Zelo
| Zelo | |
|---|---|
2017 оны 9 сард Daejeon Love Blue тоглолтын үеэр | |
| Ерөнхий мэдээлэл | |
| Төрсөн нэр | 최준홍 (Чуи Жүн-Хунь) Choi Jun-hong |
| Тайзны нэр | Zelo (젤로) |
| Төрсөн | 1996 оны 10 сарын 15 |
| Гарал | Сөүл |
| Хөгжмийн урсгал | Хип хоп |
| Мэргэжил | Рэппэр |
| Идэвхтэй | 2011–одоо |
| Студи | TS Entertainment |
| Хамтардаг уран бүтээлчид | B.A.P |
Choi Jun-hong (Сол: 최준홍) буюу Zelo хэмээх тайзны нэрээрээ алдаршсан тэрээр Өмнөд Солонгос-ын реппер, бүжигчин, дуучин юм. Тэрээр B.A.P хамтлагийн гишүүн байсан гэдгээрээ алдартай.
Тэрээр 2018 оны 12 сард TS Entertainment-аас гарсан.
Бага нас болон боловсрол
[засварлах | кодоор засварлах]Junhong нь 1996 оны 10 сарын 15-нд Өмнөд Солонгосын Мукпу-д төрсөн.[1][2] Тэрээр нэг төрсөн ахтай.[3] Бага байхдаа хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан ч, санамсаргүй байдлаар хөгжимтэй танилцсанаар мөрөөдлөө өөрчилж дуучин болохоор шийдэж, гэртээ beatbox-оор хичээллэж, бүжиглэх бэлтгэлээ хийж эхэлжээ.[4] Түүнийг 5-р ангид байхад танил нь түүний авьяас чадварыг мэдээд Куанжүд байрлах "Joy Dance" хэмээх хөгжмийн академид танилцуулан оруулжээ. Тэрээр хэд хэдэн агентлагт шалгаруулалтанд орсон ч, хэтэрхий балчир байсан учир тэнцээгүй байна. Эцэст нь түүнийг TS Entertainment бэлтгэгчээр хүлээж авжээ. Тэрээр 2015 онд Сөүлийн Тайзны Урлагийн сургуулийг төгссөн.[5]
Карьер
[засварлах | кодоор засварлах]Zelo анх Bang Yong-guk-тай хамт "Bang&Zelo" хэмээх юнит хамтлаг дор 2011 оны 12 сарын 2нд "Never Give Up" дуугаа гаргасан.[6] 2012 оны 1 сарын 17нд B.A.P хамтлагийн гишүүнээр зарлагдаж,[7][8] тус хамтлаг 1 сарын 26нд "Warrior" хэмээх анхны цомгоо гаргаж дэбютээ хийжээ.[9] 2014 оны 11 сард B.A.P хамтлаг агентлагийнхаа эсрэг нэхэмжлэл гаргаж, гэрээний шударга бус нөхцөл болон шударга бус ашгийн хуваарилалт гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцлахыг хүссэн ч,[10] ирэх жилийн 8 сард нь хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр B.A.P хамтлаг TS Entertainment-ийн дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон байна.[11]
2018 оны 12 сарын 2нд Zelo-ын TS Entertainment-тэй байгуулсан гэрээний хугацаа дуусаж, тэрээр цааш гэрээгээ сунгахгүй байхаар шийджээ. Тэрээр 12 сарын 24нд B.A.P-ийн 2018 оны Европ дахь аялан тоглолтоо дуусгаад хамтлагаасаа албан ёсоор гарсан.[12] Үлдсэн дөрвөн гишүүн 2019 оны 2 сард агентлагаас гарснаар B.A.P хамтлаг тарсан.[13]
Соло карьер
[засварлах | кодоор засварлах]Zelo 2019 оны 1 сарын 11нд A Entertainment-тай гэрээ байгуулж,[14] хоёр сарын дараа Японд фэн уулзалт зохион байгуулж, соло цомог дээрээ ажиллаж эхэлсэн.[15] Удалгүй 6 сарын 21нд "Distance" хэмээх дэбют мини-цомгоо гаргажээ.[16] Гэсэн хэдий ч, хоёр сарын дараа цалингаа өгөөгүй гэсэн шалтгаанаар A Entertainment-д нэхэмжлэл гаргаж, Сөүлийн төв дүүргийн шүүхээс нэг жилийн дараа буюу 2020 оны сүүлээр түүний гэрээг цуцлахыг баталжээ.
Тэрээр 2022 оны 4 сарын 18нд "Day2Day" хэмээх хоёр дахь мини цомгоо гаргаж,[17] 2022 оны 8 сард Uzurocks-тай гэрээ байгуулжээ.[18] Тэрээр 2023 оны 12 сарын 12нд цэргийн албанд татагдаж, 2025 оны 6 сарын 11нд халагдсан байна.[19]
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Өргөтгөсөн цомог (EP)
[засварлах | кодоор засварлах]| Нэр | Цомгийн дэлгэрэнгүй | Чартад жагссан байдал | Борлуулалт |
|---|---|---|---|
| Gaon Music Chart (KOR) [20] | |||
| Distance |
|
27 |
|
| Day2Day |
|
— | N/A |
| Scarecrow |
|
— |
Дуунууд
[засварлах | кодоор засварлах]Голлох уран бүтээлчээр
[засварлах | кодоор засварлах]| Нэр | Он | Чартад жагссан байдал | Цомог |
|---|---|---|---|
| Gaon Digital Chart (KOR) [22] | |||
| "Never Give Up" (Bang&Zelo feat. Heritage) |
2011 | 65 | цомгийн дуу биш |
| "Howler" | 2018 | — | B.A.P Concert Special Solo 'The Recollection' |
| "Questions" (알고싶어) | 2019 | — | Distance |
| "Shower" (샤워|) (with Lil Oppa & Jvde) |
2020 | — | цомгийн дуу биш |
| "She and Malibu" (그녀와는 말리부) | — | Day2Day | |
| "Mi Amor" (미아모르) | — | Scarecrow | |
| "Fault" (티 내줘) | — | ||
| "Why Am I So Lonely" | — | ||
| "Blame" (feat. Jvde Milez) |
— | цомгийн дуу биш | |
| "On a Roll" | 2021 | — | |
| "Back on the Road" | — | ||
| "Deadline" | 2022 | — | |
| "Smile" | — | ||
| "Possessed" | 2023 | — | |
| "Sunrise" | — | Enough |
Хамтарсан уран бүтээлчээр
[засварлах | кодоор засварлах]| Нэр | Он | Цомог |
|---|---|---|
| "R(x)play" (V-Hawk feat. Zelo) |
2015 | цомгийн дуу биш |
| "Shadow" (Jung Dae-hyun feat. Zelo) |
2017 | Dae Hyun X Jong Up Project Album 'Party Baby' |
| "Stay with Me" (Youngjae feat. Zelo) |
2018 | B.A.P Concert Special Solo 'The Recollection' |
| "Annoying" (짜증이 나) (Jongup feat. Zelo) | ||
| "You, Me and Us" (너와 나 우리) (Lee Ye-jun feat. Zelo) |
2019 | Municon Vol.2 |
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ "INFO (B.A.P Hot Debut Story) Zelo ① & ② the 'country boy from Mokpo' who wanted to become a soccer player!". DKPOPNEWS. Daily K-pop News. November 23, 2012. Татаж авсан: November 25, 2012.
- ↑ Bak Geon-Uk (2012-05-29). "B.A.P 핫데뷔일기, "젤로① "B.A.P 안됐다면? 축구선수 됐을 것"". Herald Economy (Солонгос хэлээр). Herald Corporation. Эх хувилбараас архивласан: November 9, 2012. Татаж авсан: 2012-11-25.
- ↑ Hwang Yo-Jin (2012-03-09). "(INTERVIEW) B.A.P Zelo, Jong-up". 10asia. 10아시아. Эх хувилбараас архивласан: September 25, 2013. Татаж авсан: 2012-03-28.
- ↑ 박, 건욱 (29 May 2012). "[B.A.P 핫데뷔일기]젤로① "B.A.P 안됐다면? 축구선수 됐을 것"" [[B.A.P Hot Debut Story] Zelo ① "If I didn't become a member of B.A.P? Then I think I would have become a soccer player"] (Солонгос хэлээр). Эх хувилбараас архивласан: November 9, 2012. Татаж авсан: 15 October 2016.
- ↑ Lee, Ji Sook (11 February 2015). "A Pink′s Ha Young, Red Velvet′s Joy, B.A.P′s Zelo and More Graduate from High School". Татаж авсан: 15 October 2016.
- ↑ Lee, Hyeon-woo (December 2, 2011). 방용국, 서태지 되고싶어? 어설픈 '교실이데아'. Star Today (Солонгос хэлээр). Татаж авсан: October 4, 2019.
- ↑ Park, Kun-wook (January 17, 2012). 비에이피 젤로-종업, 재킷이미지 공개 '막내들의 반란'. Herald Economy (Солонгос хэлээр). Herald Corporation. Татаж авсан: October 4, 2019.
- ↑ Oh, Se-hoon (January 19, 2012). B.A.P,데뷔곡 'WARRIOR' 뮤비 티저 공개. The Dong-A Ilbo (Солонгос хэлээр). Dong-a Ilbo Company. Татаж авсан: April 14, 2019.
- ↑ Hwang, Mi-hyeon (January 26, 2012). B.A.P, 26일 자정 앨범-뮤비 공개...'스타 탄생 예고'. Osen (newspaper) (Солонгос хэлээр). Татаж авсан: April 14, 2019.
- ↑ Kim, Hyung-woo (November 27, 2014). "TS Entertainment Checking on B.A.P's Lawsuit to Nullify Contract". Mwave (Солонгос хэлээр). CJ E&M. Эх хувилбараас архивласан: November 30, 2014. Татаж авсан: April 14, 2019.
- ↑ Kim, Mi-hwa (August 3, 2015). B.A.P, 소속사 TS로 복귀 "신뢰 회복..밝은 미래 약속"(공식입장 전문). Star News (Солонгос хэлээр). Татаж авсан: April 14, 2019.
- ↑ Ha, Na-yeong (December 24, 2018). 방용국→젤로 탈퇴…균열 생긴 B.A.P, 향후 행보 어떨까. The Chosun Ilbo (Солонгос хэлээр). Chosun Ilbo Company. Татаж авсан: October 4, 2019.
- ↑ Kim, Eun-ku (February 18, 2019). [단독]B.A.P 결국 해체…힘찬·영재·대현·종업도 각자의 길. Edaily (Солонгос хэлээр). Татаж авсан: April 14, 2019.
- ↑ Ku, Ja-yun (August 21, 2020). B.A.P 출신 젤로, 전 소속사 상대 전속계약 무효 소송 승소. The Financial News (Солонгос хэлээр). Татаж авсан: September 7, 2020.
- ↑ Kim, Su-kyeong (March 19, 2019). B.A.P 출신 젤로, A엔터테인먼트와 전속계약…일본 팬미팅 개최. 10asia (Солонгос хэлээр). Korea Entertainment Media. Татаж авсан: October 4, 2019.
- ↑ An, Yun-ji (June 21, 2019). B.A.P→솔로, 젤로의 모든 걸 "알고싶어" [M+핫컴백]. MBN Star (Солонгос хэлээр). Maeil Broadcasting Network. Татаж авсан: October 4, 2019.
- ↑ Lee, Se-bin (April 14, 2020). B.A.P 출신 젤로, 솔로 EP 공개 예고. TVreport (Солонгос хэлээр). Татаж авсан: April 18, 2020.[permanent dead link]
- ↑ Park, Sang-hu (August 17, 2022). "B.A.P 출신 젤로, 우쥬록스와 전속계약… 솔로 활동 시작" [Zelo from B.A.P signed an exclusive contract with Ujurox... Start your solo career] (Солонгос хэлээр). JTBC. Татаж авсан: August 17, 2022 – via Naver.
- ↑ https://www.instagram.com/p/DKv8Bqvv0sc/
- ↑ "Gaon Chart - Album Chart" (Солонгос хэлээр). Gaon Music Chart. Татаж авсан: August 19, 2019.
- ↑ 2019년 07월 Album Chart (Солонгос хэлээр). Gaon Music Chart. Татаж авсан: August 19, 2019.
- ↑ "Gaon Chart - Digital Chart" (Солонгос хэлээр). Gaon Music Chart. Татаж авсан: August 19, 2019.