Jump to content

XII Пио

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

XII Пио (лат. Pius XII, Пап болохоос өмнө — Эуже́нио Мари́а Жиузе́ппе Жова́нни Паче́лли, итал. Eugenio Maria Giuseppe Giovanni Pacelli; 1876 оны 3-р сарын 2-нд Италийн хаант улсын Ром хотод төрсөн — 1958 оны 10-р сарын 9-нд Лацио мужийн Кастель-Гандольфо хотод нас барсан) — 1939 оны 3-р сарын 2-ноос 1958 оны 10-р сарын 9-ний хооронд Ромын Пап ламаар сонгогдож ажилласан.

Тэрээр 1667 онд IX Клемент Папаас хойш Төрийн нарийн бичгийн дарга нарын дундаас сонгогдсон анхны Пап болжээ. XII Пио папын албан тушаалаа хаших үеэрээ X Пио зэрэг 34 хүнийг гэгээнтнээр өргөмжилж, 41 хүнийг ариун хэмээн өргөмжилжээ. 1949 онд тэрээр Чехословакийн коммунист удирдагчдыг хараасан байна. XII Пио-г Бурханы Эхэд гүнээ үнэнч байсных нь төлөө "Мариагийн Пап" гэж нэрлэжээ. Тэрээр Католик нийгмийн сургаалын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд 1958 оны 10-р сарын 9-нд нас баржээ. Түүний папын албан тушаалаар "Пио эрин үе" төгсөв.

Эуженио Мариа Жиузеппе Жованни Пачелли 1876 оны 3-р сарын 2-нд Ром хотод язгууртнуудын сүсэг бишрэлтэй католик гэр бүлд төрсөн байна. Түүний эцэг нь Филиппо Пачелли (1837–1916) болон эх Виржиниа (төрсөн нэр нь Грациози) Пачелли (1844–1920) нар байв; түүний өвөг эцэг Маркантонио Пачелли 1851-1870 онд Ромын Пап IX Пио-гийн удирдлага дор Ватиканы Сангийн яамны орлогч сайд, дараа нь Дотоод хэргийн яамны орлогч сайдаар ажиллаж байсан бөгөөд 1861 онд Ватиканы "L'Osservatore Romano" (Ромын тойм) сонины үүсгэн байгуулагчдын нэг байжээ.

Католик сүмийн цол хэргэмүүд
Өмнөх
XI Пио
Ромын пап
1939–1958
Дараах
XXIII Иохан