Windows 7

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Microsoft корпорациас 2009оны 12 сарын 22-нд WINDOWS7 үйлдлийн систем нь компьютер хэрхэн ажиллах үйлдлийнзагварын багц ба техник хангамжуудын ажиллагааг хянадагкомпьютерийн програм хангамж юм. WINDOWS7 нь ашиглахадэнгийн, хялбар, үзэмжтэй, маш гоѐмсог дизайнтай, wallpaperбуюу дэлгэцийн ханын загвар нь хийсвэр, сэтгэхүйн төрөлбүрийн зургийг түлхүү оруулсан ойлгомжтой үйлдлийн систем. DesktopWINDOWS7 програмын зураг бүхий фон, файлыг дүрсэлсэнзургууд (Icon),Start товч, шилжүүлэг самбар (Taskbar) бүхийнүндсэн дэлгэц бидэнд компьютераа асаасан үед дэлгэц дээр гардаг үүнийг Desktop гэнэ.

Icon[засварлах | edit source]

Icon нь ямар нэг програм, файл, хавтсыг төлөөлсөн дүрс зураг, тодоруулбал:эдгээр дүрсийг ашиглан програмыгажиллуулах, файл хавтсыг нээхболомжтой юм. Дэлгэц дээрх Icon- гтайлбарлая Computer нь уг компьютерийн хадгалах төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж,цаашид идэвхтэй хадгалах төхөөрөмжид байгаа файл,хавтастай ажиллах боломжийг олгоно. RecycleBin нь устсан файл, хавтсыг хадгалж,шаардлагатай бол сэргээх боломжийг олгоно.Control Panel нь системийн тохиргоог өөрчлөх,тохируулах, хянах боломжийг олгоно.Network нь компьютерийг гадаад, дотоод сүлжээндхолбох бүхий л тохиргоог хийх боломжийг олгоно.Internet Explorer дүрс нь зууч програмыг ажиллуулахинтернетид аялах боломжийг олгоно

Start цэс[засварлах | edit source]

Дэлгэцийн зүүн доод өнцөгт байх Start button,эсвэл товчлуурт гарын WINDOWS-н лого дүрс бүхийтовчийг сонгож Start цэсийг нээнэ.Search box: Хайлт хийх талбарStart button: Start цэсийг нээх товчAll Programs: Компьютерт суулгасан програмуудыг ангилан бүлэглэсэн жагсаалт бөгөөд програмын нэрийг сонгон тухайн програмыг ачаална. Жишээ нь: Accessoriеs бүлэг нь WINDOWS7 системийн програмууд болох Paint,

Pictures[засварлах | edit source]

Компьютерт агуулагдах зургийн файл, хавтас

Music[засварлах | edit source]

Компьютерт агуулагдах дуу, клип, киноны хавтас ====Games====Компьютерт агуулагдах бүх төрлийн тоглоомын хавтас

Network[засварлах | edit source]

Тухайн Компьютерийн гадаад ба дотоод сүлжээний тохиргоо бүхий цонхыг нээх ====Control panel====Програм хангамж, техник хангамжийн тохиргоог, Компьютерийн системийн бүхий л тохиргоог өөрчлөх ====Devices and Printers====Принтер, скайнер гэх мэтHelp and Support: Тусламжын мэдээлэл

Системийн тохиргоо өөрчлөх[засварлах | edit source]

WINDOWS7 үйлдлийн системд бүхий л төрлийнтохиргоог өөрийн хүссэнээр хийх боломжтой, Шинэпрограм хангамж суулгах, устгах, хэрэглэгч үүсгэх,фонт нэмж суулгах гэх мэт...... Системийн тохиргоог өөрчлөхийн тулд Start товчоор нээгдэх цэснээс Control panel-ийгсонгоно. Нээгдэх Control panel цонхондКомпьютерийн өөрчилж болох тохиргоонуудын нэрбүхий дүрсүүд харагдана. Эндээс өөрчлөлторуулахыг хүссэн дүрс дээр 2 довшилт хийнэ.Control panel: цонхны зарим элемэнтүүдээс:Programs and Features; нь компьютерт програмхангамж, шинээр нэмж суулгах ба устгана. InternetOptions-нь компьютерийг интернеттэй холбох үедхийх бүхий л тохиргоонуудыг агуулна. Network and sharing center; нь сүлжээний кратын төрөл, дотоод сүлжээний хурд, share үүсгэх зэргийг тохируулна.Personalization нь үндсэн дэлгэц, програмын цонх, хавтас файлууд гэх мэт зүйлийн дэлгэцэнд хэрхэн харагдах байдлыг тохируулдаг. Font компьютерт байгаа фонтыг харах, шинээр фонт нэмж суулгах, устгах гэх зэрэг үйлдлийг гүйцэтгэнэ. Folder Options нь хавтасны ерөнхий харагдах байдал, хэмжээ, төрөл,. сүлжээний орчинд хавтсыг бусдад ямар байдлаар харуулах зэргийг тохируулна.Date and Time нь компьютерийн огноо болон цагийг тохируулна. Devices and Printers нь системд суулгасан хэвлэх төхөөрөмж, факсын төхөөрөмжийн тохиргоог өөрчлөх, шинээр суулгах, устгах, сүлжээний орчинд ажиллах орчны бүрдүүлнэ. Sound нь аудио төхөөрөмжүүдийн тохиргоог өөрчилнө.Regional and Language нь улс орны бичгийн форматаас хамаарсан системийн тохиргоо, хэл сонгох зэрэг үйлдлийг гүйцэтгэнэ.System нь компьютерийн системтэй холбоотой бүхий л тохиргоог хийнэ. User Accounts нь нэг компьютерийг олон хэрэглэгч хэрэглэх боломжид шилжүүлэх, шинэ хэрэглэгч нээх, хаах, нэвтрэх нууц үг оруулах зэрэг боломжуудыг гүйцэтгэнэ.

Файл өргөтгөлүүд[засварлах | edit source]

  • Системийн - exe, dll, ini, com, vxd, inf
  • Баримт бичиг - doc, txt, xls, pmd,docx, xlsx
  • Зураг - jpg, bmp, gif , psd, tif Дуу,
  • видео - mp3, mp4, wav, avi, mpeg, mov, 3gp

Windows 7 Орчны хэрэглээний програмууд[засварлах | edit source]

Start цэсний Programs дэд цэсний Accessoriеs бүлэг нь WINDOWS 7 системийн хэрэглээний жижиг програмуудыг агуулдаг Тухайлбал:

  • Paint програм нь өнгөт болон хар зураг зурах, засварлах гэх мэтээр зурагтай ажиллах боломжтой
  • Wordpad програм нь текстэн мэдээлэл боловсруулна.
  • Calculator програм нь тооны машины үүрэг гүйцэтгэнэ.

Windows 7 үйлдлийн системийн онцлог[засварлах | edit source]

  • Wallpaper буюу дэлгэцийн ханын цаасны тал дээр Microsoft арай өөр байдлаар хандсан байгаа. Тодруулбал, хуучин ихэнхдээ байгалийн гоо үзэсгэлэнг харуулсан фото агшин байдаг байсан бол энэ удаад Windows 7 үйлдлийн системд хийсвэр, сэтгэхүйн төрөл бүрийн зургийг түлхүү оруулжээ.
  • Library-гийн тусламжтайгаар өөрт шаардлагатай текст, фото, аудио болон видео файлыг компьютерийнхаа хаана ч байсан олж, нэгтгэж, нэг хавтсанд төвлөрүүлэх боломжтой.
  • AeroPeek нэртэй шинэ хэрэглүүр нь таны ажиллаж буй цонхны ард байгаа нээлттэй цонхыг товч байдлаар танд харуулна. Түүнчлэн AeroSnap-ын ачаар дэлгэцэнд нээлттэй байгаа цонхыг шилжүүлж, жижигрүүлж, томруулснаар нэгэн зэрэг олон цонхыг харах боломжтой юм.
  • Эцэст нь, Windows 7 үйлдлийн систем нь өмнөх Windows-ын хувилбаруудтай харьцуулахад эрчим хүчинд хэмнэлттэй байх болно. Учир нь, онолын хувьд бол дэлгэцэндээ нэгэн зэрэг олон цонх гаргаж, зэрэг олон программ дээр ажилласнаар цаг хэмнэж, улмаар эрчим хүч хэмнэх гэнэ.


Windows 7 үйлдлийн системийн давуу тал[засварлах | edit source]

Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн MicrosoftWindows үйлдлийн системийг өдөр бүр хэрэглэдэг. Windows 7-ийн дизайныг гаргахдаа Та компьютер дээрээ юу хийхээс үл хамааран илүү сайн ажиллаж чадахаар зохион бүтээсэн. Windows 7-д архитектурын зарим нэг өөрчлөлтүүд орсон боловч Microsoft –ын програмистууд Windows Vista* ба Windows Server* 2008 үйлдлийн системүүдийн үндсэн платформыг сайжруулахад төвлөрч ажилласан.

Direct Access – Шууд хандалт[засварлах | edit source]

Ажил дээрээ байхгүй үедээ програм болон мэдээлэл рүүгээ хандаж ажиллах хэрэгцээг ямар ч байгууллагын IT стратегид чухалд тооцох болжээ. Windows 7-ийн шинэ онцлог болох Direct Access нь Интернэтээр дамжин, ямар нэг Виртуал сүлжээний холболт үүсгэхгүйгээр байгууллагынхаа сүлжээнд хандаж ажиллах боломж олгосон. Жич: Direct Access-ийн давуу талыг ашиглахын тулд Windows Server 2008 R2 ба IP v6 протоколыг IPSec –тэй хослуулан ашиглах шаардлагатай.

Search Federation – Хайлт[засварлах | edit source]

Windows 7 – ийн хайлт нь хэрэглэгчийн зөвхөн компьютерээр хязгаарлагдахгүй илүү их мэдээлэл хайх боломжтой болж шинэчлэгдэн гарч ирсэн. IT мэргэжилтнүүдэд зориулан хялбархнаар хайлтын системийг идэвхижүүлж, бичиг баримтын сан (тухайлбал SharePoint сайтууд), Вэб програмчлагдсан сайтууд, мэдээллийн агуулахаас Windows 7 – р дамжуулан мэдээлэл олох боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр ердийн хэрэглэгч нар байгууллагын интранет сүлжээ эсвэл Вэбээс нөгөө л танил Windows –ийн цонх ашиглан маш хялбархнаар аливаа зүйлийг хайж чадах болно.

BranchCache[засварлах | edit source]

BranchCache нь алсын сүлжээний (remote network) файл болон вэб серверүүд дээрх мэдээллийг салбарын сүлжээндээ cache буюу далдлан хадгалдаг тул салбарын хэрэглэгчдэд мэдээлэл авах нь хурдан болсон. BranchCache нь HTTP –тэй зохицон ажилладаг тул уг протоколд суурилсан ямар ч програм чөлөөтэй ажиллаж чадна.

Жич: BranchCache –ийг ашиглахын тулд BranchCache supports HTTP(S) so that any Windows Server 2008 R2 –ийг суурилуулах шаардлагатай.

Deployment Image Servicing and Management[засварлах | edit source]

The Deployment Image Servicing and Management (DISM) бол IT мэргэжилтнүүдэд үйлдлийн системийн “image” –ийг нэг дороос төвлөрүүлэн авах ажлыг хөнгөвчилсөн хэрэгсэл юм. DSIM –ийн тусламжтайгаар үйлдлийн системийн “image” –ийг програмыг update –ийн тусламжтайгаар шинэчлэх, бүрэлдэхүүнүүд нэмж суулгах, компьютерийн төхөөрөмжүүдийн драйверийг суулгах, арилгах, жагсаалт гаргах, хэлний багц суулгаж олон улсын онцлогт нийцсэн тохиргоог хийх, мөн драйверүүд, програмын багцууд, update зэргийг багтаасан нөөц image –үүдийг хадгалдаг. Түүнчлэн DSIM нь Windows Vista –ийн “image”-ийг үүсгэж ашиглаж чадна.

BitLocker and BitLocker To Go[засварлах | edit source]

Windows 7 Ultimate, Enterprise –ийн BitLocker диск шифрлэх (encryption) функц нь хулганы баруун товч дарах төдийд BitLocker хамгаалалтыг идэвхижүүлэх, үл харагдах boot partition автоматаар үүсгэх боломжтой ба түлхүүрний хяналт илүү сайтай байдгаараа хэрэглэгч болон IT мэргэжилтнүүдэд илүү их боломж олгож байгаа юм. Windows 7 нь мөн USB флаш драйв гэх мэт зөөврийн санах хадгалах төхөөрөмжийг хамгаалдаг BitLocker To Go –г санал болгож байна. Жишээ нь IT мэргэжилтнүүд ямар ч зөөврийн санах ой руу бичих мэдээллийг заавал хамгаалалттай байлгахаар тохируулж болно.

Windows 7 Enterprise/Ultimate[засварлах | edit source]

Windows 7 –ийн бүхий л онцлогийг багтаасан хувилбар.

Windows 7 Professional[засварлах | edit source]

Гэртээ болон ажилд тань хэрэгтэй бүх зүйлийг агуулсан. Бизнест зориулсан энэ хувилбар нь жижиг дунд байгууллагад тохиромжтой, сүлжээнд ажиллах, нөөц (backup) хамгаалалт ашиглах, сервертэй холбогдох боломжтой.

Windows 7 Home Premium[засварлах | edit source]

Дуу хөгжим, кино гэх мэт энтертэйнмэнт орчинг таны компьютерт бүрдүүлнэ. Сүүлийн үеийн компьютертүүдийн бүхий л хүчин чадлыг дээд зэргээр ашиглах, хялбархнаар холболт үүсгэх боломжтой ба харагдах байдал нь гайхалтай сайхан болсон.

Windows 7 Home Basic[засварлах | edit source]

Өдөрт тутмын хийдэг ажлаа хурдан хялбар хийхэд тань тохирно. Өртөг багатай бага хүчин чадалтай компьютерүүдэд тохиромжтой.

Windows 7 Starter Edition[засварлах | edit source]

Жижиг notebook компьютер болон бусад хязгаарлагдмал хүчин чадалтай компьютерүүдэд ашиглахад зориулагдсан хувилбар. Ашиглахад энгийн байх болно.

Windows Taskbar[засварлах | edit source]

Windows Taskbar илүү сайжирсан Windows 7 –ийн шинэ Taskbar нь танд програмаа асаах, файл нээхэд хялбар болгож өгсөн. Нээлттэй цонх бүр таныг хулганы сумаар дүрст товчин дээгүүр нь гүйлгэж заах төдийд зурагт хураангүй байдлаар цонхны харагдах байдлыг харуулдаг. Дүрст товчнуудын хэмжээ томорсон учир мэдэрдэг дэлгэц ашиглахад амар болсон байна. Та байнга ашигладаг програм, файл бүрээ Taskbar дээр хүссэн газраа зоож байрлуулж болно

Jump Lists[засварлах | edit source]

Jump Lists — бол Taskbar ба Start цэсэн дээрх програм болгонд байдаг жагсаалт бөгөөд хамгийн сүүлд нээсэн файл, баримтуудыг харуулах ба байнга ашигладаг хэдийгээ ч энд зоож байрлуулах боломжтой.

Snap, Shake, Aero Peek-ийн тусламжтай дэлгэцтэй ажиллахад хялбар[засварлах | edit source]

Түгээмэл ашиглагддаг мэдээллүүд рүүгээ хандахад хялбар бөгөөд дэлгэц дээрх нээлттэй олон цонхнуудыг цэгцлэхэд төвөггүй. Aero Peek –ийн тусламжтай Taskbar-ын баруун зах руу хулганаар заахад таны цонхнууд харагдахгүй болж үндсэн дэлгэц харагдана. Цонхыг дэлгэцийн дээд зах руу зөөж дэлгэц дүүрэн дэлгэх, эсвэл баруун ба зүүн тал руу зөөж харьцуулахан харж болно. Shake –ийн тусламжтай цонхны гарчиг бүхий ирмэгийг товшиж сэгсрэхэд бусал бүх нээлттэй цонхыг эвхэх буюу ахин сэгсэрч тэднийг буцаан байрлуулна. Windows Touch – мэдрэх онцлог. Touch буюу мэдрэх онцлог нь Windows 7 –ийн үндсэн онцлог ба мэдэрдэг дэлгэж бүхий touch PC –ий тусламжтай та зургийг хоёр хуруугаа нийлүүлж дэлгэцэнд хүргээд хуруунуудаа холдуулж ойртуулбал зургийг томруулж, багасгаж харж болно. Мөн Start цэс, Taskbar –ууд нь мэдрэгчтэй дэлгэц дээр хуруугаар дарж хандахад төвөггүй байхаар хийгдсэн.

HomeGroup[засварлах | edit source]

Windows 7 –ийн HomeGroup нь компьютерүүдийн хооронд дундын файлуудыг нэг л хатуу диск дээр байгаа мэт авч ашиглах боломжоор хангана. HomeGroup –ийн тусламжтай Windows 7 бүхий компьютерүүд төвөггүйхэн өөр хоорондоо холбогдож чадна. HomeGroup үүссэний дараа өөр хоорондоо нэг компьютер хэрэглэж байгаа мэт чөлөөтэй ажиллаж болно. Тухайлбал HomeGroup-ийн бүх компьютерүүд нэгнийхээ принтерийг шууд ашиглаж болно.

Асах унтрахдаа хурдах[засварлах | edit source]

Windows 7 –ийн хэрэглэгчид хурдны талаар санаа зовох шаардлагагүй, учир нь систем асах унтрахдаа маш хурдан, сайжруулсан цахилгаан тэжээлийн удирдлагатай болсон. Windows Live –ийн хэрэгцээт зүйлс. Windows системтэй ажиллахад харилцаа холбоо, мэдээлэл солилцох, хамтран эзэмших хэрэгцээ нэн чухал байдаг . Өмнөх Windows –үүдэд байдагчлан ийм хэрэгцээг Windows 7- д мөн хангаж чадах хэрэгслүүдийг санал болгож байгаа. Энэ бол http://download.live.com сайтаас үнэгүй татаж авч болох Windows Live Essentials програмууд юм. Өөрийн мэдээлэл рүүгээ offline хандан ажиллах, зураг, видео зэргээ бусадтай хуваалцаж болно. Эдгээр програмууд нь үргэлж шинэчлэгдэж, шинэлэг онцлогуудаар баяжиж, түгээмэл вэб суурьтай үйлчилгээнүүдтэй хоршин ажиллах болно.

Windows 7 32bit & 64bit[засварлах | edit source]