Жан-Поль Бельмондо

Жан-Поль Бельмондо
Танилцуулга
Төрсөн өдөр1933 оны 4 сарын 9 (1933-04-09)
Төрсөн газарФранц улсын О-де-Сен
аймгийн Нёйи-сюр-Сен суурин
Нас барсан ньSeptember 6, 2021(2021-09-06) (88 насалсан)
Улсын иргэн Франц (БНФУ)
Ажил үйлжүжигчин, театрын найруулагч
Төрөлдэлгэц (УСК), тайз (жүжиг)
Танил үе1957 он — 2008 он
Алдар цол
Ажил мэргэжлийн шан
Франц киноны «Сезар» шагнал
Шилдэг эрэгтэй жүжигчин (2007)

Жан-Поль Бельмондо (Франц: Jean-Paul Belmondo‎, 1933 оны 4-р сарын 9-нд, Нёйи-сюр-Сен төрсөн- 2021 оны 9-р сарын 6-нд Парист нас барсан) — Францын театрын болон киноны алдартай жүжигчин.

Бельмондо 1933 оны 4 дүгээр сарын 9-нд Францын Нёйи-сюр-Сен хотод, Парис хотын уран барималч Поль Бельмондогийн хүү болж төрсөн. Дунд сургуульд байхдаа боксоор хичээлдэг байсан бөгөөд жүжигчин болох сонирхол бас байсан тул алийг нь сонгохоо шийдэж чадахгүй байжээ. 20 нас хүрээд жүжигчин болохоор шийдээд Үндэсний Драмын урлагийн консерваторид (фр. Conservatoire national supérieur d'art dramatique) сурсан байна.

Уран бүтээлийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Кинонд анх 1957 онд "Мольер" кинонд хоёр дахь дүр тоголсон болсон боловч түүний оролцсон хэсгүүдийг кино гарахаас өмнөхөн хассан юм. Дараа жил нь гол дүрд нь алдартай Анри Видалийн 1958 онд тоглосон "Сайханаараа болон чимээгүй бай" (Sois belle et tais-toi) кинонд илүү чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Ален Делон мөн анх энэ кинонд хамт тоглосон байдаг. 26 настай залуу жүжигчин маань дэлхийн кино урлагийн гол кинонуудын нэг Жан-Люк Годарын "Амьсгал хураасан" (фр. À bout de souffle) киноны Мишель Пуакарын дүрээр дэлхийд нэр алдартай болсон юм.

"The Professional" (1981) киноны гол дүр Жоссе Бомонт нь Бельмондогийн хамгийн чухал амжилтуудын нэг болсон юм. Бельмондо 1986 он хүртэл Францын хамгийн их орлоготой жүжигчдийн нэг байв. Ален Делоны жишээг дагаж тэрбээр өөрийн киног бүтээхийн тулд Cerito компанийг үүсгэн байгуулжээ (энэ бол түүний эмээгийн анхны овог). 1987 онд Бельмондо 1959 оноос хойш нэлээд удаан завсарласны дараа театрын тайзнаа эргэн ирж, тэр мөчөөс эхлэн кино, театрын ажлаа хослуулан хийжээ. 1995 онд "Les Miserables" киноны дагалдах дүрд (найруулагч Клод Лелуш) шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

2001 онд Бельмондо цус харвасан бөгөөд түүнээс хойш театр, кинонд тоглохоо больжээ. 2008 онд 75 настайдаа тэрбээр зураг авалтын талбайд буцаж очсон бөгөөд тэрээр Фрэнсис Юстерийн найруулсан "Хүн ба түүний нохой" кинонд тоглосон юм. "Pari-Match" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Бельмондо энэ бүтээлийн талаар “Хэдийгээр би 95 кинонд тоглож, театрын 40 дүрд тоглосон ч энэхүү зураг авалтын үеэр урьд урьдынхаас илүү жаргалтай байсан. Энэ кино миний урьд өмнө хийж байсан шиг биш, огт өөр хэлбэрээр хийгдсэн" гэжээ.

Ж-П. Бельмондо 2021 оны 9 дүгээр сарын 6-нд 89 насандаа Парист нас баржээ. Оршуулах ёслолд Францын Ерөнхийлөгч Э. Макрон оролцож хүндэтгэлийн үг хэлжээ.

Театрын тайзнаа[засварлах | кодоор засварлах]

  • 1950 — Нойрсож буй үзэсгэлэнт охин (La Belle au bois dormant)
  • 1951 — Миний найз хулгайч (Mon Ami le cambrioleur)
  • 1952 — Глорианагийн өмнөөс өшөө авна (Gloriana sera vengée)
  • 1953 — Барбульегийн хардалт (La Jalousie du barbouillé)
  • 1953 — Хүчээр гэрлэсэн нь (Le Mariage forcé)
  • 1953 — Медея (Médée)
  • 1953 — Заморе (Zamore)
  • 1953 — Цасан хатан (La reine blanche)
  • 1953 — Буудлын эзэгтэй (La Locandiera)
  • 1953 — Зүлэг (Les Boulingrin)
  • 1954 — Талууд (Les Plaideurs)
  • 1954 — Кринолинууд болон гильотин (Crinolines et guillo tine)
  • 1954 — Андалусия (Andalousie)
  • 1954 — Муу эм (Le Médecin malgré lui)
  • 1954 — Инээдтэй хүүхнүүд (Les Précieuses ridicules)
  • 1954 — Жорж Дантен (Georgea Dantin)
  • 1954 — Комиссар сайн хүүхэд (Le commissaire est bon enfant)
  • 1954 — Жижиг майхан (La Petite hutte)
  • 1954 — Харамч (L’Avare)
  • 1954 — Худал өвчтөн (Le malade imaginaire)
  • 1955 — Фантазио (Fantasio)
  • 1955 — Марияд илгээсэн мэдээ (L’Annonce faite à Marie)
  • 1956 — Чөлөөт солилцоотой зочид буудал (L’hôtel du libre é change)
  • 1957 — Цезарь ба Клеопатра (César et Cléopatre)
  • 1957 — Дүрсгүй нөхрийг номхотгосон нь (La Mégère apprivoisée)
  • 1958 — Оскар (Oscar)
  • 1959 — Үдэшлэгийн хөрөнгө (Trésor party)
  • 1987 — Кин (Kean)
  • 1990 — Сирано де Бержерак (Cyrano de Bergerac)
  • 1993 — Эмэгтэй хувцасны оёдолчин (Tailleur pour dames)
  • 1997 — Чихэнд орсон бөөс (La Puce à l’oreille)
  • 1998 — Фредерик буюу гэмт хэргийн гудамж (Frédéric ou le boulevard du crime)

Зураг[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ Франц улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.