Wikipedia:Энэ сарын онцлох өгүүлэл/2013-07

Зээрд шонхор (лат. Falco naumanni) нь жижиг шонхор юм. Энэхүү зүйл нь Газар дундын тэнгис, зүүн өмнөд Азид тархан нутагладаг. Тэд нүүдлийн шувууд бөгөөд өвлийн улиралд Африк болон Пакистаныг зорин ниснэ. Зээрд шонхор нь жижиг махчин шувуунд тооцогдох ба 27–33 см урт, далавчаа дэлгэхэд 63–72 см юм. Тэд Начин шонхороос том мэт харагдах боловч, харьцангуй богино далавч, сүүлтэй аж. Ар нуруу хэсэг нь бор, цоохор сааралдуу гэдэс цээжтэй байна. Эрэгчин нь саарал толгойтой, далавчиндаа саарал толботой. Эмэгчин, залуу шонхор нь арай цайвардуу өнгөтэй. (Бүрэн эхээр нь унших)