XIII Луи
Харагдац

"Шудрага" хэмээх XIII Луи (франц. Louis XIII le Juste; 1601 оны 9-р сарын 27-нд Францын хаант улсын Фонтенбло-д төрсөн —1643 оны 5-р сарын 14-нд Сен-Жермен-ан-Ле нас барсан) — 1610 оноос Бурбон угсааны Францын болон Наваррын хаан. IV Энри болон Мариа Медичи нарын ууган хүү.
Түүний хаанчлалын үе нь Францын Тэргүүн сайдаар Кардинал Ришельегийн нөлөөн дор байсан. Язгууртнууд болон протестантуудын хүч суларч, Габсбургууд болон тэдний хаант засаглалтай тэмцэл өрнөж, Гучин жилийн дайны үр дүнд Баруун Европт Францын цэргийн ноёрхол тогтоогдсон байжээ.
XIII Луи Габсбургийн угсааны Австрийн Аннатай гэрлээд ирээдүйн "Нар- хаан" буюу XIV Луи болон Орлеаны ордны үндэслэгч Анжуйгийн гүн Филипп нарыг төрүүлжээ.