Бен Кингсли

Бен Кингсли
Бен Кингсли 2008 онд.
ТөрсөнКришна Пандит Бханжи
1943 оны 12 сарын 31 (1943-12-31) (80 настай)
Англи, Йоркшир, Скарборо
АжилЖүжигчин
Он жил1966–одоо

Кришна Пандит Бханжи (Англи: Krishna Pandit Bhanji, 1943 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн) буюу Сэр Бен Кингсли (Англи: Sir Ben Kingsley) нь Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Английн жүжигчин юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бен Кингсли 1943 оны арванхоёрдугаар сарын 31-нд Английн Йоркшир тойргийн Скарборо хотод Энэтхэг гаралтай Кени эмч Рахимтулла Харжи Бханжи (эцэг)[1][2], Еврэй жүжигчин загвар өмсөгч Анна Лина Мэри Гудман (эх) нарын гэр бүлд төржээ. Театрын тайзнаас урлагийн замналаа эхэлсэн Кингсли 1967 оноос "Шекспирийн театр"-т ажиллаж байв. Улмаар 1972 онд Хаалгыг болгоомжтой онгойлго кинонд анхны дүрээ бүтээж, хэсэг хугацаанд телесериалд тоглож байв. 1982 онд Энэтхэгийн нэрт хувьсгалч Махатма Гандийн дүрийг Ганди кинонд чадварлаг бүтээж Оскарыг Шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд хүртсэн билээ. Оскарт түүнээс хойш 1992 болон 2002 онуудад Багси, Өршөөм араатан кинонуудад бүтээсэн дүрээрээ нэр дэвшиж байлаа. Кингслиг хатан хаан II Элизабетийн зарлигаар 2002 онд Британийн Эзэнт гүрний одонгоор (CBE) шагнасан байна.[3]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Film Reference.com Biography
  2. Husband, Stuart (24 April 2013). "Sir Ben Kingsley: 'Without a mask, I haven't got a clue'". Telegraph.
  3. "Sir Ben: Knighthood beats Oscar". BBC News. Retrieved 13 March 2013

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Бен Кингсли – Викимедиа зураг, бичлэг, дууны сан