Xажиддоржийн Чанцалдулам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Xажиддоржийн Чанцалдулам (* 1948 оны наймдугаар сарын 10-нд Булган аймгийн Хангал сум) хуучнаар Сэлэнгэбүрэн сумын нутагт эцэг Хажиддоржийн ууган охин болж мэндэлсэн. 1959 онд Хангал сумын бага сургуульд элсэн орж Булган аймгийн Булган сумын 10 жилийн сургуулийг 1969 онд, АУДээдС-ийг хүний их эмч мэргэжлээр 1975 онд дүүргэсэн бөгөөд ЭХЯ-ны заавраар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сум дундын Нэгдсэн эмнэлэгт Эмэгтэйчүүдийн эмчээр томилогдсоноос хойш Булган аймгийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд багагүй хувь нэмэр оруулсан юм. 1988-1992 онд аймгийнхаа Эрүүлийг Хамгаалах Газарт байцаагч, 1992-2004 онд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтэст Эрүүл мэнд эрхэлсэн түшмэл, Мэргэжлийн Хяналтын Газарт Эрүүл Ахуйн Улсын байцаагч гэх мэт удирдах албан тушаалыг 16 жил хашжээ. Тухайн үед Эрүүл мэнд эрхэлсэн түшмэл гэдэг нь эрүүл мэндийн салбарыг тэр чигт нь удирдаж хяналт шалгалтын ажлыг ч мөн давхар хариуцан ажиллаж аймгийн сум бүрд төлөвлөгөөт даалгавар өгч, түүнийгээ шалгадаг хамгийн эрх мэдэл бүхий албан тушаал байжээ.

Тэрээр Монгол улсын хэмжээнд алдар нэрээ цуурайтуулж Булган аймгийн нэр алдарыг улсын хэмжээнд дархалсан тvvхэн гавьяатай эрхэмvvдийн нэг юм.

Хангал нутгаас мэндэлсэн олон олон эмч, эмнэлгийн ажилтнуудын vлгэр дуурайлал, бахархал болсон энэ эрхэм ЭМЯ болоод Эрvvл Мэндийн Газарт нэр хvнд ихтэй билээ.

2004 оноос төрөлх Xангал сумандаа 7 жил Хүн эмнэлгийн дарга, эрхлэгч их эмчээр ажиллаж 2011 онд тэтгэвэрт гартлаа тус сумын эмнэлгийг 2 давхар зориулалтын эмнэлэг бөгөөд чийрэгжүүлэлтийн кабинет, эмийн сантай болгож, туслах аж ахуйтай болгож хүн амын эрүүл мэндэд ихээхэн тус хүргэж байв.

Mөн MAXH буюу одоогийн МАН-ын тэргүүний гишүүн бөгөөд 2007 оны МАХН-ын XXV-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан ба тус намаас 2012-2016 онд Хангал сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан байна.

Гавьяа шагнал[засварлах | edit source]

-Төрийн дээд шагнал "Aлтан гадас" одон 2007он

-Xөдөлмөрийн хүндэт медаль

-"Төрийн соёмбо" медаль

-Булган аймгийн Ажил мэргэжлийн аварга эмч /2 удаа/

-Aлдарт эхийн 2 дугаар одон

-"Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдэг

-НАМЭХ-ны "Нийгмийн зүтгэлтэн" одон

-МЗХ-ны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" медаль

-"Aймгийн тэргүүний ажилтан" цол тэмдэг 2014он

-Aрдын хувьсгалын 70,80 жилийн ойн медаль

-МАН-ын "Ахмад Зүтгэлтэн" цол тэмдэг

-ЭМЯ болон Булган аймгийн Жуух бичиг, диплом, сайшаалын бичиг

-2010 оны Хангал сумын "Манлай ээж" өргөмжлөл

-Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын одон, тэмдгүүд болон Эрүүл мэндийн салбарын ойн медалиуд, бусад ойн медалиудаар шагнагдсан аж.