Кино (хамтлаг)

Кино хамтлаг 1988 он

Кино хамтлаг нь 1982 онд Ленинград хотод байгуулагдсан хамтлаг юм. Виктор Цой кино хамтлагийг үүсгэн байгуулж, ахлаж, хамтлагийн бүх дууны үг хөгжмийг бичсэн юм. Кино хамтлаг студийн 7 цомог ба хэд хэдэн цуглуулга цомог гээд 90 гаруй дуу гаргасан. 1990 онд Виктор Цой-ийг нас барсны дараа хамтлаг сүүлчийн альбомоо гарган тарсан юм.

2019 онд үлдсэн гишүүд эргэн нэгдэж, 2021 оноос концертоо дахин хийж эхлэсэн юм.


1981 онд хамтлаг Палат №6 гэх нэртэйгээр байгуулагдав. Удалгүй хамтлаг Алексей Толстой-ийн зохиолоос сэдэвлэн хамтлагийн нэрийг Гарин и Гиперболоиды гэж солив. Хамтлаг Виктор Цой, гитарчин Алексей Рыбин, бөмбөрчин Олег Валинский гэх хүмүүсээр бүрдсэн байв. Тэд хөгжмөө тоглож эхэлсэн ч, Олег Валинский цэрэгт татагдав. 1982 оны хавар тэд Ленинградын рок клубт тоглож эхлэн, тэр үедээ дуучин Борис Гребенщиковтой танилцав. Энэ үеэр хамтлагийн нэрийг илүү дуудахад, цээжлэхэд амархан болгохын тулд Кино гэж өөрчлөв.

1982 онд Кино хамтлаг анхны цомог болох "45" цомгоо гаргав. Хамтлаг ердөө хоёр гишүүнтэй байсан тул