Wikipedia:Үндсэн өгүүллүүд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Blue check.png Энэхүү хуудас Википедиагийн зааварчилгааны хуудас юм. Хэдийгээр доорхи зааврууд нь "Хууль" биш боловч Википедиагийн ихэнхи хөгжүүлэгчид үүнийг дагаж мөрддөг болно. Энэ хуудсанд нэмэх шаардлагатай зүйлс байвал, Та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү.

Үндсэн өгүүлэл гэдэг нь хамгийн чухал гэж тооцогдож буй гол сэдвүүдийг хөндсөн өгүүллүүд юм. Үндсэн өгүүллийн жишээг Монгол Википедиад байх ёстой өгүүллүүд жагсаалтаас харж болно.

Үндсэн өгүүлэлд багтах эсэхийг тодорхойлохдоо доорхи аргуудыг ашиглаж болох юм. Үүнд:

  • Хичнээн хэлний Википедиад багтсан эсэхээр нь
  • Дэлхий хичнээн дунд сургууль, коллеж, их сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтдаг эсэхээр нь
  • Википедиагийн бусад өгүүллүүдэд ишлэл болж ордог эсэхээр нь, өөрөөр хэлбэл хичнээн өгүүллийн үндсэн санааг ойлгоход хэрэг болдогоор нь

Үндсэн бус өгүүллүүд нь ихэнхи тохиолдолд ерөнхий сэдвээс салбарлан гарна.

Үндсэн бус өгүүлэл гэдэгт:

  • Цөөхөн орнууд, үндэстнүүд мэддэг телевизийн цэнгээнт хөтөлбөр, спортын багууд, шинэ мэдээ, үйл явдлууд гэх мэт
  • Хамтлаг, шинэ үеийн хөгжимчид, цомог, дуу зэрэг
  • Жижиг хот, бүс нутаг, орон нутгийн газарзүйн онцлог, тээврийн сүлжээ (хурдны зам, метро, төмөр зам) зэрэг
  • Жижиг, дунд компаниуд
  • Програм хангамж, вэб хуудсууд
  • Зохиолын дүрүүд гэх мэт