Интерференц

Гэрлийн интерференц

Хэлбэлзлүүд эсвэл долгионууд хоорондоо орон зай цаг хугацаанд тогтвортой зохицсон байх төлөвийг когерентжил гэнэ. Орон зайд хязгааргүй үргэлжилсэн бөгөөд тодорхой тогтмол давтамжтай долгионууд буюу монохроматик долгионууд когерент чанартай. Бодит үүсгүүрүүд монохроматик гэрэл цацдаггүй тул хоорондоо үл хамаарах үүсгүүрүүдээс цацагдасан долгионууд ямагт когерент биш. Үүсгүүрүүдийн атомууд гэрлийг 10-8 сек хугацааны турш цацдаг. Зөвхөн энэ хугацаны туршид атомуудын цацсан долгионуудын хэлбэлзлийн амплитуд ба фаз тогтмол байж чадна. Маш хугацаанд тогтмол амплитууд ба давтамжтай болж чадах ийм богино гармоник импульсийг долгионы багц (цуг) гэх ба монохроматик бус гэрлийг (атомуудаас цацарсан) бие биенээ халж сэлгэсэн багцуудын нэгдэл хэлбэртэй төсөөлж болно.Нэг багцын үргэжилэх дундаж rког хугацааг когерентлолын хугацаа гэнэ.

Нэгэн төрлийн орчинд тарж байгаа долгионы хэлбэлзлийн фаз когерентжлолын хугацаанд л огторгуйн тодорхой (нэг) цэгт тогтмол байдаг.энэ Хугацаанд долгион вакумд Lког =crког зай шилжинэ.Энэ уртыг когерентлолын урт(цугийн урт) гэнэ.