Дублин

Дублин
англ. Dublin
ирл. Baile Átha Cliath
Хотын зураг
Дублин шөнөөр
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд

Дублин-н байршил
Каунти Дублин дахь байршил (жижиг зураг нь Ирланд)

Солбицол: 53°20′34″N, 6°15′58″W
Улс ИрландИрланд Ирланд
Каунти Каунти Ирланд
Газар нутаг  
 - Нийт 114.99 км²
Хүн ам  
 - Нийт (2006) 505,739
 - Нягтрал 4398.1/км²
Шуудангийн дүүрэг D1-24, D6W
Утасны код +353 1
Цахим сүлжээ: www.dublincity.ie

Дублин (Англи: Dublin; Ирланд хэл: Baile Átha Cliath, Саадтай оломын тосгон) нь Ирландын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Ирландын зүүн эргийн дунд хэсэгт, Лиффи голын аманд, Дублин бүсийн төвд оршино. Викингчүүдийн суурин болж байгуулагдсан бөгөөд дундад зууны үеэс тухайн арлын гол хот байсаар иржээ. Өнөө үед Ирланд арлын эдийн засаг, засаг захиргаа, соёлын төв бөгөөд Европын нийслэлүүдээс хамгийн хурдацтайгаар өсч байна.

Дублин нь 3 сая орчим хүн амтай Дублин-Белфаст корридорын бүсийн хот юм.

Англи хэлээрх Дублин (Dublin) гэсэн нэр нь 'Dubh Linn' (Ирланд хэл, dubh -> хар, and linn -> цөөрөм) гэдгээс үүссэн үг юм. Орчин үеийн Ирланд хэлээр Дублиныг 'Baile Átha Cliath' гэдэг. 'Áth Cliath' нь Лиффи голын оломын нэр бөгөөд 'Baile Átha Cliath' гэдэг нэрийг анх одоо Католик сүм болсон эртний Христийн шашны сүмд өгч байжээ. Нэрийн уртаас болж заримдаа BÁC гэж товчлогддог. Дублин хот эсвэл каунтигаас ирсэн хүнийг Даб (Dub) гэдэг.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Дублин
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
69
 
8
3
 
 
50
 
8
3
 
 
53
 
10
3
 
 
51
 
11
4
 
 
55
 
14
7
 
 
56
 
17
10
 
 
50
 
19
11
 
 
71
 
19
11
 
 
66
 
17
10
 
 
70
 
14
8
 
 
64
 
10
4
 
 
76
 
8
3
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Дублин
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 7.6 7.5 9.5 11.4 14.2 17.2 18.9 18.6 16.6 13.7 9.8 8.4 Ø 12.8
Мин. Температур (°C) 2.5 2.5 3.1 4.4 6.8 9.6 11.4 11.1 9.6 7.6 4.2 3.4 Ø 6.4
Тунадас (мм) 69 50 53 51 55 56 50 71 66 70 64 76 Σ 731
Нартай цаг (h/d) 2.0 2.6 3.5 5.3 6.5 6.1 5.4 5.0 4.3 3.3 2.2 1.7 Ø 4
Бороотой өдөр (d) 12 10 10 10 11 10 10 11 11 11 11 13 Σ 130
Усны температур (°C) 9 8 7 8 9 11 13 14 14 13 12 10 Ø 10.7
Агаарын чийгшил (%) 86 85 84 78 76 76 80 82 84 86 88 86 Ø 82.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
7.6
2.5
7.5
2.5
9.5
3.1
11.4
4.4
14.2
6.8
17.2
9.6
18.9
11.4
18.6
11.1
16.6
9.6
13.7
7.6
9.8
4.2
8.4
3.4
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
69
50
53
51
55
56
50
71
66
70
64
76
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Сонирхолтой газрууд[засварлах | кодоор засварлах]

Дублинд олон зууныг дамжин ирсэн байгалын болон түүхийн дурсгал бүхий газрууд олон бий. Тэдгээрээс хамгийн эртнийх нь Дублин Цайз (англ. Dublin Castle) бөгөөд 1169 оны Ирландын Норманы бүслэлтийн дараагаар 1204 онд Ангийн Хаан Жоннын тушаалаар гол хамгаалалтын бүс байхаар суурь нь тавигджээ. Цайз нь зузаан хана болон сайн шуудуутай, шүүх удирдлагын төв байхаар, мөн Хаанийн эрдэнэсийн сангийн хамгаалалт байхаар баригджээ. Цайз нь 1230 онд баригдаж дууссан байна.

Дублинийн хамгийн сүүлийн үеийн байгууламж болох Дублиний Орой (англ. Spire of Dublin) буюу албан нэрээр Гэрэлт Хөшөө (англ. Monument of Light) юм. Энэ нь 121.2 метрийн зэвэрдэггүй гангаар хийгдсэн конус хэлбэрийн орой бөгөөд О'Kоннел гудамжинд байрладаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Dublin – Викимедиа дуу дүрсний сан