зохиол үндсэндээ он дарааллын бичгүүд байдаг. Улс орны түүхийн мэдээнүүдийг агуулсан “Энэтхэг” хэмээх анхны нэвтэрхий толийг хорезм гаралтай Рейхан Бируни /973-1048/ бичжээ. Харин анхны жинхэнэ он дарааллын бичгийг монголчуудын байлдан дагууллаас зугадаж энэтхэгт ирсэн иран хүн Минхаж уд-дин Дзудани зохиож, түүнийгээ Делийн султанд зориулан “Табакат-и-Насири” гэж нэрлэжээ. XIV зуунд султан Фируз Туглакад зориулан “Тарих-и-Фируз-шахи” гэдэг он дарааллын нэг нэртэй хоёр бичиг зохиогдсон. /Моголын Эзэнт Улсын соёлыг мэдэж ир/ Дундад зууны Энэтхэгийн соёл нь шашин, аж байдал, угсаатны зүйн хамгийн олон янзын уламжлалын уулзвар дээр, энэтхэгийн үндэстэн хоорондын нийлмэл чанар бүхий дахин давтагдашгүй олон талтай үзэгдлийн эхлэлийг тавьж өгсөн билээ. Тэгэхдээ соёлыг өөрийнхөө охь шимээр тэжээгч эртний баялаг уламжлалд тулгуурласан хэвээр байсан юм. XV зуунд анх Энэтхэг оронтой танилцсан европынхон түүнийг “Гайхамшигуудын орон” гэж нэрлэдэг байлаа. Гэвч индуист болон мусульман соёлын харилцан үйлдлийн үйл явц ямагт шулуун сайхан байсангүй, эзэн захирагчдын хувийн үзэмжээр тодорхойлогдсоор байжээ. Түүнээс гадна энэтхэгчүүдийн нэг чанар болсон өөр шашинд тэвчээртэй хандах хандлага нь мусульман байлдан дагуулагчдад таатай нөлөө үзүүлсэн билээ. Зөвхөн дунда зууны хожуу үед, тус оронд англичууд эрчимтэй нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоор улс төрийн ерөнхий байдал тогтворгүй болохын хамт шашин, угсаатны зөрчлийн хөрсөн дээр мөргөлдөөн тэмцэл байнга үүсч, Акбарын үеэс үлдэж хоцорсо соёлын нэгдэл нягтралын шилдэг уламжлал мартагдахад хүрсэн байна.