Ахмад Зохир

Ахмад Зохир
Төрсөн нэрперсээр احمد ظاهر
Төрсөн өдөр1946 оны 6 сарын 14
Төрсөн газарАфганистан улсын Кабул хот
Нас барсан өдөр1979 оны 6 сарын 14
      (33 насалсан)
Нас барсан газарАфганистаны Салан гэдэг газар
Улсын иргэнАфганистан Афганистан (АХУ)
Ажил үйлдуучин, дууны шүлэг
бичигч, дууны ая зохиогч
Дуулдаг хэлперс, паштун, англи
Танил үе1967–1979 он

Ахмад Зохир, Ахмед Захир (персээр احمد ظاهر Aḥmad Zāhir [ахьмайд зоохер]; 19461979) — Афганистаны дуучин.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Ахмад Зохир Лагманаас Кабулд ирсэн паштун айлд 1946 оны 6 сарын 4-нд төржээ.[1] Түүний эцэг Абдул Зохир эмч 1971-1972 онд Афган улсын ерөнхий сайд, 1960-аад онд Афган улсын хурал (парламент)-ын дарга байсан хааны ургийн хүн байв.[2]

Дуучин[засварлах | кодоор засварлах]

Ахмад Зохир сургуульд байхаасаа хамтлагтай байж орон нутгийнхаа баяр ёслолоор дуулдаг байжээ. Том болоод перс шүлгүүдэд ая хийж дуулдаг болов. Ахмад Зохир саксофончин Исмаил Азами, бүрээчин Нангалай, бөмбөрчин Абдулла Этимади зэрэг хөгжимчидтэй хамтран ажиллаж, 1970-аад онд 22 цомогт дуугаа хураалгажээ.[3] Түүний дуу чихэнд чимэгтэй, яруу найраг шиг, утга гүн, сэтгэлийг догдлуулдаг. Ахмад Зохир залуугаараа гялалзаад одсон боловч ард түмнийхээ сэтгэлд хэдийнээ тэргүүн байр эзэлжээ.

Үхэл[засварлах | кодоор засварлах]

Ахмад Зохир 1979 оны 6 сарын 14-нд 33 насныхаа ойн өдөр автомашины ослоор нас барсан.[4] Зарим шинжээчид түүнийг алуулсан гэдэг.

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. "Kabul Journal; The Afghan Elvis 'Lives' 24 Years After His Death".
  2. "Afghan music before the war".
  3. ". "Ahmad Zahir – A biography in brief (in the words of his son – Rishad Zahir)"". Archived from the original on 2010-10-22. Retrieved 2014-01-07.
  4. "Ahmad Zahir: The Voice Of The Golden Years"