Wikipedia:Энэ сарын онцлох өгүүлэл/2013-03

Сент-Китс ба НевисКарибын тэнгисийн Салхитын бүлэг арлын дунд байх улсынхаа нэрэнд дурдагдах хоёр арлын дээр оршдог, 1983 онд Их Британиас тусгаар тогтносон, хүн амын тоо (51,300), газар нутгийн хэмжээ (261 км2) алинаар нь ч бодсон Америк тивийн хамгийн жижиг улс орон. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй ба аялал жуулчлал. Чихрийн нишингэ, хөвөн, хүнсний ногоо, наргил мод тариалж, загас агнадаг. Гадаад орнуудад чихэр, бурам, хөвөн, давс гаргасаар ирсэн. Христофер Колумбын мөрөөр 1625 оноос Англи эзэмшиж эхэлсэн. Франц авахыг санаархсан ч бүтээгүй. 1974 онд Карибын хамтын нийгэмлэгт элсэн орж, 1983 оны 9-р сард тусгаар тогтнож, НҮБ-д элссэн. Британийн хамтын нөхөрлөлд багтдаг орон мөн тул тус улсын төрийг амбан захирагчаар дамжуулан II Элизабет хатан нэр төдий барьдаг. (Бүрэн эхээр нь унших)