Густав Малер

Густав Малер (1892)

Густав Малер (Герман: Gustav Mahler)(1860-1911) Чех-Австрийн хөгжмийн зохиолч, удирдаач нэгэн. Тэрээр тухайн үеийн романтик төрөлдөө сүүлийн нэрт хөгжмийн зохиолчдын нэг байсан. Тэрээр арав гаруй симфони, нэлээд хэдэн дагалдах найрал дууны цуглуулага зохиосон ба дуусаж амжаагүй нэлээд хэдэн бүтээлтэй. Тэрээр Германы ардын дуунд ихээхэн сонирхолтой байсан ба энэхүү дууг симфонитой найрал дуунд хэрэглэх арга замыг нээсэн. Түүний "Дас лайд вон дер эрде" нь симфонийн төрөл зүйлийг нэгтгэсэн шилдэг бүтээлүүдийн нэг юм. Венийн дуурийг нэрд гарахад нөлөөлсөн гол хүмүүсийн нэг нь юм.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Густав Малер 1860-7-7-нд нэгэн еврей гэр бүлд хоёр дахь хүү болон төржээ. 1860 оны намар тэдний гэр бүл Иглауд шилжин ирж, тэндээ эцэг нь архины үйлдвэр эзэмшиж басхүү зугаа цэнгээий газар ажиллуулан өөрийн бизнесийг өргөжүүлэхийн тулд асар их хөдөлмөрлөдөг байжээ. Чухам тэр л газар залуу хүү ардын дуу, цэргийн дуунууд болон маш олон төрлийн дуу, хөгжмийг сонсдог байж. Улмаар тэрээр төгөлдөр хуур тоглож сурч, хүмүүст түүнийгээ толилуулж эхэлсэн бөгөөд 1870 оны үеэс л хөгжим зохиох болсон юм.

Хөгжим зохиох төгөлдөр хуур тоглох зэргээс хэсэг хугацаанд хөндийрч 1875 онд Венийн Консерватори руу суралцахаар явсан. Тэнд улс төр, гүн ухаан ихэд сонирхож судласан байна. Тэгээд тэр багшилж мөнгө олохын хажуугаар хөгжмөө үргэлжлүүлэн бичихээр шийдэж байжээ.