Jump to content

XIV Лео

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

XIV Лео (Латин: Leo XIV, Итали: Leone XIV, Испани: León XIV, сонгогдохоос өмнө - Роберт Франсис Превост (Robert Francis Prevost ; 1955 оны 9-р сарын 14-нд АНУ-ын Чикаго хотод төрсөн) нь 2025 оны 5-р сарын 8-нд Пап Францисын залгамжлагчаар сонгогдож, Католик Сүмийн түүхэнд анх удаа америк гаралтай Пап лам болсон. Тэрээр залгамжлалынхаа дагуу Ромын Католик сүмийн 267 дахь Пап бөгөөд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн юм.

Тэрээр 1955 оны 9-р сарын 14-нд Иллиной мужийн Чикаго хотод эцэг франц, итали гаралтай сургуулийн захирал Луис Мариус Превост, эх испани гаралтай номын санч Милдред Мартинес нарын гэр бүлд төржээ.