Кусейр Амра

Кусейр Амра*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Каср Амра
Улс ЙорданЙордан Йордан
Төрөл Соёлын
Шалгуур i, iii, iv
Дугаар 327
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1985  (9-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Кусейр Амра буюу Амрагийн жижиг ордон (Араб хэл:قصر عمرة‎)нь өнөөгийн Йордан улсын зүүн хэсэгт орших цөлийн шилтгээнүүдийн хамгийн алдартай нь юм. Уг шилтгээнийг Умайяд халиф Валид I –ийн засаглалын үед 711-715 оны хооронд байгуулсан гэж үздэг. Энэ байгууламж нь эхэн үеийн Исламын урлаг, уран барилгын гол төлөөлөл гэж үздэг. Уг шилтгээн нь халиф, түүний хан хөвгүүдийн цагийг спорт, зугаа цэнгэлээр өнгөрүүлэх газруудын нэг байжээ. Шилтгээний хананд дүрсэлсэн зургуудад ан агнуур хийж байгаа байдал, жимс ногоо, нүцгэн бүсгүйчүүдийг дүрсэлсэн байдаг. Ромын соёл иргэншлийн нөлөөг харуулсан гурвалсан гулдан хаалгат халуун усын өрөөтэй. Өнөөдөр Кусейр Амрагийн ханын зургууд нь бусад цөлийн шилтгээнүүдээсээ илүүтэйгээр муудсан бөгөөд сэргээн засварлалт хийгдэж байгаа билээ.


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Кусейр Амра – Викимедиа зураг, бичлэг, дууны сан