Билл Робертс

Билл Робертс
Хөнгөн атлетик
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Виллиам Робертс
Төрсөн огноо 1912 оны 4 сарын 5 (1912-04-05)
Төрсөн газар Ланкашир, Салфорд
Нас барсан огноо December 5, 2001(2001-12-05) (89 насалсан)
Нас барсан газар Манчестер, Тимперли
Төлөөлсөн улс: Их БританиИх Британи Их Британи
 
Медалиуд
Зуны олимп
Алт Берлин 1936 4х400 метр буухиа
Европын АШТ
Мөнгө Осло 1946 4х400 метр буухиа
Төлөөлсөн улс: АнглиАнгли Англи
 
Медалиуд
Британийн Эзэнт Гүрний наадам
Мөнгө Лондон 1934 440 ярд
Алт Сидней 1938 440 ярд
Мөнгө Сидней 1938 4х440 ярд буухиа

Виллиам "Билл" Робертс (Англи: William "Bill" Roberts, 1912 оны 4 сарын 5 – 2001 оны 12 сарын 5) нь Английн хөнгөн атлетикч, Их Британийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 1936 оны зуны олимпоос 4x400 метрийн буухиа төрөлд алтан медаль хүртсэн тамирчин юм.

Ланкашир гүнлигийн Салфордод төрсөн Виллиам Робертс 1935, 1937 онуудад 440 ярдын Британийн Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбооны аварга цолыг хүртжээ.

1934 оны Британийн Эзэнт Гүрний наадамд 440 ярдын зайд Годфри Рамплингийн ард орж мөнгөн медаль зүүсэн Робертс 1938 онд дараагийн наадамд медалийн өнгөө хувиргаж чаджээ. Сиднейд болсон тус наадмаас тэр 4x440 ярдын буухиа гүйлтийн төрөлд мөнгөн медаль зүүснээс гадна 220 ярдын төрөлд 6-р байр эзэлсэн аж.

Берлиний олимпод Робертс 400 метрийн зайд 4-р байр эзэлж, медальд хүрч чадаагүй ч 4x400 метрийн буухиа төрөлд 3-р ээлжинд гүйн багаараа түрүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөж, Эзэн Хааны Нисэх Хүчинд алба хааж дуусаад Робертс уралдааныхаа замд эргэн ирж, 1946 оны Европын АШТ-ээс 4x400 метрийн буухиа төрөлд мөнгөн медаль хүртсэн Их Британийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байна.

1948 оны зуны олимпод Робертс Их Британийн хөнгөн атлетикийн багийн ахлагчаар сонгогдсон, гэвч 400 метрийн гүйлтийн төрөлд урьдчилсан шатнаас хасагдаж, 4x400 метрийн буухиа төрөлд ч медаль хүртэж чадсангүй.

Тэрээр 1949 онд зодог тайлаад Манчестер Ивнинг Ньюс (Манчестерийн оройн мэдээ) сонины газарт нийтлэлчээр ажиллаж байв. Виллиам Робертс 89 наслаад Манчестерийн Тимперлид нас нөгчжээ.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]