Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2012-48

Нимбэг (Англи: Lemon) нь нимбэгийн модонд ургах, шар өнгөтэй, хүчиллэг, исгэлэн ба жүржтэй ойр төрлийн жимс юм. Нимбэгийг дэлхий даяар хоолонд болон шууд аль ч хэлбэрээр хэрэглэдэг. Нимбэгийн шүүсэнд 5%-н нимбэгийн хүчил, устөрөгчийн хүчил 2-3 агуулагдана. Нимбэгийн мод нь ерөнхийдөө жижгэвтэр. Дунджаар 3м байх ба хамгийн өндөр нь 6м хүрнэ. Нимбэг нь исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салад мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэгдэнэ. Нимбэг нь С витаминаар баялаг юм. 1ш нимбэгт 20мг агуулагдана.

Нимбэг анх үүссэн газар яг нарийн тогтоогдоогүй байгаа ч Энэтхэг, Мьянмарын хойд хэсэг, Хятад улсад анх ургасан гэж таамагладаг. МЭ 700-д оны орчим Перс, Ирак ба Египетэд орж ирсэн бөгөөд анх бичигт тэмдэглэгдсэн нь 10-р зууны үед Арабын цэцэрлэгт чимэглэлийн ургамал болгон тарьсан тухай болно. (Бүрэн эхээр нь унших...)