Wikipedia:Эдинбургийн их сугууль

Эдинбургийн Их Сургууль (The University of Edinburgh .eng) нь 1583 онд байгуулагдсан Европын төдийгүй дэлхийн ууган их сургуулиудын нэг юм. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүн болох Шотландын нийслэл Эдинбург хотын хуучин төвд байрлах эртний түүхт архитектурын өв соёлын дурсгал болсон уран барилгын цогцолборуудад байрладаг. Тус их сургууль нь дөрвөн зуу гаруй жилийн түүхтэй, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын баялаг түүхтэй сургууль юм. Эдинбургийн их сургуулийн элсэлт өрсөлдөөн ихтэй бөгөөд жилд дунджаар 47,000 элсэлтийн хүсэлт хүлээн авдаг бөгөөд дэлхийн 140 гаруй орноос оюутнууд суралцдаг байна. Эдинбургийн их сургууль нь Их Британийн (Оксфорд, Кеймбриджийн их сургуулийн дараа орох) гурав дахь томоохон их сургууль юм. 2011 QS and Times Higher Education Ranking-ийн олон улсын боловсролын чанарын зэрэглэл тогтоодог байгууллагуудын тайлангаар Европын шилдэг их сургуулиудын жагсаалтын эхний 6 ба 7 дугаарт, 2012 QS ranking-аар Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 21 дүгээр байрт бичигджээ.

Тус сургууль нь Сэргэн мандлын үеийн оюун санааны томоохон төвүүдийн нэг болж байсан бөгөөд эрдэм шинжилгээний томоохон бүтээл, нээлтүүд, шинжлэх ухаан, философийн хөгжилд оруулсан хувь нэмрээрээ "Хойд Европын Афин" хэмээн өргөмжлөгдөж ирсэн нь түүний нэр хүндийг илтгэнэ. Эдинбургийн их сургуулийн үе үеийн төгсөгчдийн заримаас дурьдвал байгалийн шинжлэлийн онолч, нэрт эрдэмтэн Чарлез Дарвин, физикч Жеймс Клерк Максвел, философич Давид Юм, математикч Томас Байэс, Их Британийн Ерөнхий сайд Жон Рассел, Хенри Темпель, Гордон Браун нарын бусад улс төрийн зүтгэлтнүүд, Европын Холбооны Шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий шүүгч Александр Маккензи Сюарт, Их Британийн Дээд Шүүхийн Дэд Ерөнхийлөгч Лорд Хопп, мэс засалч - анагаах ухааны нэрт эрдэмтэн Жозеф Листер, Америкийн тусгаар тогтнолын тунхаглалыг эхийг зохиогчид болох Жон Витерсон болон Бенжамин Рош нар, телефон аппаратыг зохиогч, нэрт зохион бүтээгч Александр Грахам Белл, Танзанын анхны Ерөнхийлөгч Жюлюс Нейрирэ, дэлхийн утга зохиолын нэрт төлөөлөгч нар болон Артур Канон Дойль, Роберт Луйс Стевенсон, Уолтер Скотт тус сургуулийн төгсөгчид юм. Тус сургуулийн төгсөгч алдартай хүмүүсийн талаарх мэдээллийг http://en.wikipedia.org/wiki/List_of_University_of_Edinburgh_people үзэж болох юм.

Эдинбургийн их сургуулиас Нобелийн 15 шагналтан, Abel Prize-ийн эзэн 1, Turing-ийн хэд хэдэн шагналтан, Олимпийн аваргууд олноор төрөн гарсан байдаг. Сонрхуулахад дэлхийд хамгийн анх колонын аргаар гаргаж авсан хонь "Долли" Эдинбургийн их сургуулийн лабораторид мэндэлсэн билээ. Тус сургуулийн анагаах ухаан, биотехнологи, хими, физик, мэдээллийн технологи, хуулийн салбарууд нь инноваци, өндөр технологийн чиглэлээр дагнан мэргэшсэн Европт төдийгүй дэлхийд тэргүүлэх байр суурьтай.

Тус сургууль нь өнөөг хүртэл Их Британийн Төгс Жавхлант Хатан Хааны гэр бүлтэй салшгүй холбоотой бөгөөд Эдинбургийн Гүн (Duke of Edinburgh) 1953-2010 онуудад тус сургуулийн Канцлераар ажилласан бол Гүнж Анне 2011 оноос хойш тус сургуулийн Канцлераар сонгогдон ажиллаж байна.