Амами Оошима

Амами Оошима
Гадаад нэр: 奄美大島
Хоч: Үүшима
Амами Оошима
Газарзүй
БайршилНомхон далай
Солбицол28°19′35″N 129°22′29″E / 28.32639°N 129.37472°E / 28.32639; 129.37472Солбицол: 28°19′35″N 129°22′29″E / 28.32639°N 129.37472°E / 28.32639; 129.37472
ОлтригАмами олтриг
Талбай712.35 км2 (275.04 хавтгай дөрвөлжин миль)
Эргийн урт461.1 км (286.51 миль)
Хамгийн өндөр цэгийн өндөр694 м (2,277 фут)
Хамгийн өндөр цэгЮвандакэ
Улс
АймагКагошима
ТойрогОошима
Хамгийн том хотАмами (хүн ам 44,561)
Хүн ам зүй
Хүн ам73,000 (Огноо: 2013)
Угсаатны бүлэгРюүкюү, Япончууд

Амами Оошима (Япон: 奄美大島, окинава: ウーシマ;[1] амами: ウシマ[2]) буюу Амами нь Кюүшү болон Окинавагийн хооронд байх Амами олтригийн хамгийн том арал юм. Амами олтриг нь Сацүнан арлуудын нэг хэсгийг бүрдүүлнэ.[3]

Тус арал нь 712.35 км2 талбайтай бөгөөд 73,000 орчим хүн оршин суудаг. Засаг захиргааны хувьд Кагошима аймгийн Амами хот, Тацүго, Сэтоүчи хэмээх 2 суурин, Үкэн, Ямато хэмээх 2 тосгонд хуваагдана. Арлын газар нутгийн ихэнхийг Амами олтригийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн эзэлдэг.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Амами Оошима нь Японы 7 дахь том арал (Гол 4 арал, Окинава арал, Садо арлын дараа, үүнд ОХУ-тай маргаантай Курилийн арлуудыг оруулаагүй) юм. Кюүшүгээс өмнө зүгт 380 км, Окинавагаас хойд зүгт 250 км-ийн зайд оршино. Шүрэн далангаар хүрээлэгдсэн,[4] галт уулын гаралтай тус арлын хамгийн өндөр цэг Ювандакэ далайн түшнээс дээш 694 метр өргөгдсөн. Арлын баруун талд Дорнод Хятадын тэнгис, зүүн талд Номхон далай цэлийнэ.

Засаг захиргаа[засварлах | кодоор засварлах]

Амами Оошима дахь засаг захиргааны 5 нэгж
(Амами)

Амами Оошима Кагошим аймагт харьяалагдах бөгөөд засаг захиргааны 5 нэгжид хуваагдана.

  • Амами хот
  • Тацүго суурин
  • Ямато тосгон
  • Үкэн тосгон
  • Сэтоүчи суурин

Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

Амами хот

Амами Оошима 2013 оны байдлаар 73,000 оршин суугчтай байсны 44,561 нь Амами хотод амьдарч байв.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "ウーシマ". 首里・那覇方言音声データベース (in япон).[permanent dead link]
  2. "ウシマ". 奄美方言音声データベース (in япон).[permanent dead link]
  3. Teikoku's Complete Atlas of Japan, Teikoku-Shoin Co., Ltd., Tokyo, ISBN 4-8071-0004-1
  4. Matsuda, Hiroki; Arai, Kohsaku; Machiyama, Hideaki; Iryu, Yasufumi; Tsuji, Yoshihiro (September 2011). "Submerged reefal deposits near a present-day northern limit of coral reef formation in the northern Ryukyu Island Arc, northwestern Pacific Ocean: Submerged reefal deposits in the Ryukyus". Island Arc (in англи). 20 (3): 411–425. doi:10.1111/j.1440-1738.2011.00775.x.