Бертиль Олин

Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1977
Хүртсэн салбар: Эдийн засаг
Шалтгаан: Олон улсын худалдаа, хөрөнгийн шилжилттэй холбоотой онолуудыг бий болгосны төлөө

Бертиль Готтард Олин (шве. Bertil Gotthard Ohlin, * 1899 оны 4 сарын 23-нд Клиппан; † 1979 оны 8 сарын 3-нд Володален) нь Шведийн эдийн засагч, улс төрч юм. 1929-1965 онд Стокхольмын эдийн засгийн сургуулийн профессор байв. Мөн 1944-1967 онд тухайн үеийн хамгийн том сөрөг хүчин болох Шведийн Либерал Ардын Намын даргын албыг хашсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн жилүүдэд (1944-1945) тус улсын эвслийн засгийн газарт Худалдааны сайд байв. Олон улсын эдийн засгийн ухааны хамгийн үндсэн теоремуудын нэг болох Хекшер-Олины теоремыг бий болгосон бөгөөд үүгээрээ 1977 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Bertil Ohlin – Викимедиа зураг, бичлэг, дууны сан