Jump to content

X Луи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
X Луи хаан

X Луи, "Үглээ" хочтой (франц. Louis X le Hutin, буюу le Querelleur; 1289 оны 10-р сарын 4-нд төрсөн — 1316 оны 6-р сарын 5-нд нас барсан) — 1305 оноос Наваррын хаан, Шампань, Бри нутгийн гүн, 1314-1316 онд Францын хаан. Тэрээр IV Филлип (Хөөрхөн) хааны хүү юм. 1305 онд Луи хаан эх Наваррын Жанна-гаас Шампань, Наварра нутгийн өвлөн авсан юм.

Луи бол Францын IV Филипп хаан, Наваррын хатан хаан Жанна, Шампаний гүнгийн авхай I Жанна нарын ууган хүү байв. 1305 онд эх нь нас барсны дараа Луи түүний өмч болох Шампань болон Наваррын гүнлэгийг өвлөн авсан. 16 настайдаа түүнийг насанд хүрээгүй гэж үздэг байсан тул эдгээр өмчийн удирдлага нь түүний эцэг Францын IV Филипп хааны гарт үлдсэн нь Наваррынханд таалагдаагүй юм. Эцэст нь 1307 оны 9-р сард Луи өөрөө Наварр хотод ирж, 10-р сарын 1-нд хаан ширээнд залж, Наваррын хаан, Шампань болон Бри нутгийн Гүн цолыг хүртжээ.

X Луи зан байдлын хувьд сул дорой нэгэн байсан. Тэрээр эцэг IV Филиппийнхээ үнэмлэхүй хаант засаглал тогтоох бодлогыг үргэлжлүүлж чадаагүй. Бодит байдал дээр түүний авга ах Валуагийн Шарль улс орныг удирдаж байв.