Wikipedia:Википедиатай холбоотой асуултууд

Help:АгуулгаТусламж:Агуулга
Help:Агуулга
Help:Агуулга

Ерөнхий асуултууд


hi

Википедиа гэж юу вэ?[кодоор засварлах]

Википедиа нь олон хэл дээрхи, онлайн, нэвтэрхий толь бөгөөд хэн хүссэн хүн агуулгыг нь арвижуулж, засварлаж болно.

Википедиагийн эзэмшигч хэн бэ?[кодоор засварлах]

Википедиагийн зохион байгуулалт, менежментийг Ашгийн бус байгууллага болох Викимедиа сан хариуцдаг болно. Энэхүү сан нь Википедиагийн бусад дагалдах төслүүдийг мөн хэрэгжүүлдэг байна. Эдгээр дагалдах төслүүдэд Викитоль, Викином зэрэг хамаарна.
Википедиа дахь өгүүллүүд нь ГНУ чөлөөт баримт бичгийн лицензтэй (чөлөөт лиценз) учир, уг өгүүллийн агуулгыг хүссэн хүн бүр өөрчилж, шинэчилж болно.
Wikipedia:Copyrights-аас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Википедиагийн өгүүлэлд хэн хариуцлага хүлээх вэ?[кодоор засварлах]

Та! Та энэ тогтмол тавигддаг асуултуудыг ч гэсэн өөрчилж болно. Википедиа бол хамтын бүтээл. Мянга мянган хүн энэхүү төслийн янз бүрийн хэсэг дээр хувь нэмрээ оруулж байна. Та ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж болно. Үүний тулд та зөвхөн Хуудас яаж засварлах вэ? гэдгийг л мэдэж байх хэрэгтэй.
Хуудасны дээд талд байгаа "Түүх" гэсэн линк дээр дарж, энэхүү хуудасны хамгийн сүүлийн хувилбарын өмнө хэн хариуцлага хүлээхийг харж болно. Хэрвээ Та Википедиад ямар нэгэн алдаа, эндүү ташаа мэдээлэл олж харвал, заавал залруулаарай. Энэ бол Википедиа дахь өгүүлэл, мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьдаг үндсэн арга юм. Энэхүү аргын үр дүнд Википедиа нь одоо интернет дэх хамгийн том мэдээлэлийн лавлахуудын нэг нь болоод байна.
Хэрвээ Та Википедиагийн аливаа мэдээлэл, өгүүллийн талаар эргэлзэж, тодруулмаар байгаа бол тухайн өгүүллийн "Хэлэлцүүлэг" хуудсанд үүнийгээ бичих, эсвэл асуух хэрэгтэй. Энэ нь мөн л тухайн мэдээлэл, өгүүллийн агуулгыг нягтлах, алдаатай бол засварлах, хуучирсан мэдээллийг шинэчлэхэд маш их тус болно.

Нупедиа гэж юу вэ?[кодоор засварлах]

Нупедиа бол Википедиагийн өмнөх, Википедиатай адил төсөл бөгөөд одоо энэ төслийг зогсоосон болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэж болно.

Би бүртгэл үүсгэх хэрэгтэй юу? Бүртгэл үүсгэлгүйгээр завсар хийж болох уу?[кодоор засварлах]

Википедиа нь хүмүүсийн хийсэн бүх засварыг "Түүх" хуудас дээрээ тэмдэглэн үлдээдэг. Бүртгэл үүсгээгүй тохиолдолд Таны Ай Пи хаяг энд хадгалагдан үлдэнэ. Хэрвээ та өөрийнхөө хувийн нууцлалын талаар анхаарал тавихыг хүсвэл хэрэглэгчийн бүртгэл үүсгэсэн нь дээр болно.
Гэхдээ мэдээж та хэрэглэгчийн бүртгэл үүсгэлгүйгээр хувь нэмрээ оруулж болно. Зарим нэг хуудсуудыг хамгаалж, бүртгэлгүй хэрэглэгчид өөрчлөлт хийх боломжгүй болгосон байдаг.

Википедиа дахь мэдээлэл үнэн байж чадах уу?[кодоор засварлах]

Хүн бүхэн засвар хийж болдог тул Википедиад зарим нэг хүмүүс санаатайгаар алдаатай, буруу мэдээлэл оруулах тохиолдол байдаг. Гэхдээ олон хүмүүс Википедиад хийгдсэн засвар, шинэчлэлтийг "Сүүлийн үеийн засварууд" линкийн тусламжтайгаар хянаж байдаг тул эдгээр мэдээллийг тэр дор нь засварлаж чаддаг билээ. Мөн зарим мэдээлэл хуучирч, эсвэл зарим хүн санамсаргүйгээр ташаа мэдээлэл оруулж болно. Эдгээрийг ч мөн тухай бүрт нь, хүмүүс засварлаж, шинэчилж байдаг. Та ч бас Википедиагийн өгүүлэлд аливаа нэгэн алдаа байвал засаж, агуулгыг нь хянаж, мэдээллийг нь шинэчилж болно.

Зарим нэг сайтууд Википедиагийн мэдээлэлийг ашиглаад байна. Энэ талаар юу гэж бодож байна?[кодоор засварлах]

Википедиа дахь бүх бичлэг ГНУ чөлөөт баримт бичгийн лицензтэй. Википедиагийн мэдээллийг ашигладаг ойролцоогоор 100 гаруй сайт GFDL Compliance-д бүртгэгдсэн байдаг ба Mirrors and forks-д ГНУ чөлөөт баримт бичгийн лицензийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авахыг дэлгэрэнгүй талбайрласан байгаа болно.

Википедиа хэр том бэ?[кодоор засварлах]

Одоогийн байдлаар нийтдээ 252 хэлний Википедиад 9,100,000 өгүүлэл, 1,74 тэрбум үг, үүнээс Англи Википедиад 2 сая гаруй өгүүлэл, 609 сая үг байгаа болно. Харин Британника нэвтэрхий толь 85,000 өгүүлэл, 55 сая үгтэй, Энкарта нэвтэрхий толь 63,000 өгүүлэл, 40 сая үгтэй болно. Харьцуулсан статистикийг үзнэ үү.