Jump to content

Жорж Вашингтон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жорж Вашингтон
George Washington
Жорж Вашингтон

Бүрэн эрхийн хугацаа: 1789 оны 4 сарын 301797 оны 3 сарын 4
Дэд ерөнхийлөгч: Жон Адамс

Төрсөн: 1732 оны 2 сарын 22
Британийн Америк, Виржинийн Колони, Вестморланд дүүрэг
Нас барсан 1799 оны 12 сарын 14
АНУ, Виржини, Маунт Вернон
Улс төрийн нам: байхгүй
Эхнэр (нөхөр): Марта Вашингтон
Гарын үсэг

Жорж Вашингтон (1732 оны 2 сарын 22 -1799 оны 12 сарын 14 ) нь Америкийн Нэгдсэн Улсын улс төрч, бүх ард түмнээс сонгогдсон АНУ-ын анхны Ерөнхийлөгч (1789—1797) юм. АНУ-ыг үндэслэг эцгүүдийн нэг юм.

Түүний эцэг Августин Вашингтон болон эх Мэри Болл Вашингтон нар Англиас гаралтай ажээ. Шинэ ертөнцөд анх ирсэн Вашингтоны элэнц эцэг бол Жон Вашингтон байсан бөгөөд 1657 онд Лондонгийн далайн худалдаа хийхээр "тамхи ачих" ажлаар Виржини мужид ирж байжээ. Усан онгоц эвдэрч, Жон Америкт өвөлжсөн бөгөөд энэ үеэр колоничлогч Натаниел Поуптай найзалж, түүний охин Анн Поуптай гэрлэсэн байна.

Вашингтон 1732 оны 2 сарын 22-нд Британийн Америкийн Виржини мужид төржээ. Тэднийх Виржинид боолын тариалангийн аж ахуй эрхлэн, сүүлд бас уурхайн ажилд оролцож байлаа. Вашингтоны гэр бүл дунд зэргийн сурвалжит айл байв.

Вашингтон бага насны ихэнх цагаа Стаффорд дахь Фэрри фирм дээр өнгөрөөсөн болно. Эцэг Августин нь түүнийг 11 настайд нас барж, 14 настай том ах Лоурэнс аавынхаа ажлыг хүлээн авчээ. Лоурэнс эцгийнхээ өв хөрөнгийн ихэнхийг залгамжлан авсан ба тариалангийн газраа Маунт Вернон хэмээн нэрлэсэн байна. Вашингтон Фэрри фирмээ өв залгамжилжээ. Вашингтон, Лоурэнс 2 нэг эцэгтэй ч өөр өөр эхийн хүүхдүүд байсан. Том ах нь гэрлэсэн бөгөөд хадам аав нь болох Гүн Фэрфакс Вашингтоны зан төлөв бүрдэхэд нөлөө үзүүлсэн гэдэг.

Тэрээр өсвөр насандаа хэмжил зүй сурж, төрж өссөн Виржини мужийн газрын хэлбэр, тогтоцын талаар нэгд нэггүй мэддэг болсон байна. 1748 оноос Тариалангийн газрын эзний хувьд ажлын туршлага хуримтлуулан, Blue Ridge уулын баруун талаарх газрын хэмжилтэд урилгаар очиж оролцсон байна. 1749 онд Фэрфакс лордын дэмжлэг бас байснаар шинэхэн байгуулагдсан Culpeper харъяат газрын хэмжилзүйч болсон нь анхны олон нийтийн удирдах албан тушаал байв. Энэ ажлаас олсон орлогоор Шенандоны хөндийд шинэ газар худалдан авсан бөгөөд Виржини муж дахь эзэмшил нь тэлж томрох эхлэл болжээ. Мөн энэ үедээ ах Лоурэнсийн нөлөөгөөр Виржинигийн баруун хэсгийн газрыг ашиглах зорилготой байгуулагдсан Охайо компанийг сонирхох болов.

1751 онд сүрьеэ өвчтэй байсан Лоурэнс газар сэлгэн биеэ эмчлэхээр Барбадос уруу явсан ба Вашингтон хамт явжээ. Вашингтон цэцэг өвчин тусах боловч эдгэрсэн. Өвчний дараа нүүрэнд нь сорви үлдсэн байна.

1752 оны 7-р сард Лоурэнс нас барав. Вашингтон эхэн үедээ ахынхаа Маунт Вернон дахь газрыг түрээслэж байгаад сүүлд өвлөн авах болжээ. 1752 оны сүүлээр Виржини мужийн шинэ захирагч Роберт Динвиди цэргийн армийг 4 хэсэгт хуваасан ба Вашингтон нэгийг нь хариуцан авч цэргийн бэлтгэл сургуулилт хийлгэх болно. 1753 онд Динвиди, Францын армийн хүч, үзэл бодлыг тандах зорилгоор Вашингтоныг одоогийн Пеннсилвани муж уруу илгээн зурвас дамжуулав. Энэ нь францчуудыг Охайо дахь ажиллагаагаа зогсоохыг шаардсан утгатай байсан ба мэдээжийн хэрэг үл тоомсорлогдон, үүний дараа Америк дахь 2 хүчтэй гүрний мөргөлдөөн олон улсын хэмжээний дайн өдөөхөд хүргэжээ.

Франц-Индианчуудын дайн

[засварлах | кодоор засварлах]

1754 онд Францын армид тавьсан шаардлага нь эрс эсэргүүцэгдсэн ба Вашингтон Францын армийн 10-аад хүнийг буудан алжээ. Үүнийхээ хариуд эргээд Францын цэргийн хүчинд ялагдсан ба Виржинид буцаж ирсэн Жорж албан тушаалаасаа огцров. Гэвч түүний энэхүү ялагдсан жижиг тулаан эцсийн дүнд Франц-Индианчуудын дайн эхлэхэд хүргэжээ. 1755 онд Ж.Вашингтон Английн цэргийн армитай хамтарч 1758 онд Францын армийг хөөн зайлуулсан байна.

1758 оны сүүлээр Вашингтон цэргийн албыг орхисон байна. Цэргийн албаны таван жил түүнд үнэтэй туршлага болсон байна. Тэрээр Хойд Америкт Британийн байнгын арми ашигладаг аргын бүх дутагдлыг харж, бүтэлгүйтэл, ялагдал дээр дассан, дэглэмийг сургаж сурч, цэргийн стратегийн үндсийг эзэмшсэн, чадвараа харуулсан. Тэр нарийн төвөгтэй ажлыг удирдаж, гүйцэтгэх, хамгийн гол нь хүчирхэг төв засгийн газар, үр дүнтэй гүйцэтгэх тогтолцоог тууштай дэмжигч болсон.

Тэр жилдээ Вашингтон армийн албанаасаа буун хойшхи 16 жилийг Виржини дэх Тариалангийн газрын эзэн болон улс төрчийн ажил хийж өнгөрүүлжээ.

Франц-Индианчуудын дайны үеэр чөлөөгөөр хариад байхдаа Марта Кастис хэмээх бэлэвсэн эмэгтэйтэй танилцсан байна. Танилцаад 3 долоо хоноход 2-хон удаа уулзаад л гэрлэх санал тавьжээ. Хоёулаа 27 настай байсан бөгөөд 1759 оны 1-р сарын 6-нд Мартагийн гэрт хуримын ёслолоо хийсэн байна. Дөнгөж гэрлэсэн хосууд Mаунт Вернон уруу нүүсэн бөгөөд Вашингтон дээд зиндааны газрын эзэн, улс төрийн нөлөө бүхий язгууртны амьдрал өнгөрөөж байв. Марта болон түрүүчийн нөхрийн дундаас төрсөн 2 дагавар хүүхдийг Вашингтон хайрлаж халамжлан өсгөжээ. Марта, Вашингтон 2-ын дундаас хүүхэд гараагүй байна. Урьд цэцэг өвчнөөр өвдсөн болон дараа нь сүрьеэ туссан зэргээс үргүй болсон байх магадлалтай гэгддэг. Марта чинээлэг, эд хөрөнгөтэй байсан ба Вашингтон үүнийг улам арвижуулан нийгэмд нөлөө бүхий байр суурьтай болжээ. Гэрлэх үед Мартагийн эзэмшил болох 73км2 газрын 3-ны 1-ийг авсан ба бусдыг 2 хүүхдийн төлөө харж хариуцаж байв. Түүний дараа үе үе өөрийн нэр дээр газар худалдан авч, мөн Франц-Индианы дайны шагнал болгон одоогийн Виржини дэх газрын зөвшөөрлийг авчээ. 1775 он хүртэл Маунт Вернон 2 дахин том буюу 26км2 болж 100 хүртэл боолтой болсон байлаа.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон үе

[засварлах | кодоор засварлах]

Конгресс 1789 оны 1-р сард сонгогчдын коллегийг хуралдуулж, 2-р сард сонгууль явуулахаар шийдвэрлэсэн юм. Улмаар 2-р сарын 4-нд сонгогчдын коллегийн нийт 69 гишүүн бүгд Ж.Вашингтонд саналаа өгч Америкийн түүхэн дэх цорын ганц санал нэгтэйгээр сонгогдсон Ерөнхийлөгч болсон юм. Эхний жилийн турш Ерөнхийлөгч Холбооны Засгийн газрын гишүүдийг сонгох ажил хийжээ. Энэхүү томилгоонд Сенат оролцоогүй юм. Үүнээс үүдээд Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох үйл ажиллагаанд Сенат хөндлөнгөөс оролцдоггүй уламжлал тогтсон юм. Ерөнхийлөгч Ж.Вашингтоны байгуулсан анхны Засгийн газарт Хенри Нокс (англи. Henry Knox; 1750 —1806, цэргийн хэрэг), Эдмунд Рэндольф (хууль зүйн хэрэг ), Томас Жефферсон (гадаад харилцаа), Александр Хамильтон (санхүү) нар багтсан байна.

1792 оны 11-р сард Ерөнхийлөгчийн хоёрдугаар сонгууль болж тэрбээр улиран сонгогдсон юм.

Жорж Вашингтон 1799 оны 12-р сарын 14-нд нас барж мөн сарын 18-нд түүний гэрээслэл ёсоор даруухан оршуулжээ.