Барри Маршалл

Барри Маршалл
Барри Маршалл. 2008 он
Төрсөн огноо1951 оны 9 сарын 30 (1951-09-30) (72 настай)
Баруун Австрали, Калгүүрли
ИргэншилАвстрали
СалбарАнагаах ухаан: Микробиологи
БайгууллагаБаруун Австралийн Их Сургууль
Виржиниагийн Их Сургууль[1]
Алдаршсан зүйлХеликобактер пилори
Нэр хүндтэй шагналуудФизиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагнал
2005

Барри Жэймс Маршалл AC, FRS, FAA (Англи: Barry James Marshall, 1951 оны 9 сарын 30-нд төрсөн) нв Австралийн эмч, физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтан, Баруун Австралийн Их Сургуулийн клиник микробиологийн профессор юм. Тэрээр ходоод гэдэсний шархлаа нь ихэнх тохиолдолд Хеликобактер пилори (H. pylori)-гоос болж бий болдгийг нотолж, олон арван жилийн турш анагаах ухаанд ходоод гэдэсний шархлаа сэтгэлийн дарамт, халуун ногоотой хоол, хүчлээс болж бий болдог гэсэн буруу ойлголт явж ирснийг залруулснаараа алдартай юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Барри Маршалл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "U.Va. Top News Daily". Virginia.edu. 2005-10-04. Archived from the original on 2010-04-04. Retrieved 2010-03-02.