Жорж Лукас

Жорж Валтон Лукас

Төрсөн: 1944 оны 5 сарын 14
Америкийн Нэгдсэн Улс, Калифорни муж, Модестро хот
Ажил үйл кино
[www.lucasfilm.com Вэбсайт]

Жорж Валтон Лукас (Англи: George Walton Lucas, 1944 оны 5 сарын 14) нь Оскарын шагналд нэр дэвшиж байсан Америкийн кино найруулагч, Лукасфильм компаний үүсгэн байгуулагч юм. Түүнийг Оддын дайн, Индиана Жонс зэрэг шинжлэх ухааны хүүрнэлт баатарлаг сэдэвт бүтээлүүдээр нь илүү сайн мэдэх учиртай. Одоогоор Америкийн кино хүрээлэнгийн найруулагч, продюсерын ажилласан бүтээлүүдээрээ олсон ашиг орлого нь 2009 оны байдлаар 3 тэрбум долларт хүрсэн байна.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Лукас Калифорни муж улсын Модестро хотод буудлын дэлгүүрийн эзэн Жорж Лукас (1913-1991), Дороти Лукас нарын хүү болон мэндэлжээ. Модерно хотын Централ Валлей нэртэй нам гүмхэн хотхонд өсч торнисон Лукас хүү авто уралдааныг туйлаас их сонирхдог байсан үүнийгээ хожим нь 1973 онд Оскарт нэр дэвшиж байсан Америк графит нэртэй кинондоо харуулсан байдаг. Залуу Лукасын хувьд уралдааны машины нисгэгч, эсвэл кино найруулагч болох бодол төрж улмаар уралдааны машины нисгэгч болохоор шиидсэн байдаг байна. Лукас ахлах сургуульд байх үедээ тунелийн тойрог замд уралдаж байгаад осолдож багахан бэртэл авч 1962 оны зургадугаар сарын 12-нд түүний бодол санаа өөрчлөгдөж хүн судлалын чиглэлээр өсвөрийн коллежид суралцахаар элсэн орсон аж. Энэ үед кино зураг авдаг камерийг идэвхийлэн сонирхох болсон юм.

Удалгүй 19 настай Лукас өмнө сурч байсан коллежээсээ Өмнөд Калифорнийн их сургуулийн салбар Кино урлагийн сургуульд шилжин суралцах болов. Нэг ёсондоо түүний кино урлагтай амьдралаа холбож найруулагч болохоор шийдсэн нь тэр байлаа. Лукас оюутан цагийн найзууд болох Рэндэл Клэйзэр, Волтер Марч, Хэл Бэрвүүд, Жонн Милиус нарын хамтаар Дорти Дозен нэртэй баг байгуулж байжээ. Хожмоо Рэндэл Клэйзэр найруулагч, Волтер Марч дууны эвлүүлэгч, Хэл Бэрвүүд видео тоглоом зохион бүтээгч, Жонн Милиус кино зохиолчийн ажлаараа тус тус амжилт гаргаж яваа Америкийн нэртэй кино урлагийн зүтгэлтэнгүүд болсон юм. Найруулагч Стивен Спилбергтэй оюутан байхаасаа нөхөрлөсөн байдаг байна.

Ажлын гараа[засварлах | кодоор засварлах]

Жорж Лукас нь кино урлагийн тавцанд нэр нөлөө бүхий хамгийн алдартай найруулагч, зохиолч, продюсер юм. 1960-70 оны хооронд богино хэмжээний есөн кино, 1970-аад оноос Холливудад кино зохиол бичиж түүнийгээ найруулах ажилд хүч түрэн орж ирсэн байна. 1971-77 оны хооронд ТиЭйчИкс 1138, Америк Графит, цуврал бүлэгт Оддын дайн кинонуудыг бичиж найруулжээ. Оддын дайн цуврал киноны хувьд Лукасыг дэлхий нийтэд таниулсан анхны бүтээл, нэг ёсондоо нэрийн хуудас нь юм. Түүний дараа Стивен Спилбергтэй хамтран бүтээсэн цуврал бүлэгт Индиана Жонс.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

1991 онд Боловсролыг дэмжих Жорж Лукас сан үүсгэн байгуулагдсан ба ашгийн төлөө бус үйл ажиллагаа эрхэлдэг уг сан нь сургуулийн сургалтын орчныг сайжруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ажээ. Лукас 2005 оны зургадугаар сарын 9-нд Америкийн Кино Хүрээлэн-ийн томоохон шагналаар шагнагджээ. 2005 оны зургадугаар сарын 5-нд түүнийг Дисковери суваг телевиз Агуу Америкчууд-ын нэгээр тодруулсан байна. Лукас Оскарын шагналд Америк Графит, Оддын дайн бүтээлүүдээрээ Шилдэг найруулагч, Шилдэг кино зохиол номинацид нийт дөрвөн удаа нэр дэвшиж байв. Харин 1991 онд Ирвин Талбергийн нэрэмжит шагнал/Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр гардуулдаг шагнал/-аар Лукасыг шагнаж байв. Мартин Скорсес 2007 оны Оскарын Шилдэг найруулагчийн шагналыг Жорж Лукас, Стивен Спилберг, Фрэнсис Форд Коппола нараас гардан авсныхаа дараа Оскарын шагналыг авсан гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй байна. Би Лукасын үнэнч фэн. Тэр яагаад Оскар авч байгаагүй юм бол хэмээсэн нь Лукасыг мэргэжил нэгт нөхөд нь хэрхэн үнэлдэгийн тод гэрч биз ээ.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Лукас 1969 онд Оскарын шагналт, киноны эвлүүлэгч Марсиа Луи Гриффинтэй гэр бүл болж улмаар тэдний охин Аманда нь 1981 онд төрсөн ба эхнэрээсээ 1983 онд гэр бүлээ цуцалснаас хойш Кэти /1988 онд төрсөн/, Жэт /1993 онд төрсөн/ хэмээх хоёр охинтой болжээ. Гурван охинынхоо хамт Оддын дайн киноны нэгэн цувралд тоглоод амжжээ. Лукас удаан хугацааны туршид алдарт дуучин Линда Ронстаттай харилцаатай байлаа. Дэлхийн бизнесийн салбарын тэргүүлэгч эмэгтэйгээр нэг бус удаа тодорч байсан тэрбумтан Меллүди Хобсонтой 2007 оноос эхлэн хамт амьдрах болсон.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Он Кино Найруулагчаар Туслах найруулагчаар Зохиолчоор Тоглосон
1971 ТиЭчИкс 1138 Тийм Үгүй Тийм Үгүй
1973 Америк Графит Тийм Үгүй Тийм Үгүй
1977 Оддын дайн 4: Шинэ найдвар Тийм Тийм Тийм Үгүй
1979 Америк Графит 2 Үгүй Тийм Үгүй Үгүй
1980 Кагемуша Үгүй Тийм Үгүй Үгүй
1980 Оддын дайн 5: Эзэнт улс руу довтолсон нь Үгүй Тийм Тийм Үгүй
1981 Халуун бие Үгүй Тийм Үгүй Үгүй
1981 Лост Аркын дээрэмчид Үгүй Тийм Тийм Үгүй
1983 Оддын дайн 6: Жеди эргэж ирсэн нь Үгүй Тийм Тийм Үгүй
1984 Индиана Жоннс ба Мөхлийн агуй Тийм Тийм Тийм Тийм
1985 Латино Тийм Үгүй Үгүй Үгүй
1985 Мишима: Дөрвөн бүлэг дэх амьдрал Тийм Үгүй Үгүй Үгүй
1986 Нугас хочит Ховард Тийм Үгүй Үгүй Үгүй
1986 Лабиринт Тийм Үгүй Үгүй Үгүй
1986 Фоваккаци Тийм Үгүй Үгүй Үгүй
1988 Виллов Тийм Тийм Үгүй Үгүй
1988 Таккер: Эрэгтэй хүн ба түүний мөрөөдөл Тийм Үгүй Үгүй Үгүй
1988 Өмнөх ертөнц Тийм Үгүй Үгүй Үгүй
1989 Индиана Жонс ба Сүүлчийн Загалмайтны аян дайн Тийм Тийм Үгүй Үгүй
1991 Хук Үгүй Үгүй Тийм Тийм
1991 Хук Үгүй Үгүй Тийм Тийм
1994 Радиолэнд алуурчин Тийм Тийм Үгүй Үгүй
1999 Оддын дайн 1: Сүнсний түрэмгийлэл Тийм Тийм Тийм Үгүй
2002 Оддын дайн 2: Хиймэл амьтдын довтолгоон Тийм Тийм Тийм Үгүй
2005 Оддын дайн 3: Ситийн өш хонзон Тийм Тийм Тийм Тийм
2008 Индиана Жонс ба Болор гавлын эзэнт гүрэн Тийм Тийм Үгүй Үгүй
2008 Оддын дайн: Хиймэл амьтдын тулаан Үгүй Тийм Үгүй Үгүй
2010 Улаан сүүл Үгүй Тийм Тийм Тийм

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  • Rinzler, J.W. "The Making of Star Wars, The Definitive Story Behind the Original Film", Ebury Press, 2007.
  • Silberman, Steve "Life After Darth" Wired, November, 2005
  • "George Lucas: Interviews" University Press of Mississippi (February 16, 2007)
  • The Cinema of George Lucas (Hardcover) by Marcus Hearn, Publisher: Harry N. Abrams (March 1, 2005)
  • Michael Rubin, "Droidmaker: George Lucas and the Digital Revolution" (2005) [ISBN 0-937404-67-5]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жорж Лукас – Викимедиа зураг, бичлэг, дууны сан