Yesterday (дуу)
«Yesterday» дуу (англи хэлээр — «Өчигдөр»; ажлын нэр нь «Scrambled Eggs») — Алдарт The Beatles хамтлагийн 1965 оны 8-р сард гаргасан Help! («Туслаарай !») альбомд ордог Пол Маккартнигийн зохиосон дуу. Yesterday дууны бичлэг хийхэд «Битлз» хамтлагийн хөгжимчид түүхэнд Маккартнигаас бусад нь анх удаа оролцоогүй юм.
Пол Маккартни энэ дууны аялгуу түүнд зүүдэн дунд ирсэн бөгөөд сэрэхдээ тэр аяыг урьд нь хаа нэгтээ сонссон гэдэгт итгэлтэй байсан гэдэг. Жон Леннон хожим дурсахдаа: энэ дуу хэдэн сарын турш дуусаагүй хэвээр байсан бөгөөд шинэ бүтээлүүд дээр ажиллах болгонд "гарч ирдэг" байсан. Энэ дуунд нэр ч байгаагүй: Маккартни, Леннон нар уг дууг нэг үгээр нэрлэхээр шийдсэн боловч тохирох нэр олдохгүй байсан.
Маккартни 1965 оны 5-р сард Португалд амарч байхдаа дууны үгийн эцсийн хувилбарыг бичжээ. Тэрээр "«-эй» (say, nay, today, away, play, stay) гэсэн төгсгөлтэй үгс сайн зохицож байгааг анзаарсан бөгөөд yesterday -"өчигдөр" гэх үг мөн зохицсон байна. 1965 оны 5-р сарын 27-нд Пол Лиссабон хотод нисэж ирээд "Сүүдрүүд" буюу The Shadows хамтлагийнхнаас гитар зээлж аваад дууны үгийг бичиж дуусгажээ.
2013 оны 9-р сард Пол Маккартни энэ дуугаа 14 настайд нь нас барсан ээждээ зориулсан гэж хүлээн зөвшөөрсөн юм.
Энэ дуу Их Британи болон Америкийн шилдэг дууны жагсаалтад гурван сарын турш тэргүүлж байв. Энэ дууны 2200 гаруй ковер байдаг.
Орчуулга
[засварлах | кодоор засварлах]“Битлз” хамтлагийн “Yesterday” буюу “Өчигдөр” дууг Монголын “Битлз”-ийн фэн клубийн гишүүн, продюсер Ж.Буд-Эрдэнийн орчуулсан байдлаар.
Өчигдөр
Өчигдөр зовлон жаргалаа ухаарсангүй
Өчигдөр чамтай анх учирснаа би
Хайр дурлал гэж мэдсэнгүй ээ
Бүсгүй чиний ариухан сэтгэлд чинь уярчээДурлалын үгээ
Дурлалын үгээ чамд хэлюү гээд
Би өчигдөр хэлж амжсангүй ээ
Яагаад чи намайг үүрд орхиод явсан юм бэХайрт минь, өчигдөр чи бидэнд эргэж ирэхгүй ээ
Амьдрал минь өчигдөрхөн аз жаргалтай байж
Өчигдөр чамтай анх учирснаа би
Хайр дурлал гэж мэдсэнгүй ээ