Хэрэглэгчийн яриа:Badma

Page contents not supported in other languages.

GURRAGCHAA BADAMRAGCHAA /BADMA/ Mongolia, Ulaanbaatar Mob (MGL): 976 99099 262 Home (MGL): 976 11 368975 Nationality: Mongolia E-mail address: bspicture@yahoo.com

1975 онд төрсөн.

1995-1998 онд Кино Урлагийн дээд сургуулийг кино найруулагч, жүжигчин мэргэжлээр Төрийн соёрхолт, Урлагийн Гавъяат зүтгэлтэн Б.Сумхүүгийн удирдлаган дор суралцсан

1998-2000 онд “Он анд Офф” продакшнд найруулагч, компьютер графикчаар ажиллаж, 100 гаран реклам, 4 хөгжмийн видео хийхэд зохиогч, найруулагч, компьютер графикч, зураглаач, диктор, монтажчинаар ажилласан.

2000-2001 онд “Жи” Интертайнментад найруулагчаар ажиллаж, 60 шахам реклам, 4 видео клип дээр ажилласан

2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн сурталчилгааны багт одоогийн Ерөнхий сайд С.Баярын удирдлаган доор ажиллаж, “Төр төвшин бол түмэн олон амгалан” 24 цуврал рекламны зохиогч, найруулагч, компьютер графикч, монтажчинаар, “Зангиагүй ярилцлага” 4 цуврал нэвтрүүлгийн найруулагч, монтажчинаар, 1 хөгжмийн видеоны монтажчинаар ажилласан.

2001-2003 онд “Фрий Лайн” студид ажиллаж, Мал эмнэлгийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захиалгаар 10 цуврал баримтат кинонд найруулагчаар, 40 гаран телевизийн рекламны зохиогч, найруулагч, компьютер графикч, монтажчинаар ажилласан.

2003 оноос Би Эс Пикчэрсийг байгуулж, захирлаар ажиллан, 200 гаран телевизийн реклам, 6 хөгжмийн видео, 1 баримтат кино, 10 анги телесериал, 52 цуврал телевизийн нэвтрүүлэг хийсэн.

2006 оноос “Гал” уран бүтээлийн нэгдэлд орж, 3 уран сайхны кино, 5 баримтат киноны ерөнхий найруулагчаар ажилласан.

2001 - оноос “Харцага” КУДС-д найруулагчийн уран чадварын багшаар ажиллаж байгаа. 2007-2008 онуудад нийт 6 удаа “Кино зохиол хэрхэн бичих вэ?” сургалт зохион явуулж, багшилсан. 2005-2006 онд “Компьютер график, монтаж” сургалт 8 удаа зохион явуулсан.

Мэргэжлийн тулааны урлаг, Жеткундогийн мастер

1992-1995 онд Монголын Житкундогийн холбооны шигшээ багийн тамирчин 1995-1998 онд Монголын Житкундогийн холбооны мастер багш. 2007 оноос одоог хүртэл Монголын Житкундогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн 2009 онд “Монголын тулааны шилдэг тамирчдын 70кг-ын жингийн аварга шалгаруулах тэмцээн”-ий хажуугийн шүүгч.

2004 онд “Надад хэлэх үг байна.” Дижитал уран зургийн үзэсгэлэн 2006 онд “Аниргүй” дижитал уран зургийн хамтарсан үзэсгэлэн

Рекламны шилдэг зохиол шалгаруулах уралдаан: 2000 он “Өөдрөг ирээдүйдээ итгэцгээе.” Зохиолоороо. Тэргүүн байр.

Хүүхэлдэйн киноны зохиолын уралдаан: 2002 он “Баатар” зохиолоор Тэргүүн байр.

2005 он “Шинэ алхам” кино зохиолын уралдаан: “Бурхдын бүжиг” уран сайхны кино зохиолоор Тэргүүн байр.

2007 он Монгол Улсын Засгийн газрын шагнал “Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан” цол тэмдэг. 2008 он Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон” 2009 он Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын дээд шагнал “Цагдаагийн гавъяа” одон

“Мужаан” баримтат кино

2003 он “KANSAS” баримтат киноны наадам /Шилдэг баримтат кино/ 2003 он “TRENTO” баримтат киноны наадам /Шүүгчдийн шагналт кино/ 2004 он “FIRST PEOPLES” кино наадам /Шилдэг баримтат кино/ 2005 он “MOUNTAIN” кино наадам /Шилдэг баримтат кино/ 2005 он “SLAMDANCE” баримтат киноны наадам 2006 он “CINEQUEST” баримтат киноны наадам

“БНМАУ-ын төлөө зүтгэе” уран сайхны кино

2008 он “DIDOR” кино наадам

Монголын Мэргэжлийн Залуу жүжигчдийн холбооны санаачлагч “27”-р хуудас мэргэжлийн кино зохиолчдын клубын гишүүн

2007 он БНСУ-ын “Азийн кино академи” дүүргэсэн.

Кино

1996 он ”Миссирийн шөнө” уран сайхны кино Зохиогч, Хамтарсан найруулагч 1999 он “Дурлалд умбасан Улаанбаатар” уран сайхны кино Зохиогч, Ерөнхий найруулагч 2000 он “Нууцлагдсан сэтгэл” уран сайхны кино найруулагч 2002 он “Хайр шивнэсэн Улаанбаатар” 10 анги телесериал Продюсер, Ерөнхий найруулагч 2005 он “9б” уран сайхны кино Ерөнхий найруулагч 2006 он “Үнсэлт” хамтарсан зохиогч, Ерөнхий найруулагч 2006 он “Диваажин” зөвлөх 2007 он “БНМАУ-ын төлөө зүтгэе” Кино зохиолч, Ерөнхий найруулагч 2007 он “Хүүхэд нас” богино хэмжээний уран сайхны кино. Найруулагч 14 орны киночдын хамтын бүтээл 2009 он ”Цагдаагийн тангараг” уран сайхны кино Зохиолч, найруулагч, жүжигчин

Видео клип

Б.Сарантуяа “Дуучин чамдаа” Номин талст “Дурласан сэтгэл” Номин талст “Бид” Харанга “Халуун сэтгэл” Шөнийн галт тэрэг “Үлэг гүрвэл” Салхи “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” Ариунаа “Ээж минь байвал жаргалтай.” Сарантуяа “Мартахгүй” Сарантуяа “Хайрласан сэтгэл” Эмоушн “Ингэн тэмээний дуу” Оюунбилэг “мафитай” Сэрчмаа “Эрх саран” Хурд, Жаргалсайхан, Б.Сарантуяа “Хамаг Монгол”

Баримтат кино

2003 он “Мужаан” баримтат кино Хамтарсан найруулагч, туслах продюсер АНУ-гийн киночидтой хамтарсан Мал эмнэлгийн баримтат кино 10 анги Цахилгаан түгээх сүлжээний баримтат кино

Телевизийн нэвтрүүлэг

“Базаргүр” /Цахилгаан түгээх сүлжээний инженер/ хөрөг нэвтрүүлэг “Сү Батбол”д /одоогийн Гадаад Явдлын Яамны сайд/ Хөрөг нэвтрүүлэг “Автомакс” Монголын замын цагдаагийн газрын нэвтрүүлэг 52 дугаар Урлагийн Ажилтны холбооны баримтат кино 3 цуврал “Очирбат” хөрөг нэвтрүүлэг /одоогийн УИХ-ын гишүүн/ “Ургийн баяр” цагаан сарын нэвтрүүлэг 2 дугаар

Реклам

Мобиком, Зууны мэдээ, Өдрийн сонин, Олимпус, Таван богд, Коника, Фужи фильм, Форд, 002 ярианы гарц, Ролтон, Скайтел, Апти, Бравошоп, Хаанбууз, СББ зэрэг Монголын нэр хүндтэй компаниудийн 200 гаруй телевизийн реклам сурталчилгаанд зохиогч, найруулагч, монтажчин, компьютер графикч, диктор зэргээр ажиллажээ.