Wikipedia:Орчуулга

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Компьютерийн шинжлэх ухаанд өгөгдлийн бүтэцийн жагсаалт гэдэг нь элемэнтүүдийн (утга, хувьсагч) цуглуулгаас бүрдсэн өгөгдлийн бүтэц юм.

Жагсаалтын элементүүд нь санах ойд динамикаар үүсдэг. Өөрөөр хэлбэл програм ажиллаж байх үед жагсаалтын хэмжээг өөрчлөх боломжтой. Жагсаалт нь ингэж динамикаар зохион байгуулагддаг учир элементүүдэд хийгдэх үйлдлүүд нь уян хатан, оновчтой гүйцэтгэгддэг. Динамикаар үүссэн элементүүдийн дарааллыг заагчаар тодорхойлдог. Өөрөөр хэлбэл элемент бүр өгөгдлөөс гадна дараачийн элементийг заах заагчийг цуг агуулж байдаг.

Жагсаалтыг холбоосоор нь
  • Нэг холбоост
  • Хоёр холбоост
  • Давталттай гэж ангилж болно.

Нэг холбоост жагсаалт

Нэг холбоост жагсаалтын элемент буюу зангилаа нь өгөгдөл ба холбоос (заагч) гэсэн хоёр хэсгээс тогтоно. Тухайн элементийн заагч нь дараагийн элементийн хаягийг агуулна. Тэмдэгтүүдийг хадгалах 5 элемент бүхий нэг холбоост жагсаалтыг дүрсэлбэл: Жагсаалтын элементийн өгөгдөл нь бүхэл тоо, бодит тоо, тэмдэгт мөр гэх мэт үндсэн өгөгдлийн төрлүүдээс гадна хэрэглэгчийн тодорхойлсон өгөгдлийн төрөл ч байж болох юм. Бидний дээрх жишээний хувьд элемент бүр нь нэг тэмдэгт агуулж байна. Харин элементийн холбоос буюу заагч нь дараачийн элементийн хаягийг агуулах ба энэ нь зурагт сумаар дүрслэгдсэн байна. Хамгийн сүүлчийн элементийн заагч нь NULL гэсэн утгыг агуулж байх ёстой. Хэрэв энэ заагч ямар нэгэн буруу хаяг авсан бол таны програм чинь буруу ажиллана гэсэн үг юм. Өөр бас жагсаалтын эхний элементийн хэсгийг агуулах толгой буюу эхлэл гэсэн хэсэг юм. Нэг холбоост жагсаалтын аливаа элементэнд хүрэхийн тулд жагсаалтын эхний элементээс эхлэн заагчуудын тусламжтайгаар дарааллан хандаж хүссэн элементэдээ хүрэх боломжтой юм. Нэг холбоост жагсаалтын элементүүдэд эхлэлээс төгсгөлрүү гэсэн чиглэлээр дамжин ханддаг. Өөрөөр хэлбэл тухайн элементээс өмнөх элементэд хандахын тулд жагсаалтын эхнээс дахин гүйж уг элементийг олно гэсэн үг.