Африкийн Хөгжлийн Банк

Африкийн Хөгжлийн Банк
Байгуулагдсан1963 оны 8 сарын 4
ТөрөлОлон улсын байгууллага
Хууль зүйн байдалГэрээ
Зорилт/чиглэлБүс нутгийн хөгжил
Гишүүд78 улс
ЕрөнхийлөгчДональд Каберука
Гол байгууллагаГүйцэтгэх Захирлуудын Зөвлөл
Цахим сүлжээhttp://www.afdb.org/

Африкийн Хөгжлийн Банкны Групп (Англи: African Development Bank Group) нь Африкийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1964 онд байгуулагдсан хөгжлийн банк юм. Тус группт Африкийн Хөгжлийн Банк (AfDB), Африкийн Хөгжлийн Сан (ADF), Нигеригийн Траст Сан (NTF) багтдаг. АфХБ нь Африкийн орнуудын засгийн газар болон Африк дахь бүсийн гишүүн орнуудад хөрөнгө оруулалт хийж буй хувийн компаниудад зээл тусламж олгодог. Тус банк нь гишүүн орнуудын засгийн газруудын эзэмшилд байж санхүүждэг бөгөөд ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, нийгэмд үйлчилдэг байгууллага билээ.

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]

 Commons: Африкийн Хөгжлийн Банк – Викимедиа зураг, бичлэг, дууны сан