Жорж Орвелл

Жорж Орвелл

Жорж Орвелл (Англи: George Orwell, 1903 оны 6 сарын 25-нд Британий Энэтхэгт төрж, 1950 оны 1 сарын 21-нд Лондон хотод нас барсан) нь Английн зохиолч, нийтлэгч. Жинхэнэ нэр нь Эрик Артур Блэйр (Eric Arthur Blair) юм. 1945 оны 8-р сард хэвлүүлсэн "Амьтны ферм" (англи. Animal Farm), "1984" зэрэг романуудаараа алдаршсан.

Намтар.[засварлах | кодоор засварлах]

1903 онд эцэг Ричар Блэр Энэтхэг дахь Британий колончлолын захиргааны опиум буюу хар тамхи тариалалт, худалдааг эрхэлдэг газар ажиллаж байхад тэрээр Энэтхэгийн Бенгалд төржээ. Эх Айда нь Орвеллыг 1 настай байхад Англи руу түүнийг дагуулаад буцсан тул 1907 он хүртэл эцгээ хараагүй байна. Ийнхүү өөрийн эгч Маржори, охин дүү Аврил ээж нарын хамт өсч торнижээ.

Сургуулиа төгсөөд 1922 онд Английг орхиж, Бирмийн цагдаагийн газарт орж, 5 жил ажиллах хугацаандаа империалист үзэл нэвчсэн цагдаагийн газрын ажилд дургүй болон, 1927 онд ажлаасаа чөлөө авч Англид ирээд байхдаа ажлаас гарах өргөдөл илгээж, дахин Бирм рүү буцаагүй юм.

1928-1929 онд аяга таваг угаадаг ажил хийж амь зуулгаа зогоонгоо зохиол бичиж, Парист амьдарчээ. Тэгээд 1930-1931 онд Лондоны орчмоор хэрэн тэнэж, тэр тухайгаа эмхтгэн 1933 онд анхны бүтээл болох "Парис Лондонгоор бядан явсан тэмдэглэл"-ээ хэвлүүлсэн байна.

1936 онд Айлинтай гэрлээд удалгүй эхнэрийн хамт иргэний дайн эхэлсэн Испанид сурвалжлагчаар очсон боловч 1937 оны 1 сараас Франкогийн фашист дэглэмийн эсрэг тэмцэж буй Арагоны фронтын байлдагч болов.

Мөн оны 5-р сард тэргүүн фронтод байлдаж байхдаа хүзүүндээ шарх авч, Барселонд эмчлүүлж байх үед нь Сталинист ЗХУ урьдын адил POUM-д туслахаа больж, харин ч тэднийг шахаж эхэлсэн юм. Түүнээс болж гадаадын цэргүүд Испанийг орхиход Орвелл ч мөн адил Франц руу буцахаас өөр арга байсангүй.

Тэрээр 1938 онд Испанийн иргэний дайны тэмдэглэлээ "Каталоны магтуу" нэрээр хэвлүүлсэн ч амьд байх хугацаандаа 900 хувийг л зарж чаджээ.

Шүүмж, өгүүллэгүүд нь алдаршиж байсан тэрээр Дэлхийн хоёрдугаар дайн эхэлмэгц армид алба хаахыг хүссэн боловч түүнийг авсангүй, Иргэдийн өөрийгөө хамгаалах хүчинд ажиллаж байгаад, 1941 онд BBC радиогийн Дорно дахины хэлтсийн Энэтхэгийн албанд орж, Зүүн Өмнөд Азид зориулсан нэвтрүүлгүүд бэлтгэх ажилд оролцож байв.

Харамсалтай нь 1938 онд сүрьеэ тусч, өвчинтэйгээ тэмцэж байх хугацаандаа "1984" зохиолоо бичин хэвлүүлсэн бөгөөд удалгүй 1950 оны 1-р сарын 21-нд Лондон хотноо 46-хан насандаа сүрье өвчнөөр нас нөгчжээ.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Роман[засварлах | кодоор засварлах]

Шүүмж[засварлах | кодоор засварлах]

  • "Чарльз Диккенс" (1940)
  • "Халимны гэдсэн дотор" (1940)
  • "Национализмын тухай" (1945)
  • "Англичууд" (1947)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: George Orwell – Викимедиа зураг, бичлэг, дууны сан