Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-29

Хүүхэд хочит Давид Вилья Санчес нь 1981 оны 12 сарын 3-нд Испанийн Туйльяд төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин. Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, Испанийн лигийн Барселона багийн 7 дугаарын өмсгөлтэй довтлогч юм. Хуучнаар Лангрео, Спортинг Хихон B, Спортинг Хихон, Реал Сарагоса, Валенси клубт тоглож байгаад 2010 онд Барселона багт 40 сая еврогийн үнэтэйгээр очсон юм. Давид Вилья 2007-2008 онд Валенси багийнхаа хамт Испаний Эзэн хааны цомын тэмцээнд аваргалсан. Түүний рекорд нь 2008-2009 онд Валенсиад тоглож байх үедээ үзүүлж байсан ба 40 тоглолтод 30 гоол оруулсан амжилт юм. Одоо тэр дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Испанийн шигшээ багийн урд бүст зүтгэх гарааны довтлогч юм. Шигшээ багтаа 63 тоглолтод оролцож 43 гоол оруулж Испанийн бүх цаг үеийн мэргэнбуучдын жагсаалтын хоёрудугаарт Раулын ард бичигдэж байна.

Тэрээр 2008 онд Австри болон Швейцари улсад зохион байгуулагдсан Евро 2008 буюу Европын аварга шалгаруулах тэмцээний мэргэн бууч (4 гоол) болж, 2010 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдаж буй 19 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Мөнгөн шаахайн эзэн (5 гоол) болсон. Испанийн шигшээ багийнхныхаа хамт дээрх хоёр тэмцээнүүдэд түрүүлсэн билээ. (бүрэн эхээр унших)