Зүүн Хойд Ази

Зүүн Хойд Азийн гол нутаг дэвсгэрт Зүүн Азийн улсууд орно
НҮБ-ийн тодорхойлсон бүсчлэл:

Зүүн Хойд Ази нь Умард Ази ба Дорнод Азийг хамрах бөгөөд үүнийг өргөн хүрээгээр нь авч үзвэл Оросын Ази дахь бүх нутаг дэвсгэр (Алс Дорнод, Сибирь), Япон, Солонгосын хойг, Монгол, Хятад зэрэг улсын нутаг дэвсгэрийг хамарна.

Нарийвчлан авч үзвэл зөвхөн зүүн умард азийг хэлэх ба үүнд Япон, Солонгос, Хятад (заримдаа зөвхөн цагаан хэрэмний хойд хэсгийг), мөн түүнчлэн Оросын Алс Дорнодын хэсэг (хааяа Якутыг хасдаг) зэрэг бүс нутгийг багтаан нэрлэдэг.

1991 онд Far Eastern Economic Review (Хонконгийн «Алс Дорнодын эдийн засгийн тойм» гэх сэтгүүл) сэтгүүл дээр Зүүн Хойд Азид Хятад, Хонконг, Макао, Монгол, Умард Солонгос, Өмнөд Солонгос, Оросын ази дахь бүх нутаг дэвсгэр, Тайванийг Зүүн Хойд Азид оруулан нэрлэсэн байдаг.[1]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Far Eastern Economic Review All-Asia Guide, Volume III: Northeast Asia. Hongkong 1991