Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-19

Жоанна Роулинг
Жоанна Роулинг

Жоанна "Жо" Роулинг буюу Ж.К. Роулинг нь Английн хүүрнэл зохиолч. Роулинг нь Харри Поттэр уран зөгнөлт зохиолын цувралын зохиогч бөгөөд түүний зохиолууд дэлхий дахины анхаарлыг татаж, олон шагнал хүртэж, дэлхийд 400 сая гаруй хувь борлогдсон юм. 2007 оны Sunday Times-ийн баячуудын жагсаалтанд 545 сая фунт стерлингийн эд хөрөнгөөрөө 136-р байранд орсон бол Английн 13 дахь баян эмэгтэйгээр тодорчээ.

1990 онд Манчестерээс Лондон руу аялах үед нь толгойд нь шидтэний сургуульд элсэж буй нэгэн бяцхан хүүгийн тухай түүх буусан аж. Энэ талаараа тэр Бостон Глөүб сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ санаа яг хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Бүх дүр, орчин гээд бүх зүйл нь миний толгойд зогсолтгүй үерлээд ирсэн." гэжээ. Үүнээс хойш 20 жилийн туршид "Харри Поттер"-ын долоон номыг бичиж, үүгээр олсон ашиг болон номноос нь сэдэвлэсэн кино зэргээрээ дэлхийн баячуудын нэг, хамгийн нөлөө бүхий эмэгтэй хүмүүсийн дунд тооцогдох болжээ. 2000 онд Воланд хүмүүнлэг, тусламжийн байгууллагыг үүсгэсэн. Энэ байгууллагын жилийн төсөв нь 5.1 сая доллар бөгөөд ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгахыг зорьдог. Мөн хүүхдүүдэд болон өрх толгойлсон эцэг эхчүүдэд тусладаг ажээ. (бүрэн эхээр унших)