Крис

Крис
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрАнгли:Kris Wu (Крис Вү)
Хятад: 吴亦凡(Wu Yi Fan, Вү И-фан) )
Хятад: 李嘉恒(Li Jia Heng, Ли Жиа-хэн)
Тайзны нэрКрис (Kris, 크리스)
Төрсөн1990 оны 11 сарын 6 (1990-11-06) (33 настай) - нд БНХАУ-ын Гуандон Хотын
Гуанжу төрсөн
Хөгжмийн урсгалR&B
Мэргэжилдуучин ,жүжигчин, загвар өмсөгч, рэппэр
ЗэмсэгTүүний хоолой, сагс, жүжиглэх чадвар
Идэвхтэй2012оноос хойш
СтудиSМ Entertainment(2012-2014)

Kris Wu Studio

Creative Artists Agency
Хамтардаг уран бүтээлчидEXO (хуучин)

Вү Ифан (1990 оны 11 сарын 6-нд төрсөн) нь Крис хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Канадын жүжигчин, рэппэр, дуучин, загвар өмсөгч юм. Тэрээр Хятад-Өмнөд Солонгосын хамтлаг Эксогийн мандарин хэлний хамтлаг Эксо-М-ийн гишүүн байсан.

Өмнөх амьдрал[засварлах | кодоор засварлах]

Крис Вү нь өмнө нь Ли Жиахэн /李嘉恒/ гэх нэртэй байсан ч хувийн шалтгаанаас болж хятад нэрээ өөрчилсөн юм. Тэр Хятадын Гуандоны Гуанжоуд төрсөн. 10 настай байхдаа Канадын Ванкувер луу ээжийнхээ хамт цагаачлан, Канадын иргэншилтэй болсон. Тэр 15 настай байхдаа буцан Хятад рууу явж Гуанжоугийн 7-р дунд сургуульд суралцаж эхэлсэн. Түүнийг "Спортлог сурагч” гэж тодорхойлдог байсан ба сургуулийн сагсөн бөмбөгийн багийн ахлагч байсан. Түүний баг нь тэр жилдээ Өмнөд Хятад бүсийн Хятадын Залуу NBA-д 1-р байрт орж байсан. Хожсоны дараа тэр NCAA-н тэтгэлэгт хамтрагдаж байсан ч буцаад ээжийгээ даган Канад руу явж, Point Grey Secondary School болон Sir Winston Churchill Secondary School-дэд суралцаж байсан. Тэр 2 сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн ахлагч байсан. 17 настай байхдаа Крис S.M. Entertainment-ийн 2007 оны 10 сарын 14-нд болсон Canadian Global Auditions-д оролцож шалгарсан. Шалгаруулалтад тэнцээд тэр Өмнөд Солонгост 2008 оны 1 сард нүүн иржээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

2012–2014: EXO[засварлах | кодоор засварлах]

Түүний хамгийн анхны олны өмнө гарсан явдал нь 2011 оны 9 сард Girls' Generation Tour-д байсан юм. Крис 2012 оны 2 сарын 17-нд Эксогийн 11 дэх гишүүн хэмээн зарлагдсан. Эксо 2012 оны 4 сарын 8-нд MAMA-гаар дэбүт хийсэн. Энэ хамтлаг дэбүтээс жилийн дараагаас К-поп төдийгүй дэлхий дахинд алдартай болсон юм. Тэдний анхны студийн цомог XOXO болон хит дуу Growl нь 2013 онд гарсан. Энэ цомог нь Солонгостоо борлуулалтаараа 12 жил эвдэгдээгүй амжилтыг эвджээ. Крисийн сүүлийн ажилласан цомог нь 2014 оны хамгийн их борлуулалттай Overdose байсан юм.

2014–хойш: Ганцаарчилсан үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

2014 оны 6 сарын 24-нд Крис Эксогоос гараад 1 сар болсон байсан ба Xu Jinglei-тэй хамтран түүний шинэ кино Somewhere Only We Know-д гол дүр бүтээсэн. Энэ кино нь Крисийн жүжигчиний гарааг эхлүүлсэн. 2014 оны 7 сарын 17-нд Крис өөрийн ганцаарчилсан анхны дуу Хятадын бокс оффисын Tiny Times 3 киноны "Time Boils the Rain (时间煮雨)"-г гаргасан. Энэ дуу нь Вэйбод дууны амжилтыг тогтоосон ба 3 цаг 25 минутад 1 сая үзэгч сонссон байсан юм. 2014 оны 8 сард Крис мэлодрама Sweet Sixteen-ий 3 эрэгтэй хоолойн нэгд тоглосон ба энэ зохиол нь 3 эрэгтэй 1 эмэгтэйтэй хайр дурлалын романс үүсгэсэн тухай юм. Энэ кинонд Крис Хан Гэн, Жү Вон нартай тоглосон юм. 2014 оны 10 сард Huayi Brothers Media Corporation Крисийг 老炮儿 (Mr. Six)-д дүр бүтээнэ хэмээн мэдэгдсэн. 24 дэх төрсөн өдрөөрөө Крис Somewhere Only We Know киноны дуу "There Is A Place (有一个地方)"-г гаргасан. Вэйбо-д тавигдсанаас хойш 50 минутын дараа 1 сая сонсогчтой болж дахин рэкордыг эвдсэн.

2015он[засварлах | кодоор засварлах]

Sina Крисийг Stephen Chow-н Mermaid-д кинонд дүр бүтээнэ гэж баталсан. Vogue China Крисийг 2015оны Met Gala-д урьсан. 2015 оны 5 сарын 4-нд Guo Jingming Крисийг түүний шинэ кино L.O.R.D.-д дүр бүтээхийг мэдэгдсэн. Крис энэ кинонд Fan Bingbing, Yang Mi ,William Chan нартай хамтран тоглосон бөгөөд кино Хятадад 2016 оны 9 сард гарчээ. 2015 онд Крис 17 сэтгүүлийн нүүрэнд гарсан: Harper's Bazaar, Marie Claire, Grazia, L'officiel Hommes, болон Vogue China (Kendall Jenner-н хамт). Ийнхүү 2005 оноос хойших сэтгүүлийн нүүрэнд ийм олон удаа гарсан анхны эрэгтэй алдартан болсон юм. Тэрээр Forbes сэтгүүлийн 2015 оны Forbes China Celebrity 100 жагсаалтын 42-т орсон юм. 2015 оны 12 сард Luc Besson Крисийг Valerian and the City of a Thousand Planets кинондоо тоглоно хэмээн зарласан.

2016[засварлах | кодоор засварлах]

Крис өөрийн анхны загварын гарааг Burberry-н 2016оны Men's Show in London-д хийсэн. Тэрээр 2016 NBA All-Star Game Канадын багийн гишүүн Drake-н дасгалжуулагч. 2016 оны 2 сарын 6-нд D. J. Caruso Крисийг XXX: Return of Xander Cage кинонд Vin Diesel, Samuel L. Jackson, болон Deepika Padukone нартай хамт тоглоно хэмээн зарласан.

2018

Түүний шинэ цомог ANTARES iTUNES чартыг олон хоног тэргүүлсэн.KRIS WU TRAVIS SCOTT - DESERVE , KRIS WU ft JHENE AIKO - FREEDOM

S.M. Entertainment-ийн зөрчилдөөн[засварлах | кодоор засварлах]

2014 оны 5 сарын 15-нд Крис хууль сахиулах байгууллагад ахин агентлагаа өгсөн юм. S.M Entertainment нэхэмжлэлд үнэхээр балмагдсан юм. Үүнтэй адил S.M. Entertainment–г EXO-ийн өөр бусад гишүүд болох Лухан, Тао нар шүүхэд өгсөн ба шалтгаан нь түүнтэй адил эрүүл мэндийн талаар байсан. 2015 оны 7 сарын 30-нд S.M Entertainment Крис болон хятад компаниудтай байгуулсан гэрээний тухай шүүхэд гомдол гаргасан нь "энэ үйл ажиллагаанууд Эксогийн гишүүн байхад нь явагдсан, бас энэ нь бидэнд болон бидний хамтрагчдад гай авчирч байна. Энэ зөвхөн зохион байгуулалтад ч биш бусад гишүүдийн компанид итгэх итгэлийг бууруулж байна." Эдгээр өдрүүдэд Крис S.M. Entertainment-д эрүүл мэндийн шалтгаануудаа хэлсэн нь энэ компанитай ямарч холбоогүй гэсэн юм. Тэгээд тэр компанидаа итгэхээ больсон ба түүнийг гадуурхаж байсан тул энэ сонголтыг хийхээс өөр аргагүйд хүрсэн гэжээ.

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]