Wikipedia:Товч танилцуулга-2014

Википедиа бол эх сурвалжийг дурдаад хэн ч ашиглаж болох чөлөөт, бидний сайн дурын оролцоогоор баяждаг нэвтэрхий толь юм. 2001 оноос нааш Википедиа төсөлд 40 сая, түүн дотор 2004 оны 2 дугаар сарын 28-нд эхэлсэн монгол хэл бичгийн хувилбарт 23,382 юм үзэгдлийн утга учрыг тайлаад буй энэ цагт уншигч та ч бас эх хэлээрээ нэвтэрхий толийг баяжуулалцаж болно.


Хэрхэн эхлэхээ мэдье гэвэл хуудас яаж засварлах вэ? (доорх зүйлс), тогтмол тавигддаг асуултыг уншиж, ноорог талбарт туршин бичих боломжтой.

Өөр зүйл тодруулах бол Википедиагийн хуралд сэдэв нэмж асуугаарай.