Jump to content

Дарьганга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дарьганга ястан
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд — 27,412 мянга. Үүнээс:
 Монгол — 27,412 (2010)[1]
Хэл аялгаМонгол хэл (төв аялгуу)
Бичиг үсэгКирил үсэгтэй монгол бичиг (1941 оноос)
Шүтлэг Буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөлХалх, Цахар, Өөлд г.м бусад Монгол үндэстэн
Хэл угсааМонгол угсаатан

Дарьганга бол зүүн Монголын нэгэн ястан. Тэд Сүхбаатар аймгийн Дарь овоо болон Ганга нуур орчмын нутагт оршин суудгаас ийм нэртэй болжээ. 2010 оны Монгол улсын хүн амын тооллогын дүнгээр 27,412 хүн Дарьганга ястан гэж мэдүүлжээ.

Дарьганга ястанг 1690-ээд оны үед Манж Чин улсын засаг эзэн хааны төмөр сүргийг адгуулах зорилгоор Цахар, Халх болон Өөлд иргэдийг цуглуулан үүсгэсэн гэдэг.

Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед Дарьганга нь тусгай бие даасан хошуу байсан бөгөөд Бүгд Найрамдах улсын үед хошууны засгийг халахад Дарьганга хошуу Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр зэрэг сумдад хуваагджээ.

Манжийн үеийн Дарьганга

[засварлах | кодоор засварлах]

Манж Чин улсын засаг эзэн хааны төмөр сүргийг адгуулах зорилгоор Цахар, Халх болон Өөлд иргэдийг цуглуулан байгуулсан. Ингэхдээ Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуунаас таслан байгуулжээ. 1697 онд Зүүнгарын Галдан хааны цэргийг ялж, Халхыг эзлэсний дараа Манжийн эзэн хаанд Монгол ноёдын барьсан малыг адгуулах болсон. Тус сүргийг Хаалган хотод суух Хуувийн амбанд захируулж, бусад сүргийн газрын хамт захирагдаж байв. Манжийн төрөөс Дарьганга сүрэгт ямар нэгэн засаг ноён томилолгүйгээр таван гар болгоод бүгдийн дарга томилж суулгасан. Мөн тухайн үеийн малын бэлчээрийг хуваарьлаж, тогтоохын тулд цөөн бус удаа хилийн дээс тогтоож овоо босгож байлаа. Тухайлбал:

  • 1738 оны байдлаар өмнө зах нь Хөгнө элс, Лүгэ, Өл хөөвөр, Уурхангар; баруун зах нь Чөдөр булаг, Үнэгдийн булаг; хойд зах нь 3 зээрд, шаварт, Авдарантай; зүүн зах нь Өвөр хүрэм, Хөгнө булаг, Хөдөө нуур[2]
  • 1786 оны байдлаар шинэчэн овоо босгоход Түшээт хан аймгийн засаг Доржжавын, засаг Гончигжав, ноён хутагт; Сэцэн хан аймгийн засаг Цэрэннамжил, засаг Дэмчиг, засаг Сономдондог нарын хошуудтай хил залгаж байжээ.[3]

Тухайн үеийн хэрэг явдлыг хил залгаа Халхын ноёдтой харилцан хэлэлцэхийн тулд 1822 он хүртэл Орлой зургаан хад гэх газар хийж байснаа өмнө зах нь Хажилга булаг, хойд тал нь Дунд зээрдийн хойд талд Жиримийн Хадат толгойд болзоо нийлж байв.[4]

  • Баруун гарын адуун сүрэг: тэргүүн 1, дэд тэргүүн 1, бичээч 1, сүргийн дарга 37, мэйрэн 37, байр 36, хуяг 223
  • Зүүн гарын адуун сүрэг: тэргүүн 1, дэд тэргүүн 1, бичээч 1, сүргийн дарга 37, мэйрэн 37, байр 36, хуяг 222
  • Баруун гарын тэмээн сүрэг: тэргүүн 1, дэд тэргүүн 1, бичээч 1, сүргийн дарга 24, мэйрэн 24, байр 15, хуяг 152
  • Зүүн гарын тэмээн сүрэг: тэргүүн 1, дэд тэргүүн 1, бичээч 1, сүргийн дарга 24, мэйрэн 24, байр 13, хуяг 155
  • Хонин сүрэг: тэргүүн 1, дэд тэргүүн 1, бичээч 2, сүргийн дарга 80, мэйрэн 80, байр 194, хуяг 286

Манжийн төрөөс жилд нэг удаа цалин өгч байсан. Бүгдийн дарга 60 лан, Сүргийн тэргүүн 60 лан, дэд тэргүүн тус бүр 2 лан, бичээч тус бүр 1 лан, сүргийн дарга тус бүр 2 лан мөнгө, мэйрэн тус бүр 1.5 лан мөнгө, байр тус бүр, 2 лан, хуяг тус бүр 1 лан мөнгө байсан бөгөөд нийт 12158 лан мөнгө зарцуулж байжээ.

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]
  • Ч.Хурц-Уул уурхайн сайд асан, Хөдөлмөрийн баатар
  • Ш.Чимэдцэеэ - МУГЖ
  • Д.Амгалан - Ардын зураач, Төрийн соёрхолт
  • Д.Нямсүрэн Яруу найрагч
  • Л.Жамсран- Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор
  1. 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын дүн
  2. Билэгсайхан Т. Дарьгангын түхийн тойм. УБ., 2015. т.51
  3. Билэгсайхан Т. Дарьгангын түхийн тойм. УБ., 2015. т.52
  4. Билэгсайхан Т. Дарьгангын түхийн тойм. УБ., 2015. т.52