Жак Эрбран

Жак Эрбран
Сүүлчийн удаа ууланд авирсан аяллын нь үеэр авсан Жак Эрбраны зураг.
Төрсөн огноо1908 оны 2 сарын 12 (1908-02-12)
Парис, Франц
Нас барсан огноо27 July 1931(1931-07-27) (23 насалсан)
Ла Берарде, Исер
Үндэс FRA
СалбарМатематик
Төгссөн сургуульЭкол Нормал Суперьеур
Эрдмийн ажлын зөвлөхЭрнест Вессьо
Алдаршсан зүйлЭрбраны теорем
Эрбран-Рибэгийн теорем
Эрбраны коэффициент

Жак Эрбран (Франц: Jacques Herbrand, 1908 оны 2 сарын 12 – 1931 оны 7 сарын 27) нь Францын математикч юм. Тэрээр Парист төрж, Исер мужийн Ла Берардед ууланд авирч байгаад унаж нас баржээ. Эрбран дөнгөж 23-хан насалсан боловч "залуу үеийн хамгийн агуу математикч" гэж түүнийг Хельмут Хассе, Ричард Курант нарын проффессорууд нь үнэлдэг байв[1].

Математик логик, талбарын ангийн онолын салбарт судалгаа хийдэг байсан тэрээр рекуррент функцийн ойлголтыг анх оруулж ирсэн юм. Эрбраны теорем гэдэг нэртэй 2 янзын теорем байдаг. Нэг нь түүний докторын зэрэг горилсон бүтээлд бичигдсэн, баталгааны онолын салбар дахь теорем бол нөгөө нь Эрбран-Рибэгийн теоремын нэг хагас нь юм. Түүнчлэн математикт гомологи алгебрт хэрэглэгддэг Эйлерийн характеристикийн нэг хэлбэрийг Эрбраны коэффициент гэж нэрлэдэг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Chevalley, Claude; Lautman, Albert (1971). "Biographical Note on Jacques Herbrand". In Goldfarb, Warren D.; Van Heijenoort, Jean (eds.). Logical Writings. Berlin: Springer. pp. 21–23. ISBN 9027701768.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]