Анни Фризингер-Постма

Анни Фризингер-Постма

Анни Фризингер 2006 оны өвлийн олимпийн үеэр

Тэшүүр
Төлөөлдөг улс: ГерманГерман Герман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Анна Кристина Фризингер-Постма
Төрсөн огноо 1977 оны 1 сарын 11 (1977-01-11) (47 настай)
Төрсөн газар Бад Райхенхалл

Анна "Анни" Кристина Фризингер-Постма (Герман: Anna ("Anni") Christina Friesinger-Postma, 1977 оны 1 сарын 11-нд Бад Райхенхаллд төрсөн) нь Германы тэшүүрчин юм. Түүний эцэг Георг Фризингер болон эх Жанина ("Жана") Коровицка нар хоёул тэшүүрчин байсан бөгөөд Жана 1976 оны өвлийн олимпод Польшийн шигшээ багт багтан оролцож байсан түүхтэй. Мөн эгч Агнес, ах Ян нь ч тэшүүрчид юм.

2009 оны 8 сарын 11-нд Фризингер удаан үерхсэн, Нидерландын тэшүүрчин Идс Постматай Шлосс Мирабеллд гэрлэжээ. Фризингер өдгөө Австрийн Зальцбургт амьдардаг бөгөөд нөхрийнхөө Нидерланд дахь эдлэн газар луу нүүхээр төлөвлөж буй аж.

Спортын замнал[засварлах | кодоор засварлах]

Анни Фризингер олимпийн 3 алт, 2 хүрэл медальтай. Нийлбэр дүнгээр 5 удаа Европын, 3 удаа дэлхийн аварга болж байсан тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс маш олон медаль хүртэж байлаа. Холын зайн төрөлд мэргэшсэн боловч ойрын зайн төрлүүдэд ч амжилт үзүүлж, дэлхийн аварга болж байсан. Ийнхүү Фризингер нийлбэр дүнгээр, мөн ойрын зайн дэлхийн аварга цолыг хүртсэн 5 дахь тэшүүрчин (Силвиа Бурка, Канад; Эрик Хайден, АНУ; Наталья Петрусёва, ЗХУ; Карин Каниа-Энке, БНАГУ нарын дараа) болжээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Фризингер 1500 метрийн зайн дэлхийн дээд амжилтыг гурван удаа тогтоож байсан ч түүний амжилтыг гол өрсөлдөгч Канадын Синди Классен эвдээд буй. Фризингерт мөнхүү зайн олимпийн дээд амжилт харьяалагддаг. 2002 оны олимпод түрүүлэхдээ 1:54.02 гэсэн амжилт үзүүлсэн нь өнөөдрийг хүртэл олимпийн тавцанд эвдэгдээгүй байна.

Хувийн дээд амжилтууд
Зай Хугацаа (мин:сек.дойль) Тэмцээн Газар Огноо
500 м 38.09 2005–06 оны Дэлхийн Цомын 2-р гараа Солт-Лэйк Сити 2005 оны 11 сарын 18
1,000 м 1:13.49 2007–08 оны Дэлхийн Цомын 2-р гараа Калгари 2007 оны 11 сарын 18
1,500 м 1:53.19 2005–06 оны Дэлхийн Цомын 2-р гараа Солт-Лэйк Сити 2005 оны 11 сарын 20
3,000 м 3:58.52 2005–06 оны Дэлхийн Цомын 1-р гараа Калгари 2005 оны 11 сарын 12
5,000 м 6:58.39 2002 оны өвлийн олимп Солт-Лэйк Сити 2002 оны 2 сарын 23

Бусад[засварлах | кодоор засварлах]

Анни Фризингер уралдаан тэмцээнийхээ хажуугаар загвар өмсдөг бөгөөд Германы усны хувцасны загварын Штерн сэтгүүлд гарч байсан удаатай. Анни тэшүүрийн аварга хүнд тохирохуйц хүчирхэг, өргөн гуятай[1] тул "Супер тачаангуй Анни" гэж хочлогдох нь бий.

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • Mein Leben, mein Sport, meine besten Fitness-Tipps ("Миний амьдрал, миний спорт, миний хамгийн сайн дасгалын аргууд"). 2004 оны 3 сар, Голдманн. ISBN 3-442-39059-1 (Герман)

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Radio 538 In Zwoele Zomernachten: Ids Postma in a radio interview, July 2008

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]