Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-21

Анхны дэлхийн аварга Нацүй Шоокичи
Анхны дэлхийн аварга Нацүй Шоокичи

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олимпийн жүдогийн тэмцээнтэй хамтдаа олон улсын жүдогийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болно. Тус тэмцээнийг 2 жил тутамд Олон Улсын Жүдогийн Холбооноос зохион байгуулдаг бөгөөд оролцогч улсуудаас жингийн ангилал тус бүрт нэг л тамирчин оролцуулах эрхтэй. Багийн тэмцээн 1994 оноос эхлэн зохиогдож буй. Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 оноос эхлэлтэй бөгөөд тэмцээний журам өөрчлөгдөж иржээ. Ирэх 26 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2009 оны 8 сард Нидерландын Роттердам хотноо зохиогдоно. (бүрэн эхээр унших)